2025/06/15. Ням гараг Дугаар: #3405

ОНЦЛОХ

СОНГУУЛЬ 2024: Саналын хуудсыг нэг бүрчлэн гараар тоолно

— Ч.Баяржаргал   2024 оны 06 сарын 15

Монгол Улсын Их хурлын ээлжилт сонгуулийн сурталчилгаа 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр эхэлсэн. Сурталчилгаа энэ сарын 26-ныг дуустал үргэлжлэх юм. 

Энэ удаагийн сонгууль олныг төлөөлөх болон хувь тэнцүүлэн сонгох  холимог тогтолцоогоор явагдаж байгаа бөгөөд 13 тойргоос 78 гишүүн, жагсаалтаас 48 гишүүн нийт 126 гишүүн сонгогдоно. 

Та өөрийн амьдарч буй аймаг, дүүрэг, сум хороог аль тойрогт багтсан, хэдэн мандаттайг дараах хүснэгтээс харна уу. 

Дээрх 13 тойрогт нийт 966 нэр дэвшигч өрсөлдөж байна. Үүний 65 хувь нь эрэгтэй, 35 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байна. Харин жагсаалтад 370 нэр дэвшигч байгаа бөгөөд 50 хувь нь эрэгтэй, 50 хувь нь эмэгтэй дэвшигч байна.

Иргэн сонгогч та 2024.06.28-ны өдөр Улаанбаатарын цагаар 7:00 - 22:00 цагийн хооронд саналаа өгнө. Иймд сонгогч та сонгуулийн сурталчилгааны хугацаанд сонгуулийн тогтолцоо, тойрог, мандатын тоог судалж мэдэн сонголтоо зөв хийхийг зөвлөж байна. 

САНАЛ ӨГӨХ, ТЭМДЭГЛЭХ ЗААВАР

Сонгогчийн лавлах: 1800-2800 утаснаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 

Түүнчлэн энэ жилийн сонгуулийн саналын хуудсыг нэр бүрчлэн гараар тоолох юм. 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Хавдрын тусламж үйлчилгээг тухайн орон нутагтаа авдаг болно

Монгол Улс 100 мянган хүн амд ногдох хорт хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж, өнгөрсөн оны статистик мэдээллээр хорт хавдрын 8169 шинэ тохиолдол, 4755 нас баралт бүртгэгдсэн ба 32029 иргэн хавдрын хяналтад байна. Дөрвөн нас... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 12

Ерөнхий сайдаар томилвол УИХ-д суудалтай намуудтай хамтын ажиллагааны талаар ярилцана

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.06.12/ хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д олонхын суудал авсан МАН-аас Гомбожавын Занданшатарыг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 12

Санал болгох

Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 338 батлагдсан тохиолдол бүртгэгджээ

Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээллийг Халдварт Өвчин судлалын Үндэсний төвийн захирал Э.Анхбаяр өглөө. Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 338 батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 13

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.06.12/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Төрийн ордны “Их хуралдай” танхимд 14 цаг 17  минутад эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 13