2025/03/25. Мягмар гараг Дугаар: #3323

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

"СУРГУУЛЬ РУУГАА ХАМТДАА" ИЛ ЗАХИДЛЫГ ААВУУД ХҮҮХДЭДЭЭ ИЛГЭЭЛЭЭ

— Ч.Баяржаргал   2024 оны 09 сарын 02

Хүүхэд багачууд, оюутан залуусын хүсэн хүлээдэг хичээлийн шинэ жил эхлэлээ. Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд 2451 боловсролын байгууллагад нийт 1.294.800 суралцагч хамрагдаж байгаа юм. Үүний 295.458 нь цэцэрлэгт, 77.285 нь нэгдүгээр ангид элсэн суралцаж байна. 

Хичээлийн эхний өдөр аав ээж, өвөө эмээ, ах эгчдээ хөтлүүлээд хөөрхөн бяцхан үрс маань эрдмийн өргөө рүү алхан амьдралынхаа шинэ хуудсыг нээж буй. Тэдний хувьд анхны бүхэн нь мартагдашгүй дурсамж болон үлдэж байгаа. Тэгвэл энэ өдрийг нь илүү аз жаргалтай, гэгээн дурсамжаар дүүргэх нэгэн арга хэмжээг "Шинэ эхлэл" ТББ-ын Амьдралын төлөөх аавууд төслийн хүрээнд хэрэгжүүлжээ. 

"СУРГУУЛЬ РУУГАА ХАМТДАА" ИЛ ЗАХИДЛЫГ ААВУУД ХҮҮХДЭДЭЭ ИЛГЭЭЛЭЭ

Аавууд хүүхдийнхээ боловсрол хөгжлийг дэмжихэд чухал үүрэгтэй юм шүү гэдгийг сануулах, хүүхдийнхээ онцгой мөчийг бодит дурсамж болгон хадгалах, аавууд хүүхэдтэйгээ харилцах харилцааг улам гүнзгийрүүлэх зорилгоор эл өдөр хүүхдэдээ зориулан ил захидал бичих арга хэмжээг зохион байгуулав. Ингэхдээ уул уурхай, хилийн цэргийн ажилтан алба хаагчид гээд хүүхдэдээ төдийлөн цаг гаргаж чаддаггүй, хүүхэдтэйгээ хамт сургууль руу нь явах боломжгүй байсан 700 аавд ил захидал тарааж, хүүхдэдээ "аав нь үргэлж хамдаа шүү, чамд санаа тавьж анхаардаг шүү" гэдгээ илэрхийлэх боломжийг тус төвийн хамт олон олгосон юм. 

Ааваас ирсэн захидал гээд бодох төдийд л хэчнээн сайхан. Ааваасаа захидал авсан хүүхэд хэр олон бол... Энэ хичээлийн жилийн эхний өдөр "Сургууль руугаа хамтдаа" ил захидал 700 хүүхдэд баяр жаргал, урам зориг, аавын хайрыг дамжуулсан гэдэгт итгэлтэй байна. “Сургууль руугаа...Хамтдаа" ил захидал нь зүгээр л нэг цаас биш. Энэ нь аавууд хүүхдийнхээ амьдралд, боловсролд, сургууль болон сургуулиас гадуур хүүхдийнхээ төлөө хөрөнгө оруулалт хийх амлалт, хайр, дэмжлэгийн илэрхийлэл юм. Уг арга хэмжээ цаашдаа нийгэмд шинэ соёл болон түгэн дэлгэрээсэй хэмээн зорьж жил бүр зохион байгуулахаар болжээ. Магадгүй та ч бас хүүхдэдээ зориулаад ил захидал бичээд үзээрэй. 

Нэгэн аавын хүүдээ бичсэн ил захидлыг хуваалцаж байна.

Аавууд хүүхэдтэйгээ илүү ойр дотно байх нь хүүхдийн сурлагын амжилтад эерэгээр нөлөөлдөг 

Хүүхдийн хүмүүжилд аав, ээжийн оролцоо хоёул чухал. Энэ оролцоог аль болох тэнцвэртэй байлгах нь зүйтэй. Хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд аав оролцоотой байх нь бага насны хүүхдийн хэл ярианы хөгжил илүү сайн байдаг зэрэг олон судалгаа бий. Түүнчлэн үе тэнгийн дээрэлхэлтийг үгүй болгоход аавуудын оролцоо хамгийн чухал гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. 

Хүүхдээ дээрэлхэлтэд өртөхгүй байх чадамжид сурган, өөртөө итгэлтэй, сэтгэлийн дархлаатай болгож өсгөхөд аав илүү нөлөөтэй аж. 



Харин өнөөгийн нийгэмд аавуудад байдаг түгээмэл асуудал нь "ажиллаж олсон мөнгөө гэр бүлдээ зориулж байгаа, энэ бол миний оролцоо" гэдэг хандлага. Аавууд өөрсдийгөө хөгжүүлэх дургүй, өөртөө мөнгө зарцуулж чаддаггүй. Гэтэл өөрийнх нь амьдралын асуудлын бараг 90 хувь нь өөртөө анхаардаггүй, гэр бүлдээ цаг зориулдаггүй байдалтай холбоотой гэж хэлэхэд буруудахгүй.  

Улс орнууд аавуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор шинжлэх ухаанд суурилсан хөдөлгөөн өрнүүлэх болсон. Тухайлбал, Сингапур, Малайз зэрэг улсуудад аавуудын оролцоог дэмжсэн жишиг хөдөлгөөнийг олон жил амжилттай хэрэгжүүлж бодит нөлөөллөө нийгэмд үзүүлжээ. "Dads for life" гэж аавууд хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрүүлэх хөдөлгөөнийг Сингарпурын засгийн газар ТББ-уудтай хамтран өргөн цар хүрээнд хэрэгжүүлдэг. 

"Амьдралын төлөөх аавууд" төслийн хүрээнд уг хөдөлгөөнийг Монголд албан ёсны эрхтэйгээр хэрэгжүүлж байгаагийн нэг арга хэмжээ нь ил захидал юм. Аавуудын оролцоог нэмэгдүүлэх, өөрийгөө танин мэдэхэд чиглэсэн “I can – Би чадна” аавуудын сургалт болон "ярьдаг сонсдог" картаар дамжуулж хүүхэдтэйгээ ярилцах, нэгнээ ойлгож мэдэх боломжийг бий болгох зэрэг соён гэгээрүүлэх, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж байна.

Аавуудыг хүчирхэгжүүлэх, чадавхжуулах, зөв ойлголт мэдлэг олгох, стресс менежментэд суралцах арга барилтай болох, донтолт, хорт зуршилд автаж буй шалтгаанаа олж мэдэх, өөрийн  сэтгэл зүйтэйгээ ажиллах, засах зэрэг эрчүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь "Амьдралын төлөөх аавууд" төслийн гол зорилго юм. Аавуудын хандлага өөрчлөгдсөнөөр хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн бат бэх харилцаа сайжирч, ид шидийн оронг гэртээ байгуулж чадна гэдгийг төслийн санаачлагч Ч.Гансүх хэлж байлаа.




Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Дараах шинж тэмдгүүд хоёр долоо хоногоос дээш хугацаанд илэрвэл "сэтгэл түгшилт" байж болзошгүй

ДЭМБ-аас 2020 онд Ковид-19-ийг "цар тахал" гэж зарласнаас хойш эрүүл мэнд, нийгэмд үзүүлэх хор уршиг өнөөдрийг хүртэл дэлхий даяар үргэлжилсээр байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 03 сарын 20

Өсвөр насныхны сэтгэл хөдлөл, төрх үйл, зан авир өөрчлөгдөхөд "гэр бүл" хамгийн их нөлөөтэй

Эцэг эх, асран хамгаалагчдын хувьд өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн харилцах, яаж ярилцаж, ойлголцох тал дээр багагүй бэрхшээл тулгардаг. Өсвөр насныхны сэтгэл зүйн хамгийн чухал, суурь хэрэгцээ нь бусдад хүлээн зөвшөөрөгдөх, ойлгогдох явдал. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 03 сарын 11

Санал болгох

СӨХ-ны шинэчилсэн хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

СӨХ-ны шинэчилсэн хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Одоогийн "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   13 цагийн өмнө

3000 сүрьеэгийн тохиолдол бүртгэгдэж, 415 хүн нас баржээ

Дэлхий нийтээр жил бүрийн гуравдугаар сарын 24-ийг сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөр болгон тодорхой уриан дор тэмдэглэдэг. Энэ жил “Тиймээ бид сүрьеэг устгаж чадна: Амлалтаа хэрэгжүүлье, Хөрөнгө оруулъя, Үйлчилгээг хүргэе” уриатайгаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   18 цагийн өмнө