2023/11/29. Лхагва гараг Дугаар: #2841

НОГООН ХУУДАС

Тэрбум мод хөдөлгөөн эхлүүлснээс хойш жилийн хугацаанд 10.2 сая мод тарьж ургуулжээ

— Ч.Баяржаргал   2022 оны 11 сарын 04

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн газраас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. 

Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхлүүлснээс хойш нэг жилийн хугацаанд 10.2 сая тарьц мод тарьж ургуулаад байна. Зохих арчилгаа хамгааллын ажиллагааг хэрэгжүүлж байна. Тодруулбал, Улаанбаатар хотод 1.3 сая, Төв аймаг 906.1 мянга, Завхан аймаг 350 мянга, Эрдэнэт ТӨҮГ байгалийн бургасыг арчлах замаар тарьц суулгац бэхжүүлэх үүднээс 2.5 сая мод тарьсан байна.

Жилийн хугацаанд 39 зүйлийн модлог ургамлын 12.7 тн үрийн нөөц бүрдүүлсэн нь өмнөх оныхоос 4.5 хувиар, мөн 306 мод үржүүлгийн газарт 45.8 сая тарьц суулгацын нөөц бүрдүүлсэн нь өмнөх оныхоос 4 дахин нэмэгджээ.

Тарьц суулгацын нийт нөөцийн 50 хувийг Сэлэнгэ аймаг дангаараа бүрдүүлж байна. Хэрэгжилт, хяналтыг хангах зорилгоор “Тэрбум мод” аппликэйшн ашиглалтад оруулж, модлог.мн цахим систем хөгжүүлсэн. Эдгээр системээр дамжуулан тарьсан модны тооллого бүртгэл, тарьц суулгацын үрийн нөөц, мод тарих сонирхолтой аж ахуйн нэгжийг бүртгэн мэдээлэл солилцож байна.

Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь Монгол Улсын ногоон хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд том байр суурь эзэлж байгаа гэж үнэлж байна. Үүний хүрээнд Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон санхүүжилт” бүс нутгийн чуулган зохион байгуулж, ногоон санхүүжилтийг дэмжих, цөлжилт, шороон шуургыг багасгах чиглэлээр хамтран ажиллаж байна. Түүнчлэн, “Тэрбум мод” санг энэ оны 3-р сард байгуулан 5–р сараас үйл ажиллагааг эхлүүлсэн. Сангийн үйл ажиллагаа 10 дугаар сараас эхэлж, төслийн санал хүлээн авч, 8 тэрбум төгрөгийн 40-өөд төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна” хэмээв.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Тэрбум мод хөдөлгөөний эрчимжүүлэхэд төр хувийн хэвшил зэрэг олон эх үүсвэрээс хөрөнгө татах, санхүүжилт бий болгохоор олон улсын байгууллагатай хамтраад Байгаль хамгаалах итгэлцлийн сан байгуулаад байна. Салбар яамны харьяа Ойн агентлаг албан ёсоор байгуулж үйл ажиллагааг эхлүүлсэн. Биологийн олон янз байдлыг хамгаалахад баруун бүсийн 7 аймгийг модны нүх ухах анжис бүхий трактороор хангасан. Орон нутагт Ойн ангиудад анжис модны нүх ухагч бүхий трактор, усалгааны системтэй 21 хүлэмж байгуулж байгаа. Мөн мянган тонн багтаамжтай үрийн чанар, биотехнологи, генетик нөөц бүхий автомат мод үржүүлгийн газар байгуулан үйл ажиллагааг эхлүүлээд байна. Мөн энэ намар Богдхан уулын энгэрт 2.5 сая мод тарихаар төлөвлөж, энэ намар 100 мянга орчим мод тарьсан" гэлээ. 

БИЧЛЭГ ҮЗЭХ: 


Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Гэр хороолол орчмын хөрсний дээжийн 93 хувьд нян, хөгц, мөөг илэрч бохирдуулсаар байна

Ус, хог, хөрсний бохирдлын асуудлаар төр, хувийн хэвшлийн үйл ажиллагааг нэгтгэх “өглөөний уулзалт” хийв. БОАЖЯ-наас хийсэн судалгаагаар Хуванцар сав (РЕТ) монгол гэр болон байшинд амьдардаг өрхийн 2%, нийтийн орон сууцны айлын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 11 сарын 16

Хууль бус олборлолт явуулсан зөрчлийг илрүүлэн албадан буулгаж, шалгах ажил явагдаж байна

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хийж буй хамтарсан шалгалтаар Ерөө сумын “Бага зүм”, “Их алт” гэх газруудад хууль бус олборлолт явуулж байсан зөрчлийг илрүүлэн албадан буулгаж, зөрчлийг шалгах ажил хийгдэж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 11 сарын 06

Санал болгох

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд буцаан эзэмшүүлэх шаардлагагүй гэж үзэв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.11.28) хуралдаанаар, “Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   8 цагийн өмнө

Гар хатаагч нь цаасан салфетка ашигласнаас1300 дахин их нян вирусыг гарт дамжуулах эрсдэлтэй

Халдварт өвчний 80 хувь нь хүрэлцэх замаар дамждаг. Тиймээс гараа бохирдсон даруйд нь 20 секундын турш савандаж угаах хэрэгтэй. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   9 цагийн өмнө