2024/04/25. Пүрэв гараг Дугаар: #2989

ОНЦЛОХ

05 сарын 15-аас фитнесс, сургалтын төв зэрэг 4 төрлийн үйл ажиллагааг нээж байна

— Ч. Баяржаргал   2021 оны 05 сарын 14

Улсын онцгой комиссоос мэдээлэл хийж байна. /2021.05.14 12:50 цаг/

Өнөөдрийн байдлаар нийслэлийн иргэдийн 95 хувь нь вакцины эхний тунд, 50 хувь нь давтан тундаа хамрагдаад байна. Мөн 26 хоногийн хатуу хол хорио үр дүнгээ өгч байгаа учир зарим ААН-үүдийн үйл ажиллагааг шат дараатай нээж байна. 

89 төрлөөс 18 төрлийн үйл ажиллагаа хязгаарлагдмал байгаа. Эдгээрт эрсдэлийн үнэлгээ хийж 05 сарын 15 буюу маргаашнаас дараах 4 төрлийн үйл ажиллагааг нээж байна. Үүнд:

  1. Кофе шопууд 50 хувийн дүүргэлттэй танхимаар үйлчлэх, 
  2. Бүх төрлийн сургалтын танхимууд 10 хүртэл хүнтэй ажиллах,
  3. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв, иог заалны дүүргэлт 50 хувьтай, 
  4. Бассейн 50 хувийн дүүргэлттэй үйл ажиллагаагаа нээхээр боллоо. 

Ингэхдээ вакцины 2 тунгаа хийлгээд 14 хоносон болон халдвар авч өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн мэдээллийг шалгаж үйлчлэх юм. Ямар журам, заавар мөрдөгдөх талаар Улаанбаатар хотын засаг даргын зохицуулалт хэрэгжинэ.

Дараагийн ээлжинд буюу 05 сарын 22-оос орон нутаг хоорондын зорчих хөдөлгөөн, хоол үйлдвэрлэл үйлчилгээ, ресторан кафе, томоохон зах худалдааны төв, амралт жуулчны бааз гэр бүлийн хүрээнд үйлчлэх, зочид буудал зэрэг 6-7 төрлийн үйл ажиллагааг нээхээр төлөвлөж байгаа аж.




Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 1. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   23 цагийн өмнө

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан МУ-ын иргэн "Н"-г Турк улсаас албадан баривчлав

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Турк... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   23 цагийн өмнө

Санал болгох

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   1 цагийн өмнө

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   22 цагийн өмнө