2024/04/16. Мягмар гараг Дугаар: #2980

ОНЦЛОХ

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн баталлаа

— Б.Батцэцэг   2021 оны 10 сарын 15

Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж эцэслэн батлахаар шийдвэрлэлээ.

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дотоодод үйлдвэрлэсэн болон импортолсон бүх төрлийн таримал ургамлын үрийг үржүүлэх, худалдах, ургамлын шинэ сорт бүтээх үйл ажиллагааг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулсан байна.

Тухайлбал, Үрийн чанарын хяналт, баталгаажуулалтын асуудлыг шинээр нэмсэн. Үр үйлдвэрлэгч нь үр үйлдвэрлэлийн талбайд хянан баталгаа хийлгэх шинэ зохицуулалт нэмэгдсэн. Аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан нутгийн захиргааны байгууллага сортын хянан баталгааг хэрэгжүүлэх бөгөөд тухайн байгууллагын тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн хийж акт үйлддэг байх, холбогдох журмыг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлах зохицуулалтыг шинээр нэмсэн. Түүнчлэн,

Сортын бүтээгчийн эрхийн хамрах хүрээг тодорхойлсон ба хамгаалагдсан сортын үржүүлгийин материалыг ашиглахад сортын бүтээгчийн зөвшөөрлийг авна. Сортын бүтээгчийн эрхийн хүчинтэй хугацаа 20 жил байх ба мод, мөлхөө ургамлын хувьд 25 жил байна.

Газар тариаланг тогтвортой хөгжүүлэх, арвин ургац авах үндсэн асуудлын нэг нь тухайн бүс нутагт дасан зохицсон сортын үрийг тариалах, хангамж, чанарыг сайжруулах явдал юм. Дэлхийн дулаарлын нөлөөгөөр манай орны тариалан эрхэлдэг бүс бүслүүрт өөрчлөлт орж байгаа нь  нутагшсан  чанартай сортын үрийн  ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлж байна.

Таримал ургамлын үр, сортын тухай хуулиар таримал ургамлын үрийн салбарын хөгжлийг дэмжих, судалгаа, шинжилгээ, инновацийг хөгжүүлэх, шударга худалдааг төлөвшүүлэх, таримал ургамлын генетикийн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, шинэ сорт бүтээхийг дэмжих, таримал ургамлын гаралтай хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулдаг.

 Шинэчилсэн найруулгыг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү. 

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэв

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах арга хэмжээнд эрэгтэйчүүдийг идэвхтэй, бүрэн хамруулж, тэдний... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   23 цагийн өмнө

Эмийн сонсгол: Уналт таталтын эсрэг эм нь ЭМД-ын хөнгөлөлтөд орсон байдаг ч, МУ-ын Эмийн жагсаалтад ороогүй

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол Төрийн ордонд өнөөдөр (2023.04.15) эхэлсэн. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Санал болгох

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шар өвс шатаахгүй байхыг анхааруулж байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зуслангийн чиглэлд шар өвс шатсан 4 дуудлага мэдээлэл иржээ. Тодруулбал Баянзүрх дүүргийн 35-р хороо Улиастайн фермийн ойролцоо айлын хашаанд шар өвс, гэр шатаж байсныг эргүүл хяналтаар ажиллаж байгаа алба хаагчид... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   20 цагийн өмнө

СОНСГОЛ: Уналт таталтын эсрэг 44 эмийн дунд "Л-Карнитин" тураах эмийг оруулж импортын зөвшөөрөл олгожээ

Эмийн сонсгол “Хөнгөлөлттэй эмийн зохицуулалт” 5 дахь сэдвийн хүрээнд үргэлжилж байна. Нийт 19 гэрч дуудсан ч 4 гэрч тодорхой шалтгааны улмаас ирэхгүй гэдгээ мэдэгдсэн тул 15 гэрчтэйгээр эхэллээ.Хөнгөлөлттэй эмийн зохицуулалтын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   22 цагийн өмнө