Сэтгэл зүйн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан "Сэтгэл Зүйн Зөвлөгөөнд Харилцан Яриаг Өрнүүлэх нь" сэдэвт сургалт зарлагдлаа.
Кайрос сэтгэл заслын төвийг үүсгэн байгуулагч Жозеф Жонн багшийн чиглүүлэг дор явагдах уг цахим сургалтаар,
- Сэтгэл зүйн зөвлөгөөний амин зүрх болсон харилцан яриаг хэрхэн өрнүүлэх тухай,
- Үйлчлүүлэгч туулж буй амьдралын асуудлаа шийдвэрлэхээр ирэхэд нь тэдэнд тохиолдсон "уй гашуу”-д анхаахарын чухалыг,
- Сэтгэл зүйч үйлчлүүлэгч ямар асуудлуудыг шийдвэрлэхийг хүсч буйд анхаарахаас илүүтэйгээр хуваалцаж буй түүх, хүүрнэлийг сонсох нь яагаад чухал болох талаар суралцах боломжтой юм.
Жозеф Жонн багш урьд нь монголд гурван удаа ирж мэргэжилтнүүдэд хичээл зааж байсан бөгөөд сэтгэл зүйн зөвлөгөө, засалд үйлчлүүлэгчийг ойлгон сонсох, хариу үйлдэл үзүүлэх, импати ур чадварыг гайхалтай эзэмшсэн, хүүрнэх сэтгэл засал, гэр бүлийн сэтгэл заслаар мэргэшсэн туршлагатай багш, сэтгэл засалч билээ.
Практик сэтгэл зүйч, зөвлөгөө заслаар мэргэших хүсэлтэй сэтгэл судлаач, мэргэжилтнүүдэд зориулсан сургалт 8 дугаар сарын 6-8 өдрүүдэд цахим хэлбэрээр явагдах юм.
Доорх линкээр орж апп-ыг татан бүртгүүлээрэй.
https://shineehlel.clubi.mn/resource/clubi/qr_redirect.html