2024/03/28. Пүрэв гараг Дугаар: #2961

НОГООН ХУУДАС

"Тесла"-гийн эко дээвэр нарны эрчим хүчээр цэнэглэгдэх учир хямд өртөгтэй

— Б.Түвшинбаяр   2017 оны 10 сарын 24

Цахилгаан автомашин үйлдвэрлэдгээрээ алдартай “Тесла” компанийн гүйцэтгэх захирал Элон Маск компанийнхаа үндсэн ажлыг хийхээс гадна байгальд ээлтэй өөр олон шинэ технологийг туршиж үзэх хүсэлтэй нэгэн юм. Элоны толгойд байшингийн дээврийг эко хавтангаар хийх санаа эртнээс төрж, тэрээр энэ төлөвлөгөөгөө удаан бодож явжээ. Тэрээр мөрөөдлийн санаагаа саяхан бодит ажил болгож чадсан гэдгээ хэвлэл мэдээллээр олон нийтэд зарласан билээ.

 Эко дээвэр нь харахад ердийн нэг чулуун, эсвэл тоосгон хавтангаас ялгарахааргүй  ч энэ хавтангийн ид шидийг мэдэх хүмүүст бол энэ нь байгальд ээлтэй шинэ шинэ ноу-хау болж чадсан хэмээн шуугицгааж байна. Учир нь энэхүү хавтан нь нарны эрчим хүчийг өөртөө хуримтлуулах замаар байшинг бүхлээр нь тогоор хангах хүчин чадалтай бөгөөд нар тусаагүй үед ч хуримтлуулсан эрчим хүчээ удаан хугацаанд найдвартай хадгалж чаддаг давуу талтай.

 Элон Маскын өөрийнх нь ярьснаар түүний санаачлан зохион бүтээсэн энэхүү шилэн, эко хавтангаар байшингаа дээвэрлэхэд ердийн чулуун юм уу тоосгон хавтангаас илүү бага зардал орох гэнэ. Европ болон Америкт төрөл бүрийн чулуун, тоосгон хавтангаар амины орон сууцаа дээвэрлэхэд нэлээдгүй өндөр зардал гардаг аж. Тиймээс шилэн-эко хавтанг санаачлагч Элон Маск анхнаасаа шинэ бүтээлээ зохион бүтээхдээ аль болох зардал багатай, хямд төсөр байхаар бодож, тооцоолжээ.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Аккумлятор дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

Монгол Улсын хэмжээнд автотээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батерейг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, устгах, түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах анхны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

2027 он гэхэд дэлхийн бүх хүн амь насаа авран хамгаалах зайлшгүй хэрэгцээтэй тулгарна

Дэлхийн цаг уурын өдрийг жил бүрийн 3-р сарын 23-нд тодорхой нэг сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааны тэргүүн шугамд” сэдвийг онцолжээ.Ирээдүй хойч үеийнхний амьдрал бидний... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 22

Санал болгох

Цас орж шуурч байгаатай холбоотойгоор цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

0-5 насны хүүхдийн дараах багц үзлэг шинжилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байна

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төр хариуцан төлж сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцон ЭМД-ын санд шилжүүлдэг. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн 0-5 насны багцын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26