2023/09/25. Даваа гараг Дугаар: #2776

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг эцэслэн батлав

— Ч.Баяржаргал   2023 оны 08 сарын 08

Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны 12 сарын 23-ны өдөр баталсан. Уг хуулиар “Сэтгэцэд учирсан хор уршиг”-ийг нотлох, үнэлж тогтоохтой холбоотой зохицуулалтуудыг нарийвчлан оруулж өгснөөрөө онцлогтой. 

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталж  бүх шатны шүүхүүдэд хүргүүлэв. 

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох талаар зохицуулсан. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 14 бүлгийн 85 гэмт хэрэгт сэтгэцэд учирсан хор уршгийн зэргийг тогтоохоор болсон. Тухайлбал:

  • Хүн амь нас хохироох;
  • Хүний эрүүл мэндэд хохирол учруулах;
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх;
  • Ялгаварлан гадуурхах
  • Хулгайлах
  • Дээрэмдэх
  • Залилах
  • Байгаль орчныг бохирдуулах гэх мэт гэмт хэрэг үүнд багтаж байна.

“Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д  гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж тусгажээ.

Тодруулбал, хүн амын дундаж нас 71 гэж үзэхэд 30 настай залуу амиа алдсан бол тухайн дундаж наснаас нь хасаад 41 жил идэвхтэй амьдрах бололцоотой байсан гэж тооцно. Үүнийг хөдөлмөрийн хөлсний хэмжээг 5 дахин үржүүлээд 112 сая 750 мянган төгрөгийг ар гэрт нь олгуулах байдлаар хуулийн төсөлд тусгажээ.

Уг заасан хэмжээ нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн болон нөхөн төлбөрийн дээд хязгаар буюу 100 хувь болно. Иймд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан эмгэгийг 5 зэрэглэлд ангилсан шалгуурын дагуу хувьчилж, хор уршгийн нөхөн төлбөрийн мөнгөөр илэрхийлэгдэх дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөс тооцох үндсэн аргачлалыг баримталсан. Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу 

  • 1-р зэрэглэл 0-3 хувь
  • 2-р зэрэглэл 4-8 хувь,
  • 3-р зэрэглэл 9-15 хувь,
  • 4-р зэрэглэл 15-30 хувь,
  • 5-р зэрэглэл 31-99 хувь гэж тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлан тус тус тооцно.

Гэмт хэргийн улмаас хохирогч нас барж бага насны хүүхэд бүтэн өнчин болсон бол дээрх 100 хувийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлж тогтоохоор тусгасан байна.


Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Архины орчинд өсөж буй хүүхэд "үл хайхрах" эрсдэлд өртдөг

Сэтгэл зүйн хэрэгцээг үл хайхарч орхигдуулах үед шууд хор уршиг дагуулахгүй ч хуримтлагдсаар зан үйл, харилцаа, хандлага гээд бүхий л түвшинд сөргөөр нөлөөлж, асуудлууд үүсгэдэг. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   4 цагийн өмнө

С.Баасанбат: Хайр, урам зориг, аз жаргалын дутуу мэдрэмжтэй өссөн хүүхэд аливаад донтох эрсдэл өндөр

Манай улсад архидалт, архинд донтох эмгэгийн тархалт 22 хувьд хүрч, үндэсний аюулгүй байдлын түвшинд тулжээ. Гэмт хэргийн тохиолдол, сэтгэцийн өвчин эмгэг, нийгэмд болж буй аюулт үзэгдлүүд улам бүр нэмэгдэх болсон нь архидалттай хамгийн ихээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 09 сарын 21

Санал болгох

Жилийн хугацаанд 17 автобус шатав

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар дараах мэдээллийг өгөв. Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир: Улаанбаатар хотод үйлчилгээнд явж байгаа автобуснуудын дийлэнх нь 10-12 жилийн насжилттай болсон. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   1 цагийн өмнө

Аялал жуулчлалын салбарынхан 63.6 тэрбум төгрөгийн татвар төлжээ

НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын байгууллагын сүүлийн судалгаагаар Олон улсын аялал жуулчлал нь 2023 оны 1-р сараас 7-р сарын хүртэлх датагаар цар тахлын өмнөх үеийнхээс 84%-д хүрсэн бөгөөд аялал жуулчлалын түүхэнд тохиолдсон хамгийн хүнд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2 цагийн өмнө