2024/04/24. Лхагва гараг Дугаар: #2988

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Шүдний эмч, эмнэлэгт очих тухай төсөөлөхөд л дотор арзасхийх буюу "дентофоби"

— Ч.Баяржаргал   2022 оны 09 сарын 20

Шүдний эмчид үзүүлэхээс айж, түгшдэг үү? Шүдний эмнэлгээс эмээх, айх айдсыг өөрөөр Dental phonia буюу дентофоби гэдэг аж.

Зарим хүн энэхүү фобиноосоо болоод шүдээ эмчлүүлэхийн оронд шууд л өвчин намдаадаг тариа хийгээд л суга татчих гэж эмчээс хүсдэг. Гэтэл лац ломботой ч гэлээ тоо ёсоор нь бүрэн бүтэн шүдтэй байх нь амны хөндийн болон бие махбодын эрүүл мэндэд маш чухал. 

Нэлээд хэдэн жилийн өмнө бол зарим шүдний эмнэлэгт үзүүлж, аймшигтай өвдөлт мэдэрнэ гэхээс үнэхээр айдас хүрмээр байсан байж болох юм. Харин одоо бол байдал өөрөөр эргэсэн. Иймд эхлээд яг юунаас айгаад байгаагаа тодорхойлох хэрэгтэй байх.

Шүдний эмчид үзүүлж байгаа хүмүүс өвдөлтөөс хамгийн их айдаг. Тэгэхээр тариулах, шүдээ ломбодуулахаас бус харин тэдгээрийг үүсгэж болзошгүй өвдөлтөөс айж байгаа хэрэг юм.

Хэрэв та дентофобитой тэгээд эмчлүүлэхгүй бол ямар хүндрэл үүсэх эрсдэлтэй вэ? Заавал эмчлүүлэх дараах шалтгааныг харгалзаж үзээрэй. 

  • Шүдний цоорол, мэдрэлийн үрэвсэл үүсэх,
  • Шүдний тулгуур эдийн өвчин, шүдгүйдэлтэй нүүр тулах, 
  • Шүдний өнгөний өөрчлөлт, бусад асуудлууд нь хүмүүстэй харилцахад саад учруулах, хувь хүний өөртөө итгэх итгэл буурах шалтгаан болно. 
  • Амны хөндийн өвчин эмгэг нь биеийн бусад өвчнүүдийн шалтгаан болсноор зүрх судас, элэг бөөр, үе мөч, уушгины архаг өвчнүүдийг үүсгэдэг. Тиймээс та энэхүү айдас түгшүүрээ даван туулж амны хөндийн болон биемахбодын эрүүл мэндээ хамгаалаарай. 

Дентофобиг хэрхэн эмчлэх вэ?

  • Дентофоби нь сэтгэцийн бусад төрлийн эмгэгүүдийн адил эмчлэх боломжтой зүйл. 
  • Хэрэв дээрх айдас, түгшүүр танд мэдрэгдэж байвал аль болох эрт эмчлүүлэх нь зүйтэй. Сэтгэл зүйчийн дэмжлэгтэйгээр шүдний эмнэлгийн анхан шатны тусламж авахыг хичээх хэрэгтэй. 
  • Энэ төрлийн фобитой хүмүүс бусад хүнээс илүү амархан өвдөлтийг мэдэрдэг. Эдгээр хүмүүсийг үзэхдээ өвчин намдаах эм, тайвшруулах эм хэрэглэхийн зэрэгцээ хэсгийн мэдээ алдуулалт хийх нь зүйтэй.

Эх сурвалж: СЭМҮТ

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Он гарсаар манай улсын 570 мянган иргэн гадаадад зорчсон байна

Манай улсын хилээр 2024 оны эхний улиралд  1342.3 мянган (давхардсан тоогоор) зорчигч  нэвтэрсэн  нь өмнөх оны  мөн  үетэй харьцуулахад  488.5(57.2%) мянгаар нэмэгджээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   11 цагийн өмнө

ЭМД-аар эрт илрүүлэх үзлэгийн дараах багц шинжилгээнүүдийг үнэгүй хийлгээрэй

Нас насны дараах багц үзлэг, шинжилгээнүүдийг иргэн та ЭМД-аар үнэ төлбөргүй хийлгэх боломжтой. Багц 1: 5 хүртэлх насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцУрьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээхЭмнэл зүйн иж бүрэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   16 цагийн өмнө