2025/11/13. Пүрэв гараг Дугаар: #3556

ОНЦЛОХ

СУДАЛГАА: Даралт ихсэлт, тамхидалтаас шалтгаалсан тархины харвалтын эрсдэл өндөр хувьтай байна

— Ч.Баяржаргал   2025 оны 05 сарын 08

"Эрдмийн чуулган-2025" 9 дэх удаагийн эрдэм шинжилгээний хурал ТТАХНЭ дээр өнөөдөл болсон. Тус эмнэлгийн Мэдрэлийн төвийн  их эмч М.Гантуяа "Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагуудын албан хаагчдын тархины харвалтын эрсдэлийг судалсан дүн" сэдэвт эмнэлзүйн өгүүллийг танилцуулсан. 

ДЭМБ-ын мэдээгээр жил бүр дэлхийн хэмжээнд 12 сая хүн тархины харвалтаар өвчилж, тэдгээрийн 7 сая нь нас бардаг гэх мэдээлэл байдаг.

ТТАХНЭ-ийн Мэдрэлийн төв, харвалтын нэгж нь 2021 онд байгуулагдсан. Үүнээс хойш хэвтэж эмчлүүлсэн тархины харвалт оноштой хүмүүсийн 42.8 хувь нь хөдөлмөрийн насны буюу ажил үүргээ гүйцэтгэж байгаа албан хаагчид байсан. Тиймээс алба хаагчдын дунд тархины харвалтын эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох, суурь эмгэгийг эмчлэн, харвалтаас урган гарах нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалтаас сэргийлэх хэрэгцээ байгаа нь уг судалгааг хийх үндэслэл болсон байна. 

Хууль зүй дотоод хэргийн сайдын санаачилсан “Хамгийн чухал нь” зорилтод арга хэмжээний хүрээнд Монгол Улсын 21 аймгийн үйлчлэх хүрээний алба хаагчдын дунд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн аяныг өрнүүлж байгаа. Үүнийг түшиглэж асуумж судалгааны аргаар эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлж үр дүнгээ гаргасан. 21 аймгийг хамруулсан тархины харвалтаар өвдөөгүй байхад нь эрсдэлийг тодорхойлсон судалгаа одоогоор хомс байдаг. Тиймээс энэ судалгаа өндөр ач холбогдолтой гэж үзэж байгаа гэсэн юм. 

Олон улсын судалгааны үр дүнгээс харахад залуу насны хүмүүст тархины харвалт тохиолдох эрсдэлт хүчин зүйлс нь ихэнхдээ судасны гаж хөгжил, зүрхний эмгэг, цус бүлэгнэлтийн эмгэг зэрэг байдаг бол бидний судалгаагаар, даралт ихсэлттэй байх, зүрхний эмгэгтэй, тамхины хэрэглээ өндөр байх нь тархины харвалтад нөлөөлж байна гэж гарсан.

Тархины харвалтын эрсдэл өндөр хувьтай байгаа тул хүн амд чиглэсэн эрт илрүүлгийг тогтмол явуулах, эрүүл мэндийн боловсрол олгох, эрсдэлт хүчин зүйлсийг эрт илрүүлж эмчлэх, ялангуяа цусны даралт ихсэлтийн хяналтыг сайжруулах хэрэгтэйг онцлов. 

Залуучууд цусны даралт ихсэлттэй гэдгээ мэддэггүй, тогтмол хянадаггүй байдал байна. Тиймээс эрсдэлтэй бус насны залуус сардаа нэг удаа даралтаа хянах хэрэгтэй. Хэмжилтээр 130/80-аас дээш байвал даралт ихсэлттэй гэж үздэг. Даралт ихсэлттэй байвал тогтмол хянаж, хэмжиж, эмчийн үзлэг зөвлөгөөний дагуу даралтны эм уух шаардлагатай" гэдгийг зөвлөлөө.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

МИАК: Сингапур чиглэлийн шууд нислэгээ амжилттай нээлээ

Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК өнөөдөр /2025.11.04/ Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ.Ингэснээр Монгол Улсаас Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн төв болох Сингапур хотруу хүрэх шинэ гарц нээгдэж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 11 сарын 04

11-р сард ОЖД-аас хүйтэн, хур тунадастай байх төлөвтэй байна

11 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвБаруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–ийн орчим, харин Завханы ихэнх, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, хур тунадас ихэнх нутгаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 11 сарын 03

Санал болгох

Хүүхдээ асарч буй эцэг, эх, асран хамгаалагчид 5 хоногийн цалинтай чөлөөг дараах тохиолдолд олгоно

Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 0-6 насны хүүхдээ асарч байгаа эцэг, эх, асран хамгаалагчид 5 хоногийн цалинтай чөлөө олгох Засгийн газрын тогтоол хэрэгжиж буй. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 11 сарын 11

Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын ээлжит дөрөвдүгээр тайланг хэлэлцүүллээ

Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2025 оны 11 дүгээр сарын 3-14-ний өдрүүдэд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын нэгдсэн хэлэлцүүлгийн ажлын хэсгийн 50 дугаар хуралдаан болж байна.Тус хуралдаанд Монгол Улсын Засгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 11 сарын 07