2024/04/18. Пүрэв гараг Дугаар: #2982

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Сэтгэл гутрал нь улирлын шинжтэй харшил шиг гэнэт хөдлөөд зүгээр болох байдлаар удаан хугацаанд үргэлжилдэг

— Ч.Баяржаргал   2022 оны 06 сарын 06

Та сэтгэлээр унасан уу? сэтгэл гутралтай болсон уу?

Сэтгэл гутрал нь гуниглах, уйтгарлах, сэтгэл түгших, айх зэргээс маш их ялгаатай. Гуниглах, сэтгэл тавгүйтэх нь хүнд байдаг энгийн сэтгэл хөдлөлийн нэг илрэл. Харин "сэтгэл гутрал" нь бие даасан сэтгэцийн нэг төрлийн эмгэг, өвчин юм. Гуниглаад байна уу эсвэл сэтгэл гутралтай болсон уу гэдгээ ялган таньж зөв арга хэмжээ авахад тань энэ нийтлэл туслах болно. 

ДЭМБ-аас барууны орнуудад таван эмэгтэй тутмын нэг, найман эрэгтэй тутмын нэг нь бүхий л амьдралынхаа туршид дор хаяж нэг удаа ямар нэг төрлийн сэтгэл гутралаар өвдөж, энэ эмгэгт өртсөн байдаг гэх судалгаа гаргасан. Тэгэхээр сэтгэл гутрал нь маш нийтлэг тохиолддог эмгэг гэж ойлгож болно. Энэ судалгаагаар цаашдаа дэлхий нийтийг хамарсан, хамгийн их тулгамдсан өвчлөл нь "сэтгэл гутрал" байх болно гэх таамаглал ч бий. 

Юуны өмнө "сэтгэл гутрал"-ын мөн чанарыг мэдэх хэрэгтэй. Сэтгэл гутрал хэрхэн явагддаг, сэтгэл зүй, амьдрал, бие махбод, харилцаанд хэрхэн нөлөөлдөг юм бэ гэж. 

Эхнийх нь "сэтгэл гутрал" маш далд хэлбэрээр явагддаг. Бие махбодоор жишээ авъя л даа. Уушгины хатгалгаа туслаа гэхэд шууд мэдэгдэхүйц өвдөлт, зовууртай байдаг. Тэгвэл сэтгэл гутралын үед ингэж шууд илрэх зовуурь байхгүй. Тиймээс хүмүүс ихэнхдээ хэт ачаалалтай ажилласан, ядарснаас эсвэл ямар нэг дарамтнаас болоод түр зуурын стресстэй болсон гэж андуурдаг. Гэтэл сэтгэл гутралын эхний үед амьдралын хэвийн үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр алдагдаж, доройтож, суларч байдаг.  Яг энэ мөн чанарыг нь та таньж мэдэж анзаарах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд таны амьдралд ямар үйл явдал өрнөсөн, юу юу тохиолдсон, хэдэн өдөр нойргүй эсвэл хэдэн өдөр хоол муутай явсан эсвэл бусадтай харилцах харилцаанд тань ямар асуудлууд гарч байсан гээд бодоод үзээрэй. 

Тухайлбал, Сэтгэл гутралын үед өдөр тутмын амьдралын үйл ажиллагаандаа эрүүлээр сэтгэх, шийдвэр гаргах чадвар буурах, баярлаж хөөрдөг байсан зүйлсүүд тань утга учиргүй, баяр хөөргүй болох, хэтэрхий бухимдуу болох, нойрны дэглэм алдагдах гэх мэт өөр олон шинж тэмдэгүүд гардаг.

Хоёрдугаарт. Сэтгэл гутралыг таньж мэдэх бас нэг далд хэлбэр нь улирлын шинжтэй харшил, астматай адилхан сэтгэл гутрал нь гэнэт хөдлөөд зүгээр болчихдог. Гэхдээ үргэлжлэх хугацаа нь маш удаан. Зүгээр болчихоод дахиж давтагдаад...Энэ нь хоёроос гурван жил далд хэлбэрээр үргэлжлэх боломжтой. Та удаан хугацаанд "сэтгэл гутрал"-тай явж байгаа юм биш биз. 

"Сэтгэл гутрал" нь энгийн, дунд зэргийн, хүнд хэлбэрийн, богино хугацаагаар, давтамжтайгаар гээд янз бүрээр явагддаг. Шалтгаан нь ч мөн олон янз. Тухайн хүний биологийн, генетикийн, удамшил, нийгмийн хүчин зүйлсээс шалтгаална. 

Ажлаасаа гэнэт халагдах, санхүүгийн дарамтанд орох, харилцаанд асуудал үүсэх, тэр ч бүү хэл тэтгэвэрт гарахад ч "сэтгэл гутрал"-д өртөж болно. Бие махбод талаасаа бодисын солилцооны өөрчлөлт, архаг өвчнүүдээс болж сэтгэл гутралд орох нь бий. 

Энгийн хэлбэрийн сэтгэл гутралын үед өдөр тутмын амьдралдаа хэвийн оролцоно. Гэхдээ аливаа зүйлд хүсэх тэмүүлэл нь багасаж, амархан ядардаг, ачаалал даах чадвар идэвхи буурах шинж тэмдэг илэрдэг.

Дунд болон архаг сэтгэл гутралын үед илэрдэг хамгийн нийтлэг, ноцтой шалтгаан бол өөрийгөө маш их буруутгах, юм болгоныг өөртөө тусгаж авах байдал. "Надаас л боллоо, би чадахгүй, би муу гэдэг" хандлагатай болох, амьдрал, ертөнц дэлхий тэр чигтээ утга учиргүй болсон мэт санагдах, үүнээс улбаалаад амиа хорлох бодол төрөх, амьдралаа дуусгая гэсэн хүсэл төрж эхэлдэг. Энэ нь сэтгэл гутралын хүнд хэлбэр лүү орж байгаан илрэл юм.

Сэтгэл гутралыг даван туулах нь...

Та хөнгөн эсвэл дунд аль ч хэлбэрийн сэтгэл гутралд өртсөн бай хамгийн чухал зүйл нь ганцаараа биш гэдгээ санах. Яг тантай адилхан хэн нэгэн ч бий, таныг гэх хайртай хүмүүс тань ч бий. Тэд бүгд таны туслагч. Бусдаас тусламж авахаас бүү татгалзаарай. Болж байгаа үйл явцаа бусадтай хуваалцаж гаргах нь маш үр дүнтэй алхам. Мэдээж тааралдсан хүнтэйгээ хуваалцана гэсэн үг биш. Мэргэжлийн сэтгэл зүйчид хандаад цаг аваад уулзаж ярилцаад, зөвлөгөө авах зэргээр сэтгэл зүйн засал эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

Хөнгөн төрлийн сэтгэл гутралтай бол хувь хүн өөрийнхөө хөгжил, эрүүл ахуйн ойлголтоо дээшлүүлээд анхаараад явахад өөрийгөө эмчлээд даваад гарах боломжтой юм шүү. Тухайлбал, хөнгөн хэлбэрийн сэтгэл гутралтай бол өглөөний наранд алхах, дасгал хийх, шим тэжээлтэй хоол хүнс идэх, тогтмол цагт унтаж нойроо сайн авах нь маш сайн эмчилгээ болдог.

Маш хүнд хэлбэрийн сэтгэл гутралтай, олон жил ийм байдалтай явчихсан бол хий юм харах, янз бүрийн сэтгэцийн эмгэгүүдээр дагалдаж өвчлөх, солиорох ноцтой байдал үүсдэг. Ийм тохиолдолд эрчимт эмчилгээнд орох шаардлагатай.

Сэтгэл гутралын талаар подкастыг эндээс үзээрэй. 


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   1 цагийн өмнө

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Өнөөдөр цахилгаан хязгаарлах БАЙРШЛУУД

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 4 дүгээр сарын хуваарийг зарласан. Өнөөдөр буюу 4 сарын 18-ны өдөр ХУД, СХД, БЗД, БХД, Төв аймгийн дараах хороо хэсгүүдэд 9-19 цагийн хооронд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   9 цагийн өмнө

Эмийн лабораторийн эрхлэгч эмийн сан ажиллуулж, өөрөө өөрийнхөө эмэнд шинжилгээ хийж, дүгнэлт бичиж байна

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол 2024.04.15-17-ны өдрүүдэд боллоо. Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө