2026/05/19. Мягмар гараг Дугаар: #3743

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Судалгаа: 10 хүмүүжигч хүүхэд тутмын 8 нь элэг бүтэн гэр бүлд өсөөгүй байв

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 09

Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн “Өсвөр насныхны хөгжлийн хөтөлбөр”-ийн суурь судалгаагаар гэмт хэрэгт холбогдоход нөлөөлж буй зарим хүчин зүйлс нь сургуулийн завсардал байсан бөгөөд хүмүүжигч хүүхдүүдийн 36.7% нь сургууль завсардсан байв. Сургууль завсардалт нь ядуурал, гэр бүлийн орчин зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалдаг.

Энэхүү судалгааны дүгнэлт нь АНУ-ын OJJDP, Канадын Public Health Agency, Их Британийн NSPCC зэрэг байгууллагын олон улсын судалгааны үр дүнтэй нийцэж буйгаараа онцлог юм. 

Судалгааны үр дүн Монгол улсад өсвөр насныханд тэр дундаа насны онцлогт нь тохирсон, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөгжлийн хөтөлбөр, хамгаалах бодлого, хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.

“Багваахай” үзэсгэлэн B Contemporary Art Gallery-д үргэлжилж байна. Эрх нь хязгаарлагдсан өсвөр насныхан дотоод ертөнц, хүсэл мөрөөдлөө уран бүтээлээрээ илэрхийлж байна. Тус үзэсгэлэнд ирснээр та зөвхөн уран бүтээлийг харахгүй. Харин хүүхдүүдийн туулж ирсэн амьдралыг, дотоод мэдрэмжийг ойлгох болно. 

Үзэсгэлэн B Contemporary Art Gallery, 2025.06.06 - 2025.06.15, 11:00 - 19:00, Үзэсгэлэн үнэ төлбөргүй.

Кристина Ноблийн Хүүхдийн Сан


Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Дотно найзуудтайгаа онлайнаар холбогдох нь ганцаардлыг бууруулдаггүй

TikTok эсвэл Instagram дээр найзуудтайгаа мессеж (DM) бичих нь таныг улам дотно болгоно гэж бодож байна уу? Тэгвэл тийм биш аж. Дэлгэрэнгүй

— Н.Ганбат   2026 оны 05 сарын 15

СУДАЛГАА: Урлаг, соёлын нөлөө биологийн хөгшрөлтийг удаашруулж буйг тогтоов

Урлаг, соёлын нөлөө биеийн тамирын дасгал хөдөлгөөнтэй адил биологийн хөгшрөлтийг удаашруулдаг тухай шинэ судалгаа хийгджээ. Лондонгийн их сургуулийн судлаачид Их Британийн 3500 гаруй хүнийг хамруулан биологийн насыг тодорхойлох, насжилтын... Дэлгэрэнгүй

— Н.Ганбат   2026 оны 05 сарын 15

Санал болгох

Хятадад электрон тамхины татварыг 47 хувь болгон нэмэгдүүлжээ

БНХАУ 2021–2022 оноос вэйп (электрон тамхи)-ийг янжуур тамхитай адил ангилалд оруулж, маш хатуу зохицуулалт хийж эхэлсэн. Дэлгэрэнгүй

— Н.Ганбат   14 цагийн өмнө

Төрөөс дэмжлэг үзүүлж махны үнийг тогтворжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал/2026.05.16/ “Хүчит шонхор” зах болон нөөцийн мах борлуулах гэрээт цэгт ажиллаж, иргэд, худалдаа эрхлэгчидтэй уулзлаа. Нөөцийн мах олдохгүй байна, худалдааны төвөөр зарагдаж буй махны үнэ... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   16 цагийн өмнө