2025/06/15. Ням гараг Дугаар: #3405

НОГООН ХУУДАС

Цэнгэг уст Өгий нуурыг хамгаалах цогц ажил эхэллээ

— Ч.Баяржаргал   2024 оны 06 сарын 06

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Архангай аймгийн Өгий нуурыг хамгаалах цогц ажил эхэллээ. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Усны газар, аймгийн Засаг даргын Тамгын газрын хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллав.

  • Нуурын ёроолд хаягдсан их хэмжээний загасны торнуудыг татаж гаргах,
  • Эх цутгал болох хөгшин Орхон голыг хамгаалж урсацыг сайжруулах,
  • Нуурт цутгаж буй хөгшин Орхон болон эх авч буй Хоолойн голын усархаг хэсгийг хашаалж хамгаалах,
  • Нуурын эргийн дахин төлөвлөлт хийж, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй бохирдол үүсгэхгүй байх зэрэг ажил хийхээр тогтжээ.

25 хавтгай дөрвөлжин км талбайтай, долоон км урт, таван км өргөн энэ нуур Монгол орны төвийн бүсийн амин судас болсон цэнгэг уст нуур. Гэвч олон хүчин зүйлийн нөлөөллөөс болж 2014 оноос эрс бохирдон, экосистем нь алдагдаж эхэлсэн юм.

Ерөнхийлөгчийн санаачилга, өгсөн үүрэг, чиглэлийн дагуу “Ганга нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсац сайжруулах төсөл” үр дүнгээ өгсөн нь цаашид Хэрлэн, Өгий, Туул, Хөвсгөл, Буйр гээд олон нуурыг шат дараатай сэргээх цогц ажлын эхлэл болж байна.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 3 жилд 84 сая мод тарьж ургуулаад байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилготойгоор 2021 оноос эхлэн орон даяар хэрэгжүүлж эхэлсэн. Тэрбум мод тарьж, арчлан,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 06

Явган алхалтын зам, маршрутыг тодорхойлох, зам чиглэл гаргахад хамтран ажиллана

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Монголын явган алхалтын холбоо Монгол улсад явган алхалтаар дамжуулан иргэдэд байгаль орчин, экологийн боловсрол олгох, байгаль хамгааллын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийг татан оролцуулах,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 05

Санал болгох

Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 338 батлагдсан тохиолдол бүртгэгджээ

Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээллийг Халдварт Өвчин судлалын Үндэсний төвийн захирал Э.Анхбаяр өглөө. Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 338 батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 13

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.06.12/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Төрийн ордны “Их хуралдай” танхимд 14 цаг 17  минутад эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 13