2024/09/08. Ням гараг Дугаар: #3125

НОГООН ХУУДАС

Суурьшлын бүс рүү хүрэн баавгай орж ирэх тохиолдол гарч байгаа тул дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна

— Ч.Баяржаргал   2024 оны 08 сарын 12

Ойрын өдрүүдэд суурьшлын бүс рүү хүрэн баавгай орж ирэх тохиолдол гарч буй тул Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна. Иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг дагаж ой хээрээр аюулгүй байдлаа хангаж зорчино уу. 

  • Баавгай нь хот суурин газар, суурьшлын бүсэд орж ирсэн, ойртож ирсэн тохиолдолд аймгийн Засаг даргын Тамгын газар болон БОАЖГ-т хандах; 
  • Аймаг, сумд ажлын хэсэг байгуулж баавгайн тархац нутагт ойр буй малчид, иргэдийн байршил, баавгайн шилжилт хөдлөлийн замнал, явсан  газар орны зураглал тогтоох, яаралтай хариу арга хэмжээ авах;
  • Баавгай нь удаа дараагийн тохиолдлоор иргэдийн мал, эд хөрөнгөд хохирол учруулж, хүний амь насанд эрсдэл учруулах нөхцөл үүссэн тохиолдолд эрсдэлд өртсөн малчин айл өрхийг тухайн бүс нутгаас холдуулан нүүлгэх;
  • Бүс нутгаас нүүх боломжгүй бол нэг дор төвлөрч буух;
  • Айл өрхүүд орой үдшийн цагаар утаа май тавих, гал гаргах, буу тавих, цахилгаан хөрөө асаах;
  • Машин, мотоцикль, гар утас, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах;
  • Малын бэлчээр, гэрийн ойролцоох мал амьтны сэг зэмийг холдуулан устгах;
  • Үзэгдсэн мөрөөрөө хэрэн яваа баавгай хүн рүү дайраагүй тохиолдолд машин, мотоцикль, мориор элдэж хөөж бахардуулах, алж устгахгүй байх;
  • Тухайн бүс нутагт хүүхэд, эмэгтэйчүүдийг хараа хяналтгүй малд явуулахгүй байх;
  • Баавгай үзэгдэх, тохиолдож болох аялал жуулчлалын бүс нутгуудад анхааруулга бүхий самбар байрлуулах, хээр хоноглохгүй байх;

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолоор батлагдсан "Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ"-ээр Хүрэн баавгай нь 12.450.000 төгрөгийн үнэлгээтэй тул зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд Байгаль орчныг хамгаалах тухай болон Амьтны тухай хуульд заасны дагуу 24.900.000 төгрөг төлөх заалттай. 

Яаралтай тохиолдолд “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” /Утас: 88001414, 88623198/; “Амьтан-Асралт” ХХК /Утас: 99772972/ яаралтай мэдэгдэн, мэдээлэл солилцон ажиллахыг сэрэмжлүүлж байна.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

50 орчим тн шатахуун, аюултай хог хаягдал Хөвсгөл нуурт тархаж бохирдохоос сэргийлж чадлаа

Хөвсгөл нуурыг цэвэрлэх, живсэн тээврийн хэрэгсэл, техникийг  татан гаргах ажиллагаа дөрвөн жил үргэлжилж дууслаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол орны цэнгэг усны нөөц гол мөрний урсац бүрэлдэх эх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 09 сарын 05

Хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүж бэлтгэсэн зөрчлийг илрүүллээ

Нийслэлийн Байгаль орчны газраас Экологийн цагдаагийн албатай хамтран Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн сангийн хушин ой зонхилон ургасан Баянзүрх Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 09 сарын 02

Санал болгох

Скүүтер, цахилгаан дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн нийт 523 тохиолдол бүртгэгджээ

Монгол Улсын хэмжээнд 2022-2024 оны эхний долоон сарын байдлаар мопед, скүүтер, цахилгаан дугуйнаас /suron/ үүдэлтэй осол гэмтлийн нийт 523 тохиолдол бүртгэгджээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил зонхилон үйлдэгдэж байна. Тухайлбал, 2024 оны эхний хагас жилийн байдлаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан 4124 хэргийн 32.5 хувийг Гэр бүлийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр