Дэлхий нийтэд жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг "Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх өдөр" болгон тэмдэглэдэг. Уг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн тамгын газрын Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөн, Эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монголын сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний нийгэмлэг, Монголын Нейросайнсын нийгэмлэг, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим хамтран “Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалж, амиа хорлолтоос урьдчилан сэргийлье” уриан дор салбар дундын уулзалт зөвлөгөөн, эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хуралд, Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтэн, судлаач, ажилтан:
- Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх
- Хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд
- Тархи судлал
- Сэтгэцийн эмгэг судлал
- Нийгмийн эрүүл мэнд гэсэн чиглэлийн дагуу эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн бүхий товч хураангуйг зар дээрх “Илтгэлд тавигдах шаардлага”, “Эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авах” QR кодыг уншуулан танилцаж, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Хамрах хүрээ: Монгол Улсын эрүүл мэндийн салбарын бүх шатлалын эмнэлэг, төвүүд, анагаах ухааны академи, эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд, багш нар, эрдэмтэн судлаачид.
Эрдэм шинжилгээний хуралтай холбоотой тодруулах зүйл байвал дараах хаягаар холбогдоно уу.
- Утас: +976 96200011
- И-мэйл хаяг: research.mncmh@gmail.com

$ ДОЛЛАР: 2,848.87
ЕВРО: 3,390.44
¥ ИЕН: 25.77