2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

ОНЦЛОХ

Сүүлийн 24 цагт нийслэлд 895, орон нутагт 103 тохиолдол бүртгэгдэж, 7 хүн нас баржээ

— Ч. Баяржаргал   2021 оны 05 сарын 04

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. /2021.05.04/

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн PCR шинжилгээгээр 1015 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 895 нь нийслэлд, 103 нь орон нутагт, эмнэлгээс шалтгаалсан нэг халдвар бүртгэгджээ. Мөн гадаадаас зөөвөрлөгдсөн 16 тохиолдол илэрсэн байна. Тодруулбал, Энэтхэг - Улаанбаатарын онгоцоор 04 сарын 26-ны өдөр ирсэн  Энэтхэг улсын 16 иргэн коронавирусээр халдварласныг давтан шинжилгээгээр баталгаажуулжээ. Эдгээр хүмүүс Дорноговь аймагт тусгаарлагдан эмчлүүлж байгаа аж.

Ингэснээр манай улсад “COVID-19” халдварын тохиолдлын тоо  40,396 боллоо. Үүнээс 24,333 хүн эдгэрээд байна. 

Сүүлийн 24 цагт 1401 хүн эдгэрчээ. Үүний 418 нь эмнэлгээс, 983 нь гэрийн ажиглалтад эмчлэгдэж эдгэрсэн байна. Түүнчлэн коронавируст халдварын улмаас 57-83 насны 7 хүн өчигдөр нас барж, нийт 126 нас баралт бүртгэгдлээ.

Одоогийн байдлаар 4869 хүн эмнэлэгт, 8214 хүн гэрээр тусгаарлагдан эмчлэгдэж байна. Хэвтэн эмчлүүлж байгаа 121 хүний биеийн байдал маш хүнд байна.


Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Урьдчилсан захиалга авч, хугацаандаа ашиглалтад оруулаагүй барилгуудын мэдээллийг иргэдээс авч байна

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг мэдэгдэх боломжтой.Тухайлбал иргэдээс урьдчилсан захиалга авч, гэрээнд заасан хугацаандаа барилгаа ашиглалтад... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26

“Парис-2024” олимпын бэлтгэл ажилд 25.6 тэрбум төгрөг төсөвлөжээ

МҮОХ-ны Гишүүдийн ээлжит хурал Худалдаа аж үйлдвэрийн их танхимд боллоо. Хуралд 180 гишүүн оролцохоос 129 нь хүрэлцэн ирж, 71.6 xувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 03 сарын 25

Санал болгох

Цас орж шуурч байгаатай холбоотойгоор цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

0-5 насны хүүхдийн дараах багц үзлэг шинжилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байна

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төр хариуцан төлж сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцон ЭМД-ын санд шилжүүлдэг. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн 0-5 насны багцын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26