2024/12/06. Баасан гараг Дугаар: #3214

ОНЦЛОХ

Тархи, нугасны гүний байрлалтай хавдрын эмчилгээг эх орондоо хийдэг болно

— Ч.Баяржаргал   2024 оны 11 сарын 01

Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй 26 өвчний эмчилгээг нэвтрүүлэх ажлын хүрээнд 12 үндэсний багийг өндөр хөгжилтэй улс орны эмнэлэг, их сургуульд чадавхжуулахаар шийдвэрлэж, эхнээс нь илгээгээд буй. 

Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх хүүхдүүдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эмгэг судлалын үндэсний төвийн дээрх эмч нарын баг нь тархи, нугасны гүний байрлалтай хавдрын мэс заслын эмчилгээ, Үр хөврөлийн удамзүйн оношилгооны аргуудыг эмнэлзүй болон манай улсад нэн шаардлагатай хавдрын оношилгоо, шинжилгээг хийх, баталгаажуулах, молекул генетикийн шинжилгээг эх орондоо нэвтрүүлэхээр тун удахгүй БНТУ, Тайвань, БНХАУ-ыг зорих гэж байна.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй өвчний эмчилгээг бүгдийг нь эх орондоо нэвтрүүлж дуустал хугацаа шаардана. Тэр хүртэл тусламж үйлчилгээг чанартай үзүүлдэг эмнэлгүүдтэй гэрээ хийж, монголчуудад хямд үнээр үйлчлэх боломжийг нь олгох, Эрүүл мэндийн дэмжих сангаас олгодог эмчилгээний зардлын буцаан олголтыг нь тухайн эмнэлэг рүү нь шилжүүлдэг болох тогтолцоог бий болгохоор ажиллаж байна.

Тархи, нугасны гүний байрлалтай хавдрын мэс заслын эмчилгээ: Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Монгол улсад хийгдэж буй нийт тархи, нуруу нугасны мэс заслын 80-с дээш хувийг нь хийж байна. 

2014 оны байдлаар тус эмнэлэгт тархины хавдрын нийт 520 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2023 онд 4004 тохиолдол буюу 4 дахин нэмэгджээ. 

Үүнээс 900 орчим тархи, нугасны хавдар оношлогдсоноос гүний байрлалтай болон ховдлын хавдрууд 130, эдгээрээс гадаад улсад 30 орчим тохиолдол мэс засал эмчилгээ хийлгэхээр явсан байна. Тус баг нь БНТУ-д суралцаж ирснээр үндэсний хэмжээнд тархины судасны мэс заслын өндөр мэргэшсэн баг бүрдэх бөгөөд Тархи, нуруу нугасны гүний байрлалтай хавдрын мэс засал эмчилгээг нутагшуулж, тархи, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, тархины хавдартай үйлчлүүлэгчид гадаад улсыг зорих, өндөр үнэтэй эмчилгээ хийлгэх зэрэг иргэнд учрах эдийн засгийн дарамтыг бууруулах ач холбогдолтой юм.

Тархины гүний байрлалтай хавдрын мэс заслын эмчилгээ, оношилгоо гадаадад өндөр зардалтай байдаг. Манай улсын иргэд өнгөрсөн онд энэ төрлийн эмчилгээнд 3,5 тэрбум төгрөг зарцуулсан гэх мэдээлэл байна. 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Хүүхэд унтаарах, нүд нь хонхойх, нулимсгүй уйлах, шээсний хэмжээ багасах зэрэг аюултай шинж илэрвэл эмнэлэгт хандаарай

Халдварт өвчин судлалын үндэсний төв, ЭМЯ, ЭХЭМҮТ-өөс Томуу, Томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэж байна. /2024.11.29/Улсын хэмжээнд өвчлөлийн тархалт алаг цоог түвшинд байгаа бөгөөд амбулаторийн 7 орчим хувийг эзэлж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 11 сарын 29

БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгана

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 11 сарын 28

Санал болгох

2025 оноос хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны тэтгэмжийг 36 хувиар нэмэгдүүлнэ

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1981 онд жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР” болгон тэмдэглэдэг. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 12 сарын 03

Хүний папиллома вирусийн эсрэг "Гардасил" вакцины найрлагатай танилцана уу

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж, товлолын дагуу Хүний папиллома вирус (ХПВ)-ийн эсрэг вакциныг 11 настай охид, хөвгүүдэд хийхээр тусгасан. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 12 сарын 02