2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

ОНЦЛОХ

СУВИЛАГЧИЙН ЕСӨН ЦАГААН ХҮСЭЛ

— Ч.Баяржаргал   2022 оны 05 сарын 12

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникийн Уушгины хоёрдугаар тасгийн Ахлах сувилагч Ц.Оюунбилэг: 

1. Ядаж НЭГ САЯ төгрөгийн цалинтай болмоор байна Эрүүл мэндийн салбарт 27 дахь жилдээ, халдвартын сувилагчаар ес дэх жилдээ ажиллаж байгаа ч би нэг сард 799 мянган төгрөгийн цалин авдаг. Доод тал нь сая төгрөгийн цалин авдаг болчихвол ядаж наад захын амьдралын хэрэгцээгээ хангаж чадахаар байна. Цалингийн ихэнх нь оюутан хүүхдийн минь сургалтын төлбөрт зориулагддаг. 

2. Ажлын байрны ачааллыг стандартад нийцсэн байлгах ХӨСҮТ-д нэг сувилагчийн өдөрт үйлчлэх хүний тоо арав байдаг. Шөнийн ээлжийн сувилагч 12-15 хүнийг асарч сувилдаг. Харин одоо бол нэг сувилагч 25-30 хүнд үйлчилж асаргаа сувилгаа хийж байна. Нэг сувилагчид ноогдох өвчтөнийхөө тооноос хэтэрсэн олон хүнийг сувилах нь хүн бүрд хүрч үйлчилж чадахгүйд хүргэж байна. Манай тасагт маш хүнд нөхцөлтэй хүмүүс их байдаг. Тэр хүмүүсийн амь нас сувилагч бидний гарт л байгаа. Бид анхаарал алдаж болохгүй. Тиймээс өөрийн нөөц боломжид тохирсон чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхийг хүсч байна.

3. Халдварын өндөр эрсдэлтэй бүсэд ажилладаг эмч, сувилагч нараа эрсдэлийн даатгалд хамруулъя Сүрьеэ бол амьсгалын замын халдварт өвчин. Сүрьеэгийн халдварын өндөр эрсдэлтэй бүсэд өдрийн 7-8 цагийг өнгөрүүлдэг. Хэзээ ч халдвар авах эрсдэлтэй. Үүний хажуугаар биеийн байдал нь маш хүнд хүмүүстэй харьцдаг. Хэдийгээр хамгаалах хувцас хэрэглэл өгдөг ч амьсгалын замын халдвараас байнга сэргийлэх хэцүү. Заримдаа хавсарсан халдварт өвчинтэй хүн ч орж ирнэ. Тэр бүх хүмүүстэй эмч сувилагч бид нар л улаан гараараа тулж эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс халдварын эрсдэлийн даатгалд даатгуулж өгөх хэрэгтэй. Яригдаад л байдаг. Одоог хүртэл хэрэгжээгүй.

4. Ажлын байрны ажиллах нөхцөлийг сайжруулъя Сувилагчийн ажиллах орчин буюу техник тоног төхөөрөмжийг сайжруулах нь эмчлүүлэгч болон сувилагч нарт хамгийн чухал хэрэгцээтэй зүйлсийн нэг юм. Энэ хэрээр ажлын гүйцэтгэлд сайнаар нөлөөлнө. Эмчилгээний үр дүнд ч эерэг нөлөөтэй. Яг тухайн эмч, сувилагчид тохирсон хэмжээтэй маск, хамгаалах хэрэгсэлээр хангах, эмчлүүлэгчид тухтай байхад нь туслах ор, аппарат, бусад сүүлийн үеийн төхөөрөмжөөр үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж өгөхийг хүсье.

5. Насан туршдаа сувилагч мэргэжлээрээ л ажилламаар байна Ажлын ачаалал их, хүнд өвчтөнг сувилдаг, цалин бага. Заримдаа шантрах үе гардаг л даа. Гэхдээ нэгэнт л энэ мэргэжлийг сонгоод өдий олон жил ажилласан болохоор насан туршдаа мэргэжлээрээ ажиллаж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө зүтгэхийг хүсдэг. Авч үзээгүй сайн цалин аваад, сайхан хамт олонтойгоо, тэтгэвэрт гарах хүртлээ мэргэжлээрээ ажиллах юмсан л гэж бодох юм.

6. Сувилагч мэргэжлээр төгссөн залуусаа гадаадын улс руу явуулмааргүй байна Шинээр төгсөж буй сувилагч нар мэргэжлээрээ ажиллахад цалин хөлс муу учраас гадаадын орон руу явах нь их болсон. Учир нь бусад улсад сувилагч мэргэжлийн үнэ цэн маш өндөр. Сувилагч хүнийг өндөр үнэлэх нь хүний эрүүл мэндийг тэр хэрээр өндөр үнэлж буйтай адил юм. Шинэ залуу сувилагч нараа гадагшаа явуулсаар байвал мөдхөн сувилагчийн хомсдолт орно. Одоо ч бүх эмнэлэгт сувилагчийн орон тооны хомсдолтой ажиллаж байгаа.

7. Сувилагчийн үнэ цэнийг өндөрт өргөөсэй Миний бодлоор эмчилгээний үр дүнгийн 60 хувь нь сувилагчийн ур чадвараас шалтгаалдаг. Эмч, сувилагч, эмчлүүлэгч, түүний гэр бүлийн хүмүүс бүгд баг болж ажиллах нь чухал ч асаргаа сувилгааг гардан хийж буй сувилагчийн чадвар эмчийн зааж өгсөн эмчилгээг төгс хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс шинээр төгсөж байгаа залуус минь сувилагч мэргэжлийн нэр хүнд, үнэ цэнийг сурталчлан, өндөрт өргөж яваасай гэж хүсье.

8. Шинээр төгсөх гэж буй сувилагч нартаа практик дадлага сайн хийлгэе Намайг оюутан байхад уртийн дадлага гэж хийлгэдэг байсан. Түүний ачаар ажлын байранд гарахад бэрхшээл бага гардаг байлаа. Ковидтой холбоотойгоор сүүлийн жилүүдэд цахимаар суралцах нь ихэссэн байна. Онолын мэдлэг чухал боловч практик дадлага түүнээс ч илүү чухал. Тиймээс шинээр төгсөж буй сувилагч нараа практик дадлага сайн хийлгэж төгсгөөрэй.

9. "БАЯРЛАЛАА" гэдэг үгийг сонсохын төлөө л ажилладаг Эмчлүүлэгчдийн зовуурь арилж, эмчилгээний үр дүн нь сайн гарахаар маш их урам авч эрч хүчээр цэнэглэгддэг. Эмчлүүлэгчдийн биеийн байдал сайжраад урдаас инээгээд “баярлалаа” гэдэг үг хэлэхийг нь сонсох их сайхан. Тэр үгийг л сонсохын төлөө ажилладаг.



Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Урьдчилсан захиалга авч, хугацаандаа ашиглалтад оруулаагүй барилгуудын мэдээллийг иргэдээс авч байна

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг мэдэгдэх боломжтой.Тухайлбал иргэдээс урьдчилсан захиалга авч, гэрээнд заасан хугацаандаа барилгаа ашиглалтад... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26

“Парис-2024” олимпын бэлтгэл ажилд 25.6 тэрбум төгрөг төсөвлөжээ

МҮОХ-ны Гишүүдийн ээлжит хурал Худалдаа аж үйлдвэрийн их танхимд боллоо. Хуралд 180 гишүүн оролцохоос 129 нь хүрэлцэн ирж, 71.6 xувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 03 сарын 25

Санал болгох

Цас орж шуурч байгаатай холбоотойгоор цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

0-5 насны хүүхдийн дараах багц үзлэг шинжилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байна

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төр хариуцан төлж сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцон ЭМД-ын санд шилжүүлдэг. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн 0-5 насны багцын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26