2026/05/19. Мягмар гараг Дугаар: #3743

ОНЦЛОХ

Статистик: Нийт сувилагчдын 47 хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй

— Ч.Баяржаргал   2025 оны 05 сарын 12

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд “Сувилагч тандаа баярлалаа-2025” улсын зөвлөгөөн болж байна. Энэ жил Олон улсын сувилагчдын өдрийг “Сувилагчдаа дэмжиж эдийн засгаа бэхжүүлье” уриан дор 30 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Төр, засгаас сувилахуйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, сувилагчдыг бэлтгэх чиглэлээр багагүй анхаарч, сувилагчийн цалинг 2019 онтой харьцуулахад 1.7-2 дахин нэмж, 2024 оноос орон нутаг, онцгой нөхцөлийн нэмэгдлийг олгож эхэлснийг онцолсон. Мөн Ерөнхийлөгчийн санаачилгаар сувилагчийг мэргэшүүлэх, тасралтгүй хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилготой АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн бүтээн байгуулалт өнөөдөр эхэлж байгааг дуулгалаа.

Манай улс 15 мянга гаруй сувилагчтай бөгөөд энэ нь эрүүл мэндийн салбарын нийт хүний нөөцийн 22 хувь юм. 1,000 хүнд ногдох сувилагчийн тоо 4.2 байгаа нь олон улсын дунджаас 2.4 дахин цөөн гэсэн үг. Мөн манай улсад сүүлийн 4 жилд бэлтгэсэн нийт сувилагчдын 47 хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй гэсэн статистик судалгаа гарчээ.

“Сувилагч тандаа баярлалаа-2025” арга хэмжээний үеэр эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлж буй бодлого, хувь хүний хөгжлийн илтгэл болон “Эдийн засаг, нийгмийн хөгжилд сувилагч бидний оролцоо” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг болох юм.


Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Дотно найзуудтайгаа онлайнаар холбогдох нь ганцаардлыг бууруулдаггүй

TikTok эсвэл Instagram дээр найзуудтайгаа мессеж (DM) бичих нь таныг улам дотно болгоно гэж бодож байна уу? Тэгвэл тийм биш аж. Дэлгэрэнгүй

— Н.Ганбат   2026 оны 05 сарын 15

СОШИАЛ МЕДИАГ ХЯТАДУУД ЧИГЛҮҮЛДЭГ ҮҮ?

Калифорни мужийн Аркадиа хотын дарга Эйлин Ванг Хятадын тагнуул байсан гэж буруутгагдан шүүгдсэн билээ.Вангийн шүүхэд дэлгэгдсэн баримтууд дотор онцгой анхаарал татахуйц нэг баримт олдсон нь АНУ дахь Хятадын сүлжээ нь дан ганц тагнуулуудаар... Дэлгэрэнгүй

— Н.Ганбат   2026 оны 05 сарын 15

Санал болгох

Хятадад электрон тамхины татварыг 47 хувь болгон нэмэгдүүлжээ

БНХАУ 2021–2022 оноос вэйп (электрон тамхи)-ийг янжуур тамхитай адил ангилалд оруулж, маш хатуу зохицуулалт хийж эхэлсэн. Дэлгэрэнгүй

— Н.Ганбат   14 цагийн өмнө

Төрөөс дэмжлэг үзүүлж махны үнийг тогтворжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал/2026.05.16/ “Хүчит шонхор” зах болон нөөцийн мах борлуулах гэрээт цэгт ажиллаж, иргэд, худалдаа эрхлэгчидтэй уулзлаа. Нөөцийн мах олдохгүй байна, худалдааны төвөөр зарагдаж буй махны үнэ... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   16 цагийн өмнө