2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Цаазын ял сонссон эрэгтэйд хийсэн сонирхолтой туршилт

— Ч. Баяржаргал   2021 оны 05 сарын 06

Эрдэмтэн нэгэн онолыг туршиж үзэхийг хүсжээ. Уг туршилтын сүүлийн үр дагаварыг харахын тулд сайн дурын хүн хэрэгтэй байв. Удаан хайсны эцэст цахилгаан сандалд сууж цаазлуулах ялаар шийтгүүлэх гэж буй ялтан эрэгтэйг олж дараах саналыг тавьжээ. 

Түүний судсыг жижиг зүсэн цусыг маш удаанаар гаргаж, сүүлчийн дусал цусыг шавхах хүртэл дуслуулах бөгөөд энэ үхэл нь ямар ч зовлон шаналалгүй, өвдөлт мэдрэхгүй байх болно. Мөн амьд үлдэх маш өчүүхэн боломж байгааг тайлбарлалаа. Ялтан эр цахилгаан сандалд сууж үхэхээс илүү энэ аргыг дээр гэж үзэн туршилтад орохыг зөвшөөрөв. 

Туршилт: Тэд түүнийг дамнуурга дээр байрлуулж хөдөлгөөнгүй байхаар сайтар уяж, бугуйг нь жижиг зүсээд доод талд нь сав байрлуулав. Бугуйн зүсэлт нь өнгөцхөн буюу түүний арьсны эхний давхаргыг л зүссэн боловч венийн судсаа зүсүүлсэн гэж итгэхээр байлаа. Орны доод хэсэгт жижиг хавхлага бүхий шингэн дамжуулах зориулалтын цорго гаргаж цусны дуслууд гоожих шилэн сав тавьсан байв. Ялтан эрд цус дуслах нь сонсогдож, өөрийнхөө цус гэж бодсон шингэний дуслыг нэг бүрчлэн тоолсоор... Ингээд Эрдэмтэн тэр залууд харуулахгүйгээр өнөөх цоргыг хаах үед дусал багасч түүнд цус нь дуусч шавхагдаж байна гэж бодогдов. Үүнээс хэдэн минутын дараа түүний царай цонхийж, зүрхний цохилт түргэсэж, улмаар уушгин дахь агаараа алдлаа. Горьдлого нэгэнт тасарч, эрдэмтэн хавхлагыг бүрэн хаахад ялтан эр зүрхний шигдээс болж үхжээ. 

Дүгнэлт: Эрдэмтэн "хүний оюун ухаан гэдэг ойлгосон мэдээллээ эерэг, сөрөг байхаас үл хамааран хүлээн зөвшөөрч итгэсэн л бол тэр нь сэтгэц, бие махбодод шууд нөлөөлдөг" гэдгийг уг туршилтаар нотолжээ. 

Үүнээс харахад оюун ухааныг хуурч мэхлэх нь юунд ч хүргэж болох аж. Хүн хараахан ойлгож мэдээгүй зүйлээ хараад ер бусын мэт санагдавч энгийн зүйл байж болно. Эсвэл таныг вирусийн халдвар авчихсан байна гэж хэлэхэд та жинхнээсээ халдвартай мэт санагдаж, айх бөгөөд халдварын шинж тэмдэг илэрч, үхэлд ч хүргэж болох юм.

Өдөр бүр телевиз, мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа сөрөг мэдээллүүдийг үзсээр байвал тэр хэмжээгээр таны сэтгэл зүй хямарч, биеийн дархлаа суларна. Улмаар жинхэнэ айдастай тулгарах мөчид түүний эсрэг тэмцэх сэтгэл зүйн дархлаагүй, хүчгүй болсон байдаг.

Тиймээс та айдаст автуулах зүйлсээс өөрийн оюун санаагаа хамгаалж, тайван байлгаж чадвал тэр хэмжээгээр өвчин, үхлийн эрсдэл, айдас бага байх болно. Дархлаа сул байх нь халдвар авах эрсдэл болж болох ч түүнээс чухал зүйл нь өөртөө итгэх итгэл, сэтгэлийн хүч юм. 

Магадгүй хүүхдүүд маш хэцүү нөхцөл байдлыг даван гарч, аврагдаж байгаа нь тэдний оюун санаанд айдас байдаггүйтэй холбоотой. Тиймээс та өөрийн бодол, оюун санаагаа эерэг бүхнээр дүүргэж, итгэлээр тэтгээрэй. Бид хүчтэй байх тусам тархи тийм л хариу үйлдлийг үзүүлдэг.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Амархан ядарч, толгой өвдөн, нойр хямрах нь АРХАГ ЯДАРГАА-нд орсны шинж тэмдэг

Зонхилон тохиолдох сэтгэций эмгэгийн тархалтын судалгаа (СЭМҮТ 2019)-г 1984-1992 оны судалгаатай харьцуулахад стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин ихэсжээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 22

Тогтворгүй, хэт хөдөлгөөнтэй, бусадтай нийцэж найзалж чаддаггүй хүүхэд ADHD-тэй байж болзошгүй

ADHD сэтгэцийн эмгэгийн шалтгаан, илрэх шинж тэмдэг, оношилгоо, үр дүнтэй эмчилгээний аргууд, эрт илрүүлэхийн ач холбогдлын талаар "Mindfit" сэтгэл зүйн төвийн Хүүхдийн сэтгэл зүйч Д.Золжаргалтай ярилцлаа.ADHD нь ямар төрлийн өвчин... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 19

Санал болгох

И-Монголиад эмийн жор, шинжилгээний хариу зэрэг мэдээллийг бүрэн шилжүүлжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   44 минутын өмнө

Цас орж шуурч байгаатай холбоотойгоор цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр