2026/07/14. Мягмар гараг Дугаар: #3799

ОНЦЛОХ

Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлан хэрэгжүүлэхийг залуучууд дэмжиж байна

— Ч.Баяржаргал   2026 оны 06 сарын 02

Жил бүрийн 5 дугаар сарын 31-ний өдрийг дэлхий нийтээрээ “Дэлхийн тамхигүй өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил “Тамхины эсрэг өдөр – Таны нэгдэх өдөр” уриан дор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тамхины хэрэглээнээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой нийгмийн арт хөдөлгөөнийг зохион байгууллаа.

Судалгаанаас дурдахад: 

  • Монгол Улсын 15-69 насны хүн амын 5 хүн тутмын 1 нь тамхи татаж, 10 хүн тутмын 3 нь дам тамхидалтад өртөж байна. 
  • Тамхи татдаг хүн өдөрт 40 минут, жилд 20 өдрийг тамхи татахад зориулдаг. 
  • Тамхи татдаг хүн орлогынхоо 10-12 хувийг тамхи худалдан авахад зарцуулдаг. 
  • Уушгины хавдрын 90 хувь нь тамхинаас үүдэлтэй. Уушгины хавдартай 10 хүн тутмын 9 нь тамхи татдаг байна. 
  • ЕБС-ийн 13-17 насныхны 24.8 хувь нь буюу 4 суралцагч тутмын нэг нь сүүлийн нэг сард электрон тамхи хэрэглэж, 10 суралцагч тутмын 1 нь янжуур тамхи татсан байна.

Тамхины хэрэглээнээс үүдэлтэй эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг бууруулахад Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлан хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтойг онцолж, хүүхэд, өсвөр үеийнхнийг электрон тамхи болон никотин агуулсан шинэ төрлийн бүтээгдэхүүний сурталчилгаа, нөлөөллөөс хамгаалахын тулд эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох шаардлагатай байгааг онцлон дурдлаа.

Арга хэмжээний нээлтэд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, О.Номинчимэг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, мөн ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын хөтөлбөр болон захиргааны үйл ажиллагаа хариуцсан ажилтан, Суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч ноён Дийпак Шарма нар оролцов.


Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

НЭМГ: ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал 2026 оны долоодугаар сарын 2-ны өдөр болж, баяр наадмын үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдал болон цаг үеийн асуудлуудыг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 02

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО БАЙГУУЛАГДЛАА

Монголын эрүүл мэндийн салбарт анх удаа эмч, сувилагч, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, судлаач болон салбарын залуу мэргэжилтнүүдийг нэгтгэсэн "Эрүүл мэндийн салбарын залуучуудын холбоо" байгуулагдлаа.Тус холбоо нь эрүүл мэндийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 02

Санал болгох

“Хотхоны бага сургууль” байгуулж, 10 мянган хүүхдийг хамруулна

“Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа.Төрийн өмчийн сургуулийн бага ангийн бүлэг дүүргэлтийг бууруулах, суралцагчдыг гэрт нь ойр сургуульд суралцах... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 08

МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк албан ёсоор гүйлгээнд гарлаа

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан дурсгалын шуудангийн маркийг "Монгол шуудан" ХК-тай хамтран бүтээж, албан ёсоор гүйлгээнд гарган нээлтийн ёслолыг зохион байгуулав.Нээлтийн арга хэмжээнд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 08