2024/04/19. Баасан гараг Дугаар: #2983

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Сэтгэл тань өлсөж буйг дараах мэдрэмжүүд илэрхийлдэг

— Ч.Баяржаргал   2021 оны 06 сарын 04

Хүн гэдэг бие махбод, оюун санаа, харилцаа болон сэтгэлээр өлсөж, цангадаг амьтан. Сэтгэл ч бас өлсөж түүнийгээ олон мэдрэмжээр илэрхийлж байдаг. Сэтгэлийн өлсгөлөнгөө хэрхэн мэдэх, яаж тайлах талаар Focus on the Family Mongolia Сэтгэл Зүйч Д.Энхжин дараах зөвлөгөөг өглөө.

Сэтгэлээрээ өлсөж цангасан гэдгээ бид хэрхэн мэдэх боломжтой вэ?

Бидний ходоод хоосон оргиж өлсөхөд хоол идэх хэрэгтэйгээ мэддэг шиг сэтгэл бас хоосон оргиж өлсдөг гэдгийг анзаарах хэрэгтэй. Тухайлбал, 

  • Утга учиргүй хоосон мэт мэдрэмж, 
  • Өөрийгөө зэмлэж буруутгасан мэдрэмж, 
  • Бусдыг буруутгаж зэмлэсэн мэдрэмж, 
  • Тодорхой нэг зүйлээс айх айдас, 
  • Ганцаардсан, орхигдсон мэдрэмж, 
  • Шалтгаангүй эсвэл огцом уур бухимдал, 
  • Бүх зүйл болохгүй бүтэхгүй сөрөг санагдах, 
  • Бүх хүн өөрийнх нь эсрэг байгаа мэт мэдрэмжүүд нь таны сэтгэлд хоол тэжээл хэрэгтэй гэсэн томоос том дохионууд юм.

Бие махбодын өлсгөлөнг хоол, элдэв амттан хүнс идээд шийдчихдэг. Харин олон хүмүүс сэтгэлийн өлөн хоосон байдалтай удаан хугацаанд явж, түүнийгээ хойш тавьж явсаар нэг л мэдэхэд гарцгүй мухардаж эсвэл эцэс төгсгөлгүй гуниг цөхрөлийн эргүүлэг тойрогт орсон байдаг.

Тэгвэл сэтгэлийн өлсгөлөн, цангааг юугаар, хэрхэн тайлах вэ?

  • Өөрийгөө сэтгэлээр өлссөн гэдгээ ойлгож, хүлээн зөвшөөрөх нь хамгийн эхний алхам.
  • Биеийн хоол тэжээлтэй адил сэтгэлийн хоол тэжээлээ идэх хүсэл эрмэлзлэлтэй байдал буюу шийдвэр гарган сэтгэлээ хооллох арга зам хайх
  • Таныг байгаагаар чинь шүүмжлэлгүй хүлээн авах эргэн тойрны эерэг орчин ба харилцаа
  • Сөрөг мэдрэмжтэйгээ нүүр тулах зориг бас сонголт
  • Мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө буюу хүнийг хүн гэдгээр нь, байгаагаар нь ойлгон шүүмжлэлгүй хүлээн авч, зориулсан цаг хугацаа ба орон зайг олгодог хувь хүний нууцыг чандлан хадгалдаг мэргэжлийн харилцаа
  • Мэдрэмжээ үгээрээ илэрхийлэн гаргах
  • Мэдрэмжээ бичгээр илэрхийлэн гаргах
  • Мэдрэмжээ төрөл бүрийн бүтээлээр илэрхийлэн гаргах.

Хөл хорионы дэглэмтэй энэ үед хүмүүс гэртээ цагийг өнгөрүүлж, өөрийгөө хөгжүүлэх, өөртөө болон гэр бүлдээ хангалттай цаг зарцуулах боломж бүрдсэн билээ. Энэ нь нэг талаар сэтгэлийн цангаагаа тайлах, гэр бүлийнхэнтэй илүү дотно болох нэг боломж юм. Жишээ нь, 

 - Амттай чанартай хоол хүнс идэж уух байдлаар бие махбодио тэтгэх, 

- Шинэ зүйл суралцах, унших байдлаар оюун санаагаа тэтгэх,

- Гэр бүл үр хүүхэд ойр дотныхонтойгоо хамт хөгжилдөн тоглох гэх мэтээр харилцаагаа тэтгэж байгаарай.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   19 цагийн өмнө

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   1 цагийн өмнө

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   3 цагийн өмнө