2024/04/25. Пүрэв гараг Дугаар: #2989

ОНЦЛОХ

СХД-ийн Нэгдсэн эмнэлэг ажилтнууддаа 1.4 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олголоо

— Ч.Баяржаргал   2021 оны 10 сарын 15

СХД-ийн Нэгдсэн эмнэлэг нийт ажилчдынхаа нийгмийн асуудлын хүрээнд 1.4 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгож "Улаан бүс”-д ажиллаж байгаа эмч нар болон яаралтай тусламж, хүлээн авах тасгийн эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлжээ.Цаашдаа ч нийт ажилчдынхаа цалинг шат дараатай нэмэх бодлоготой ажиллаж байгаа гэлээ. 

Тус эмнэлгийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ чанар, аюулгүй байдлын албаны дарга Д.Зулаа хэлэхдээ, "Коронавируст халдварын тусламжийн хажуугаар манай эмнэлэг үндсэн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлсээр байгаа. Ингэхдээ хүлээгдэл чирэгдэл үүсгэхгүй байх, ор хоногийн эргэлтийг сайжруулах зорилгоор өдрийн эмчилгээг нээсэн. Өдрийн эмчилгээнд, мэдрэл, сэргээн засах, уламжлалт эмчилгээ болон мэс заслын эмчилгээ багтаж байна. Мөн СХД-ийн хэмжээнд анх удаа манай эмнэлэг өндөр давтамжит радио долгионоор хавдрын түлэх эмчилгээ болон хамрын уян дуранг нэвтрүүлэн ажиллаж байна" гэв. 

СХД-ийн нэгдсэн эмнэлэг нь Эрүүл мэндийн сайдын тушаалаар "КОВИД-19"-ийн 200 ор дэлгэн ажиллаж байна. Үүнээс 20 нь эрчимт эмчилгээнийх бол 180 нь энгийн ор аж. Өнөөдрийн байдлаар СХД-ийн хэмжээнд хэвтсэн нийт 8142 иргэний 3793-д коронавируст халдварын үеийн эмнэлгийн тусламж үзүүлжээ.


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан МУ-ын иргэн "Н"-г Турк улсаас албадан баривчлав

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Турк... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   17 цагийн өмнө

Он гарсаар мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 125 хүн холбогджээ

Прокурорын байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 223 хэрэгт хяналт тавьж, 62 хүнд холбогдох, 34 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ.Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 125 хүний 2.4... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   19 цагийн өмнө

Санал болгох

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 1. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   16 цагийн өмнө