2023/05/31. Лхагва гараг Дугаар: #2659

ОНЦЛОХ

ЦЕГ: Дуудлага өгч буй иргэний зөвшөөрөлтэйгээр дүрсийг харж ярьж баримтжуулах боломжтой боллоо

— Ч.Баяржаргал   2022 оны 11 сарын 23

ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь 102, 103, 101/105 тусгай дугаарын утсуудаар гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага, мэдээлэл хүлээн авахдаа видео дүрсээр дуудлага хүлээн авах технологийг өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан боловсруулж, энэ оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.

Энэхүү технологийн онцлог нь мэдээлэл хүлээн авагч алба хаагч шаардлагатай тохиолдолд дуудлага өгч буй иргэний зөвшөөрөлтэйгээр тухайн иргэний гар утасны камерын дүрсийг нээн харж, харилцах боломжтой болсон юм. 

Ингэснээр тухайн нөхцөл байдалтай шууд танилцах, зөвлөгөө өгөх, болж буй үйл явдалд бодит үнэлэлт, дүгнэлт өгөх, үйл явдлыг баримтжуулах зэрэг олон давуу талтай.

Гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг ухаалаг  утасны тусламжтайгаар хянах аргачлалыг дэлхийн зарим улс орны цагдаагийн байгууллагууд ашигладаг байна.


Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Нэг уут бэлгэнд дунджаар 200-400г сахар агуулагддаг нь зөвлөмж хэмжээнээс 10 дахин их байна

Хүнсний худалдааны чиглэлээр ажиллаж буй газруудад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг жижиглэн савлахдаа дагалдах шошгын мэдээллийн шаардлагыг хангуулж хэрэглэгчдэд хүргэх, хүүхдийн бэлгэнд шинжилгээ баталгаажилттай, сав баглаа боодлын бүрэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   20 цагийн өмнө

Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүснэ

2023 оны 05-р сарын 29-ний 20 цагаас 05-р сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон төвийн... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   21 цагийн өмнө

Санал болгох

Өмнө нь товлолын дагуу вакцин хийлгэсэнг үл харгалзан бүх хүүхэд улаанбурханы вакцинд хамрагдах ёстой

Хаврын “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг энэ жил “Улаанбурхан өвчнөөс хамтдаа сэргийлье” уриан дор явуулж эхэлсэн талаар өнөөдөр /2023-05-30/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтын ээлжит... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх үйлчилгээний газрууд ариун цэврийн өрөөгөө үнэгүй ашиглуулна

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас ариун цэврийн байгууламжийн талаар мэдээлэл өгөв.Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний бүх байгууллагын ариун цэврийн өрөөг иргэд, жуулчдад үнэгүй, нээлттэй болгох боломжийг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   18 цагийн өмнө