2024/04/19. Баасан гараг Дугаар: #2983

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Судалгаа: Өсвөр насныхны 30.5 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байна

— Ч. Баяржаргал   2021 оны 09 сарын 29

Дэлхий дахинаа хүүхэд, өсвөр насныхны 20% нь сэтгэц, зан үйлийн эмгэгтэй байгаа судалгаа гарчээ. Сэтгэцийн ихэнхи эмгэг хүүхэд, өсвөр насанд эхлэн илэрдэг болохыг ДЭМБ-аас тодорхойлсон байдаг. 

Манай улсад өсвөр насныхны сэтгэл хөдлөл, зан үйлийн илрэлүүд, тэдгээрийн тархалт, түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлс, эмгэгт өртөх ба өвчлөх эрсдэлт хүчин зүйлс, эмнэлзүйн шинжүүдийг судлах зорилгоор СЭМҮТ-ийн дэд захирал АУ-ны доктор В.Баярмаа 2013-2017 оны хооронд судалгааг хийсэн. 

Судалгаанд хот, хөдөөгийн нийт 2250 хүүхэд, 1959 эцэг эх, асран хамгаалагч, 72 анги удирдсан багшийг хамруулан судалжээ. 

Судалгааны дүнгээс харвал, 

  • хөвгүүдэд анхаарал дутмагшил - хэт хөдөлгөөнтөх ба зан үйлийн өөрчлөлт (компьютер тоглох, худал ярих, хулгай хийх, зодолдох), 
  • охидод сэтгэл хөдлөлийн өөрчлөлт (сэтгэлээр унах, гуниглах, сэтгэл түгших), нийтэч зан давамгайлж байна.
  • Анхаарал тогтворгүй байх 47.5%, нойр хямрах 15%, толгой өвдөх 15% зэрэг бусад шинжүүд түгээмэл илэрчээ. 

Мөн нийт судалгаанд хамрагдсан өсвөр насны хүүхдүүдийн 30.5 хувь буюу гурван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай, 9 хувь эмгэг өөрчлөлттэй байна. Судалгааны дэлгэрэнгүй мэдээллийг СЭМҮТ-ийн номын сангаас авах боломжтой. 

Хүүхэд өсвөр үеийнхэнд чиглэсэн ярилцлага, мэдээлэл, зөвлөгөөг дараах линкүүдээр уншаарай. 

1. СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгортой "Анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг" -ийн талаар ярилцсан ярилцлагыг дараах линкээр уншаарай: http://www.tusgal.mn/olnii-tanil-oddiig-khurtel-khamarsan-adkhkh-uwchnii-talaarkh-mergejliin-khunii-yaria

2. Өсвөр насныхны сэтгэл санааг дэмжих зургаан арга: http://www.tusgal.mn/uswur-nasniikhan-setgel-sanaagaa-demjikh-zurgaan-arga

3. АШУҮИС-ийн багш, СЭМҮТ-ийн эмч, АУ-ны докторант Р.Энхтүвшинтэй "Амиа егүүтгэл" -ийн талаар хийсэн ярилцлага: http://www.tusgal.mn/r-enkhtuwshin-khuukhdiinkhee-umnuus-shiidwer-gargakh-ni-buruu

БИЧЛЭГ ҮЗЭХ: 


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   16 цагийн өмнө

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүлээлгэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2 цагийн өмнө

Өнөөдөр цахилгаан хязгаарлах БАЙРШЛУУД

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 4 дүгээр сарын хуваарийг зарласан. Өнөөдөр буюу 4 сарын 18-ны өдөр ХУД, СХД, БЗД, БХД, Төв аймгийн дараах хороо хэсгүүдэд 9-19 цагийн хооронд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр