2023/05/31. Лхагва гараг Дугаар: #2659

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Сорил: Интроверт үү, экстроверт үү?

— Ч.Баяржаргал   2023 оны 05 сарын 16

Экстроверт, интроверт гэх томъёо нь Карл Юнгээс үүсэлтэй бөгөөд анх хүмүүсийг бие хүний шинжээр нь хэд хэдэн бүлэгт ангилахыг оролджээ.

Экстроверт хүмүүс гол төвөл гадагш чиглэсэн, яриасаг, эрч хүч ихтэй байхад интровертууд зожиг, дотогш чиглэсэн зан зүйлийн хэв маягтай байх нь олон. Гэвч Юнгийн үзсэнээр хүн бүрд экстроверт болон интроверт шинж хоёул байдаг. Гагцхүү аль нэг шинж нь нөгөөгөөсөө давамгайлсан доминант шинжтэй байдаг аж.

Сусан Кайны “The powers of introverts in a world that can’t stop talking” буюу интровертуудын онцлогийн талаарх номонд экстроверт/интроверт хэмээх ойлголтыг олон талаас нь тайлбарласан байдаг. Тухайлбал,

  • Экстровертууд капитализмын нийгэмд хэрхэн шүтэгдэж буй
  • Экстроверт, интроверт шинж дэх темпераментын нөлөө
  • Бүх нийгэм, соёлууд экстроверт байхыг чухалчилдаг уу. Үүндээ Хятадын соёлын жишээг  авч
  • Экстровертуудыг шүтсэн энэ он цагт интровертууд хэрхэн “амьдрах” вэ зэрэг асуудлыг багтаажээ.

Энэ талаар дэлгэрэнгүй судлахыг хүсвэл уг номыг уншихыг санал болгож байна.

Бидний өнөөдөр амьдарч буй нийгэм хүссэн хүсээгүй экстроверт байхыг шаарддаг. 

Энэ нь Америк соёл илүү мэдрэгдэнэ. Тухайбал, Асран хамгаалагчид нь хүүхдийг яриулахыг, олны өмнө үг хэлүүлэх, багаар ажиллуулахад маш их анхаардаг. Тухайн нийгэмдээ хэрэгтэй, дасан зохицож ажиллах чадвартай хүнийг бэлдэж байгаа нь тэр. Энэ байдал нь интровертуудад ихээхэн дарамт болж хувирда. Учир нь тэд номоо уншаад дотроо бясалгаж суух илүү дуртай.

Харин дорно дахины соёл өөрөө интроверт идеалтай. 

Бурхны шашнаас шалтгаалсан “бясалгагч” буюу дотогш чиглэсэн хэв маягтай хүмүүст барууны сургалтын систем болох “хэн их ярина, тэр онц авна” гэдэг дүрэм нийцдэггүй. Ихэнх ази оюутнууд өөрсдийгөө илэрхийлж олны өмнө ярих үедээ тухгүй байгаа нь ажиглагддаг. Соёл, хүмүүжилд нь өөрийгөө илэрхийлэх талаар хангалттай тусгаж өгөөгүйгээс шалтгаалдаг болов уу.

Темпрамент бол төрөлхийнх буюу биологийн шинжтэй учраас өөрчлөгддөггүй. Харин бие хүний төрх байдал буюу интроверт, экстроверт хэв маяг нь өөрчлөгдөж болно.

Багш хэлэхдээ “Би бие хүний шинжийг тодорхойлогч тестийг 30 жилийн өмнө бөглөхөд интроверт байсан. Би зураг зурах их дуртай, ганцаараа байж залбирах дуртай байсан.Харин өнөөдөр ахиад нөгөө тестээ бөглөхөд би экстроверт болсон байна. Энэ бол олон жил оюутнуудад багшилсны үр дүн байх” хэмээсэн билээ. Үүнээс үзэхэд тухайн хүний ажил мэргэжлийн онцлог түүний хэв маягт хэрхэн нөлөөлдөг нь харагдаж байна. Мөн хүүхдээ багаас нь ажиглаж ямар темпраменттэй болохыг нь мэдэж болно. Меланхоликууд болон флегматикууд интроверт хэв маягтай байх нь олон.

Интровертууд заавал ичимхий, айдастай байдаг гэсэн үг биш. 

Олны өмнө ярихаас болон олон нийттэй байхаас айдаг бол тэр нийгмийн айдастай хүн гэсэн үг. Харин интровертууд олон хүмүүстэй байх зүгээр л “дургүй”. Гэвч дээр хэлсэнчлэн ихэнх меланхоликууд интроверт байдаг учраас энэ хоёрыг хооронд нь холих асуудал гардаг.

Экстроверт, интроверт аль нэгийг илүү үзэхээс илүүтэй энэ хоёр хэв маяг нь арга, билиг хоёр шиг ялгаатай ойлголтууд юм гэдгийг онцлох нь зүйтэй. 

Аль аль нь өөрсдийн давуу болон сул талтай. Тухайлбал, интроверт хүн шинэ санаа олох, төвлөрөх чадвар зэргээрээ давуу байхад экстровертууд сайн ярьдаг, эрч хүч ихтэй байх нь олон. Түүнчлэн экстроверт-интроверт аль аль шинжийг тэнцүү агуулсан амбивалент хэв маягтай хүмүүс ч байдаг.

Та өөрийнхөө төрх байдлыг тодорхойлох хамгийн амархан арга бол эрч хүчээр дутагдсан үедээ гол төлөв хэрхэн эрч хүчээ сэлбэдэг вэ гэдгээ бодоорой. Ингэхэд, гадаад нөлөөнөөс буюу бусад хүмүүстэй байхыг сонгож байвал экстроверт байх магадлалтай. Харин ном унших, бясалгах гэх мэт ганцаар байхыг сонговол интроверт байх магадлалтай юм.

Сорил: Та Экстроверт үү? Интроверт үү?


Бэлтгэсэн: Сэтгэл судлаач Б.Алтанцэцэг

Эх сурвалж: https://psychology-mn.blogspot.com/

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Сэтгэцийн эмч Г. Нарантуяа: Нойрны, тайвшруулах үйлчилгээтэй эмийг замбараагүй хэрэглэснээр эцэст нь солиорлын эсрэг хүчтэй эм уухад хүрдэг

Сэтгэц нөлөөт эм бодис түүний зөв зохистой хэрэглээ, замбараагүй буруу хэрэглээний сөрөг үр нөлөө, сэтгэцийн эмгэг өөрчлөлтөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар СЭМҮТ-ийн 1-р клиникийн эрхлэгч, сэтгэцийн зөвлөх эмч Г. Нарантуяатай ярилцлаа. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 05 сарын 23

Хүүхэд аз жаргалтай ээжийг л хүсдэг. Аз жаргалтай байгааг нь мэдэрснээр хүүхдийн ээнэгшил зөв тогтдог

Хүүхдээ уйлахаар нь тэгэж байгаад өөрөө дуугүй болно биз гээд тоохгүй орхиж байсан уу? Энэ нь үл тоох ээнэгшил буюу хүүхдэд сөрөг ээнэгшил бий болгох нэг хэлбэр аж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 05 сарын 12

Санал болгох

Өмнө нь товлолын дагуу вакцин хийлгэсэнг үл харгалзан бүх хүүхэд улаанбурханы вакцинд хамрагдах ёстой

Хаврын “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг энэ жил “Улаанбурхан өвчнөөс хамтдаа сэргийлье” уриан дор явуулж эхэлсэн талаар өнөөдөр /2023-05-30/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтын ээлжит... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх үйлчилгээний газрууд ариун цэврийн өрөөгөө үнэгүй ашиглуулна

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас ариун цэврийн байгууламжийн талаар мэдээлэл өгөв.Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний бүх байгууллагын ариун цэврийн өрөөг иргэд, жуулчдад үнэгүй, нээлттэй болгох боломжийг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   20 цагийн өмнө