2024/04/20. Бямба гараг Дугаар: #2984

ОНЦЛОХ

Цар тахлаас хойш дэлхий дахинд номын борлуулалт огцом нэмэгджээ

— Ч.Баяржаргал   2021 оны 10 сарын 14

"Ковид-19" цар тахал гарснаас хойш дэлхийд номын борлуулалт нэмэгджээ. Урт хугацааны хөл хорионд хүмүүс ном уншихад илүү их цаг гаргах болсон нь ийм үр дүнг авчирсан байна. 

Тухайлбал, 2020 онд Англид 202 сая орчим ном худалдаалагджээ. Энэ нь 2012 оноос хойш 200 сая давсан борлуулалт хийгдсэн анхны тохиолдол болжээ. 

АНУ-д ч мөн сайн үр дүн гарсан бөгөөд номын борлуулалт огцом өсч 751 сая хүрсэн нь 2009 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт аж. 

Зохиолч, комедиан, хөтлөгч Робин Инс хэлэхдээ, "Ковидын хөл хорио номын борлуулалтад сөргөөр нөлөөлөх болов уу гэтэл эсэргээрээ номын үнэ цэнийг илүү харуулж чадсан цаг үе болж байна" гэсэн юм. Цаашид ч номын худалдан авалт улам өсөх хандлагатай байна. 

Хүмүүс цахим орчноос мэдээлэл авахаас илүүтэй цаасан хэвлэл, ном унших байдал нэмэгдэж байгаа нь сайшаалтай. 

Эх сурвалж: BBC

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   өчигдөр

Холбоотой

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүлээлгэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө

Өнөөдөр цахилгаан хязгаарлах БАЙРШЛУУД

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 4 дүгээр сарын хуваарийг зарласан. Өнөөдөр буюу 4 сарын 18-ны өдөр ХУД, СХД, БЗД, БХД, Төв аймгийн дараах хороо хэсгүүдэд 9-19 цагийн хооронд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   9 цагийн өмнө

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   12 цагийн өмнө