2024/04/25. Пүрэв гараг Дугаар: #2989

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Та өсвөр насны хүүхэдтэйгээ хамгийн сүүлд хэзээ ярилцсан бэ?

— Ч.Баяржаргал   2021 оны 11 сарын 03

Өсвөр үе, залуучуудын нас баралтын дунд амиа хорлолт тэргүүлэх шалтгаан болж байна. 2020 онд нас барсан 20-24 насны залуучуудын 20.0 хувь нь буюу 5 хүн тутмын 1, 15-19 насныхны 21.0 хувь буюу мөн 5 хүн тутмын 1 нь амиа хорлон нас баржээ. 

Хүүхэд наснаас насанд хүрэгчдийн амьдрал руу шилжиж буй энэхүү шилжилтийн явцад бие махбод, сэтгэл зүй, нийгмийн харилцааны томоохон өөрчлөлтүүд гардаг. Энэ үедээ багахан хэмжээний бэрхшээлийг хэт давуулан үнэлэх, үерхэл нөхөрлөл хайр дурлалын асуудлаас болж амиа хорлох оролдлого хийх, хэн нэгнийг айлгах гэж үр дүнг нь тооцоолоогүй буруу алхам хийх зэрэг олон бодлогогүй үйлдэл гаргах нь олонтаа. 

Ихэнх хүмүүс өөрт нь сэтгэлзүйн асуудал тулгамдаж байгааг мэдэлгүй, улам даамжруулах талтай байдаг. Жижиг гэлтгүй багахан стресс, тулгамдсан асуудал байвал аль болох мэдрэмжээ хуваалцаж, илэрхийлж, ярилцаж байхыг зөвлөж байна.  Ярилцаж хуваалцах нь магадгүй таныг асуудлыг шийдвэрлэж чадахгүй байж болох ч сэтгэл зүйн хувьд тайвшрал болох болно. Удаан хугацаанд хуримтлагдсан сэтгэл зүйн асуудал, стресс нь даамжирсаар илүү их эрсдэл дагуулдаг гэдгийг санаарай. 

Мөн мэдээллийн хэрэгслүүд амиа хорлолтын талаар сенсацлаж, сэдэл өгөхүйц буруу хэлбэрээр мэдээлэл цацаж байгаа нь өсвөр үеийнхэнд амиа хорлох нөлөө үзүүлдэг талаар мэргэжилтнүүд сануулдаг.  

Тухайн хүн амиа егүүтгэх магадлал өндөртэй байгааг ойр тойрных нь хүмүүс хэрхэн анзаарч болох вэ?

Юуны түрүүнд архи, тамхи хэрэглэж байна уу. Ганцаардмал, зожиг болж байна уу гэдгийг анзаарах хэрэгтэй. Эсвэл гэнэт зүгээр байж байгаад өөрийнхөө дуртай эдлэл хэрэгслийг ойр тойрныхоо хүмүүст тараагаад эхлэх гэх мэт шинж тэмдгээр илэрч болно.

Гол нь тухайн хүн, тухайн хүүхэд эрсдэлийг даван туулах чадвар хэр сайн, эсвэл муу вэ гэдгийг анзаардаг байх хэрэгтэй. Ихэнх  тохиолдолд хүмүүс гэнэтийн шийдвэр гаргаж, тухайн агшинд л амиа егүүтгэх шийдвэр гаргадаг талтай. Амиа егүүтгэх оролдлого хийж байгаа хүмүүст өөрийгөө бусдаар ойлгуулах сэтгэл зүйн хэрэгцээ маш ихээр үүссэн байдаг. Тиймээс үүнийг нь ойлгодог хүн л ойр тойронд нь хэрэгтэй байгаа юм. Ингэхийн тулд заавал мэргэжлийн сэтгэл зүйчийн хэрэг байхгүй шүү дээ. 

АШУҮИС-ийн багш, СЭМҮТ-ийн эмч, АУ-ны докторант Р.Энхтүвшинтэй "Амиа егүүтгэл" -ийн талаар хийсэн ярилцлага бүрэн эхээр нь унших линк: http://www.tusgal.mn/r-enkhtuwshin-khuukhdiinkhee-umnuus-shiidwer-gargakh-ni-buruu

"Сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг" - Амиа хорлолтын шалтгаан, урьдчилан сэргийлэлт сэдвээр СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгортой ярилцсан ярилцлагыг эндээс үзээрэй. 



Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   19 цагийн өмнө

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 1. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   20 цагийн өмнө