Тээврийн хэрэгслийн гэрчилгээг есдүгээр сарын 15-наас И-Монголиа системд байршуулахаар болсныг ЗТХЯ болон Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Ингэснээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг харах, шалгах мөн гэрчилгээгээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд цахим гэрчилгээг ашиглах боломжтой болж байна.
Энэхүү цахим гэрчилгээ нь цаашид гар утасны аппликэйшн ашиглан автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хийх суурь нөхцөлийг бүрдүүлж байгааг онцоллоо.