2025/01/15. Лхагва гараг Дугаар: #3254

ОНЦЛОХ

Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна

— Ч.Баяржаргал   2024 оны 02 сарын 20

Энэ өвөл 2009-2010 оны зудтай өвлөөс илүү, 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй цас ихтэй өвөл болж байна.

2009 - 2010 оны зудтай жилийн өвлийн улиралд нийт нутгийн дунджаар 8.5 мм орсон нь ОЖД-аас 1.4 дахин их орсон бол энэ жилийн хувьд одоогийн байдлаар 9.6 мм буюу ОЖД - аас 1.6 аар их байна. 

11-р сард Монгол орны хэмжээнд ОЖД-аас 2.5 дахин их хур тунадас орсон ба түүхэнд ажиглагдаж байгаагүй хур тунадас ихтэй сар болж өнгөрсөн. Увс, Завхан, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгуудад 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй хамгийн их цас орсон.

12-р сард Монгол орны хэмжээнд ОЖД-аас 1.9 дахин их хур тунадас орсон ба 2012 оноос хойш ажиглагдаж байгаагүй хур тунадас ихтэй сар болж өнгөрсөн ба Говь-Алтай, Дундговь  аймгуудад 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй хамгийн их цас орсон.

1-р сард Монгол орны хэмжээнд дунджаар 3.5 мм хур тунадас орсон нь ОЖД-аас 2 дахин их хур тунадас орсон ба 2010 хойш тохиолдож байгаа хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө. Мөн Баянхонгор, Төв, Сүхбаатар, аймгуудад 1975 оноос хойш ажиглагдаж буй хамгийн их цас орсон байна.

2024 оны 2 сард нийт нутгаар ОЖД-тай харьцуулахад Баян - Өлгий, Увс, Хөвсгөл, Төвийн ихэнх нутаг, Булган, Дундговь, Дорноговь, Хэнтийн зарим сумдын нутгаар 1.2 - 3.6 дахин их орсон байна.

ЦУОШГ

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Утааны хэлэлцүүлэгт оролцох иргэн, хуулийн этгээдийн төлөөллийг бүртгэж байна

Иргэдээс ирүүлсэн саналын дагуу, УИХ-аас Утааны талаарх ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 2 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2025 оны 01 сарын 09

Багш, эмч нарын цалин хөлсийг нэмэгдүүлнэ

Багш, эмч нарын цалин хөлсийг төрийн жинхэнэ албан хаагчтай адилтган хуульчилж нэмэгдүүлэхээр болсон талаар мэдээлэв. УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал: Өөөдөр иргэдтэй жинхэнэ тулж ажилладаг, төрийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 01 сарын 09

Санал болгох

Сэрэмжлүүлэг: 1330 удаагийн халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж, цагдаагийн байгууллагад шалгагджээ

Нийслэл хотын хэмжээнд 2024 онд 1330 удаагийн халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж, цагдаагийн байгууллагад шалгагдсан байна.Халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж, хохирч байгаа иргэдийн 816 буюу 61.3 хувь нь эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүүхэд 213... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   12 цагийн өмнө

Орон нутгаас ирсэн оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж авдаг боллоо

Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан тушаалаар "Суралцагчдыг урьдчилсан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах тухай" журмыг баталлаа. Шинэчлэгдсэн журам хэрэгжиж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   17 цагийн өмнө