2023/05/31. Лхагва гараг Дугаар: #2659

ОНЦЛОХ

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон бол хууль эрх зүйн орчныг чангатгана

— Б.Батцэцэг   2023 оны 05 сарын 25

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл өнөөдөр хуралдаж 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэн баталжээ. 

Төлөвлөгөөнд,

  • Жолооч бэлтгэх тогтолцоог сайжруулж, үр дүнд хүргэх, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, эрхзүйн орчныг боловсронгуй болгох,
  • Орон нутгийн замд шалган нэвтрүүлэх 64 товчоо байгаагаас 13 нь камерын хяналттай байна. Энэ онд шинээр 12 цэгийг бүрэн камержуулна. Камержуулах нь дан ганц торгох шийтгэх биш жолооч нарыг хурд хэтрүүлэхгүй байлгаж, ослоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн үр дүнтэй байна. Цаашид бүх шалган нэвтрүүлэх товчоонуудыг иж бүрэн камержуулах шаардлагатай байгаа.
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон бол хууль эрх зүйн орчныг чангатгах,
  • Ерөнхий боловсролын хичээлийн сургалтын агуулга дахь замын хөдөлгөөний мэдлэгийг боловсронгуй болгож, зөв, цэгцтэй мэдээлэл олгох,
  • Зам, тээврийн ослын талаарх тоон үзүүлэлт, төрөлжсөн мэдээллийн нэгдсэн сантай болох зэрэг ажлууд тусгагдсан байна.

Сүүлийн таван жилд 25 мянга орчим зам, тээврийн осол бүртгэгдэж, 284 хүүхэд нас барсан статистик байна. Зам, тээврийн осол гэмтлийг бууруулахын тулд эрх зүйн орчныг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах хэрэгтэйг тодотгов.

Мөн салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, хүүхдүүдэд бага наснаас нь эхлэн замын хөдөлгөөнд аюулгүй, соёлтой оролцох мэдлэгийг зөв олгох нь чухал. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэгийг хүүхдүүдэд цэцэрлэгээс эхлэн олгох хэрэгтэй. Сургалтын хөтөлбөрийн агуулгадаа ойлгомжтой, цэгцтэй оруулж, үр дүн гаргах хэрэгтэйг ЗТХ-ийн сайд хэллээ. 

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Нэг уут бэлгэнд дунджаар 200-400г сахар агуулагддаг нь зөвлөмж хэмжээнээс 10 дахин их байна

Хүнсний худалдааны чиглэлээр ажиллаж буй газруудад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг жижиглэн савлахдаа дагалдах шошгын мэдээллийн шаардлагыг хангуулж хэрэглэгчдэд хүргэх, хүүхдийн бэлгэнд шинжилгээ баталгаажилттай, сав баглаа боодлын бүрэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   20 цагийн өмнө

Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүснэ

2023 оны 05-р сарын 29-ний 20 цагаас 05-р сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон төвийн... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   21 цагийн өмнө

Санал болгох

Өмнө нь товлолын дагуу вакцин хийлгэсэнг үл харгалзан бүх хүүхэд улаанбурханы вакцинд хамрагдах ёстой

Хаврын “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг энэ жил “Улаанбурхан өвчнөөс хамтдаа сэргийлье” уриан дор явуулж эхэлсэн талаар өнөөдөр /2023-05-30/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтын ээлжит... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх үйлчилгээний газрууд ариун цэврийн өрөөгөө үнэгүй ашиглуулна

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас ариун цэврийн байгууламжийн талаар мэдээлэл өгөв.Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний бүх байгууллагын ариун цэврийн өрөөг иргэд, жуулчдад үнэгүй, нээлттэй болгох боломжийг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   18 цагийн өмнө