2024/04/20. Бямба гараг Дугаар: #2984

НОГООН ХУУДАС

Тэрбум мод хөдөлгөөний хүрээнд үүсэх асуудлууд ба асуух асуултууд

— Б.Батцэцэг   2021 оны 11 сарын 09

НҮБ –ийн индэр дээрээс МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий даяар зарлаж орхисон Монголчууд тэрбум мод тарих амлалт гараанаас гарсан ч юм шиг үгүй ч  юм шиг. Тэрбум байтугай ганц мод тарих нь угаас буян. Гэвч тэрбум мод тарих ёстой болоод ирэхээрээ олон асуудал, олон асуултыг иргэдийн дунд бий болгоод байна.

Нэг. Эдгээрийн эн тэргүүнд ойгоос мод булгалж хотод булшлах асуудал эрчимтэй шүүмж дагуулж байгаа ч Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар уулнаас мод огтолж суулгасан явдал болоогүй гэж тайлбар өгч байх жишээтэй. Ер нь энэ асуудлыг бүрэн хянах механизм энэ жилийг хүртэл нягт сайн ажиллаж ирээгүй ба энэ нь түлшний мод бэлтгэлийн нөхцөл байдлаар жил бүр л хэл ам дагуулдаг билээ. энэ жилээс харин илүү их хэл ам дагуулж хэрүүл шуугиан болох нь тодорхой болж байх шиг байна.

Хоёр. Тэрбум модыг яг хаана таривал байгаль экологи, амьдрах орчин нөхцөлд хамгийн таатай байх судалгаа бий юу. Мод тарьж л байвал хаана ч хамаагүй юу?  Хэрвээ мод шинээр тарих бүсийг нарийн тогтоож яаралтай журамлахгүй бол нөхцөл улам ч дордож мэдэх. Мөн мод тарих газраа сонгоод зөвшөөрөл авах ёстой юу, хаанаас, хэнээс?

Гурав.  Мод тарьж ургуулж ирсэн, цаашид ч мод тарьж ургуулах ажлыг чанартай сайн гүйцэтгэсэн иргэн, аж ахуйн нэгжүүдийг хэрхэн дэмжих, урамшуулах бодлого хэрэгжих вэ?

Дөрөв. Модны суулгац, тоног төхөөрөмж импортлох бизнесийг татвараас чөлөөлөх гэх мэтээр хэрхэн дэмжиж ажиллах вэ? 

Тав. Мод тариад түүнийг арчлах ургуулах ажлыг хэрхэн эрчимжүүлж, хариуцлагажуулах вэ?  Тэрбум модыг цаг хугацааны хувьд хэрхэн хуваарилж эмх замбараатай зохион байгуулалттай ажил болгох вэ?

Зургаа. Манай улсын цаг агаар, улирлуудын онцлогт тохирч хамгийн сайн ургах модны ангилал, түүнийг хэрхэн зөв тарьж арчлах талаар мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгөх нэгдсэн систем ажиллах уу?

Долоо. Цөлжилт ихтэй, мод тарьж ургуулах зайлшгүй шаардлагатай бүс нутагт төрөөс тусгайлан ямар нэгэн бодлого хэрэгжүүлэх үү?

Найм. Одоо байгаа ойн сангаа хамгаалах, хадгалж арчилахад ямар бодлого барих вэ? Амь зуулга буюу түлшний мод бэлтгэх, хувь хүмүүс самарт явах зэрэгт ой мод гэмтэж хүрээгээ хумьсаар байна. Тэрбум мод хөдөлгөөний үед энэ асуудалд илүү анхаарах шаардлага бий болж байна.

Ес. Усжуулалтын системийг зохих талбайг хамруулан цогцоор шийдэх боломж бий юу?

Арав. Уул уурхайн нөхөн сэргээлтийг идэвхижуулж, үр дүнг бодитоор тооцох, нөхөн сэргээлттэй холбоотой хуулийн хэрэгжилтийг сайжруулахад хэрхэн анхаарах вэ?

Гэх мэт цөөнгүй асуудал, асуулт тэрбум мод хөдөлгөөний хүрээнд үүсээд байна, нэгдсэн бодлого, журам, хууль хэзээ гарч нэгдсэн ойлголтыг иргэддээ хэзээ өгөх вэ ерөнхийлөгч өө? Мянганы замын шавыг тавьж байхад мянгуужингийн үлгэр гэгдэж байв. Тэрбум мод хөдөлгөөний бодлого, зохион байгуулалт, эрх зүйн орчинг тавиад өгвөл бүтэх хандлага бол байна гэж иргэд дэмжиж байна. 

Нэг иргэн 18 мод тарьвал эх дэлхийд амьдарсан амьсгалсан өрөө дардаг гэж үздэг байна.  

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   өчигдөр

Холбоотой

Загасчлалын хорио эхлэв

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл буюу загас түрсээ шахах үеэр агнахыг хориглодог. Энэ хугацаанд загасны тоо толгой 20 дахин үрждэг. Монгол орны загасны үржил хавар-зун, намар-өвлийн улиралд явагдах бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 08

Аккумлятор дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

Монгол Улсын хэмжээнд автотээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батерейг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, устгах, түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах анхны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 27

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   19 цагийн өмнө

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   22 цагийн өмнө