2025/05/13. Мягмар гараг Дугаар: #3372

НОГООН ХУУДАС

Сүхбаатар, Архангай аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

— Ч.Баяржаргал   2025 оны 03 сарын 10

Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Баян-Уул, Хэнтий аймгийн Батширээт,  Баян-Овоо, Сүхбаатар аймгийн Асгат,  Эрдэнэцагаан, Архангай аймгийн Хайрхан суманд /2025.03.09/ нийт 11 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдлээ.

Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Чойбалсан суманд гарсан 5 хээрийн түймрийг бүрэн унтраасан бол Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт суманд гарсан хээрийн гал түймэр, Архангай аймгийн Хайрхан суманд гарсан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Мөн Хэнтий аймгийн Батширээт, Дорнод аймгийн Баян-Уул суманд гарсан хээрийн гал түймрийг цурманд оруулаад байна. 

Гал түймэрт урьдчилсан байдлаар айлын гэр, малын хашаа саравч, 18.880 га талбай өртөөд байгаа бөгөөд унтраахаар ажиллаж буй түймрийн хохирлыг тогтоох боломжгүй байна. Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг, орон нутгийн нийт 375 хүн, 60 автомашинтайгаар ажиллаж байгаа юм. 

Иймд иргэд та бүхэн хаврын хуурайшилттай өдрүүдэд цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.03.03-03.09/ 20 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 105 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Нийт дуудлагын 87 нь объектын гал түймэр, 5 нь ой хээрийн гал түймэр, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Аргалант суманд "Төсөөллийн ой" төсөл нээлтээ хийж салхины хамгаалалтын таван мянган мод тарив

Үндэсний мод тарих өдрийг жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн "Бямба" гарагт тэмдэглэдэг. Энэ өдөр Төв аймгийн Аргалант суманд KT&G Нийгмийн халамжийн сангаас хэрэгжүүлж буй "Төсөөллийн ой" төслийн нээлт... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө

Модны тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа IC Park-д нээлтээ хийлээ

Мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг модны тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа Яармаг дахь IC Park-д 2025.05.03-ны өдөр нээлтээ хийлээ.Хоёр сарын турш үргэлжлэх үзэсгэлэн худалдаанд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 05 сарын 05

Санал болгох

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах хэлэлцүүлэг боллоо

Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын төсөл, гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн гол үзэл баримтлалыг танилцуулах хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.Хэлэлцүүлгийг нээж, Хууль зүй дотоод хэргийн яамны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   6 цагийн өмнө

6-р сарын 1-ээс сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэлд дугаар олгоно

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   8 цагийн өмнө