2023/09/25. Даваа гараг Дугаар: #2776

ЭМЧИЙН ӨРӨӨ

Цөсний туулгыг буруу хийвэл маш олон хор уршиг, олон янзын өвчлөлүүдийг үүсгэнэ

— Ч.Баяржаргал   2023 оны 08 сарын 11

Цөсний туулга эмчилгээний талаар Манба Дацан эмнэлгийн эмч, АУ-ны доктор Г.Одончимэг дараах зөвлөгөөг өглөө. Туулга нь маш том засал учраас буруу хийвэл хор уршиг ихтэй, олон өвчлөл үүсгэх эрсдэлтэй юм. 

Цөсний туулга нь цөсний өвчнөөс урьдчилан сэргийлэх эмчилгээ болж өгөхөөс гадна цөсний өвчний үед хийгдэх хамгийн гол эмчилгээ. Хүн болгон эмийг нь авч уугаад доошоо хэд гүйлгээд цөс туулгачихлаа гэж ойлгодог нь маш буруу. Туулгыг уламжлалт анагаах ухаанд маш том засал гэж үздэг. Туулгыг буруу хийвэл маш олон хор уршиг, олон янзын өвчлөлүүдийг үүсгэнэ. Тиймээс ч туулгыг хийлгэхээс өмнө тухайн хүний биеийг маш сайн бэлдэх хэрэгтэй. Энэ бол хамгийн чухал. 

Туулга хийлгэх гэж байгаа хүн янз янзын давхар өвчлөлтэй, ядруу, хий ихтэй байвал өмнө нь эмчилгээ хийж, хийг маш сайн дарж байж туулгах ёстой. 

Үүнийг хүмүүс мэдэхгүйгээр туулга хийлгээд дараа нь янз янзын өвчлөлүүд их гардаг.

Туулга эмчилгээний өмнө ямар бэлтгэл хийх вэ?

Цөсний чулуугүй гэж оношлогдсон байх ёстой. Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн эмч нарт үзүүлснээр тухайн өвчтөнд тохирсон эмийн болон заслын эмчилгээг хийнэ. Хийг дарж, тухайн хүний бие махбодь, өвөрчлөл насанд нь тохирсон эмчилгээг хийх нь чухал.

Ямар тохиолдолд цөсний туулгыг хийлгэж болохгүй вэ? 

Цөсний чулуутай хүн туулга эмчилгээ хийлгэж болохгүй. Мөн тамир муутай, хэт хөгшин, хоолны шингэц багатай, жирэмсэн, шамбарам өвчтэй хүмүүст туулга хийж болохгүй. Гэхдээ зайлшгүй хийх шаардлагатай бол зөөлөн найрлагатай туулгыг сонгож, эмчилгээ хийсний дараа хийх тохиолдол байна.

Гэрийн нөхцөлд туулгах нь ямар үр дагавартай вэ?

Сүүлийн үед туулгах үйлчилгээтэй олон төрлийн юм хүмүүс хэрэглэж байна. Тухайлбал, төрөл бүрийн тураах цай. Энэ нь сайн муу 2 талтай. Заримд нь сайн нөлөө үзүүлж эрүүлжин турж гоолиг сайхан болж байхад заримд нь тийм ч үр дүнтэй байдаггүй. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр хүн бүрийн онцлогт тохирсон эмчилгээ хийх ёстой гэсэн үг юм. Хамгийн гол нь туулгыг буруу хийвэл хэтрүүлсний гэм, дутуудуулсан гэм гардаг. Туулгыг хэтрүүлвэл тамир барагдаж, биеийн илч үгүй болно, дутуудуулваас хоол ундны дуршилгүй болж, идээ унд шингэхгүй болдог.

Туулга хийлгэснээр ямар ач холбогдолтой вэ? 

  • Хамгийн түрүүнд их эрч хүчтэй болдог.
  • Биеийн илч сайжирдаг, 
  • Оюун ухаан сэргэнэ, 
  • Өгөн шингэн цагтаа гарна, 
  • Сэтгэлийн гуниг гутрал үгүй болно, 
  • Царай зүс сэргэнэ, 
  • Сэвх нөсөө толбо бүдгэрнэ, 
  • Арьсны элдэв батга батгашил үгүй болно гэх мэт тоочоод барахгүй олон тус эрдэмтэй.

Туулга хийлгэсний дараа хэдий хугацаанд гам барих вэ?

Зарим хүмүүс гамыг их хүндээр хүлээж авдаг, зарим нь тоодоггүй. Гам бол маш чухал. Энэ талаар хүмүүс зөв ойлголттой байх хэрэгтэй. Эмч тухайн өвчтөндөө тохирсон гамыг зөвлөдөг. Тухайлбал, туулга хийлгэсэн хүн нэг хэсэгтээ шингэн зутан, шөл гэх мэт шингэхэд хялбар хоол иднэ. Ойр ойрхон бага багаар идэж, архи, тамхийг хориглоно. Эмч өвчтөн бүрд тохирсон эмчилгээг зөвлөж, түүнийг зааврын дагуу хийх нь л гам юм. Тиймээс үүнийг хүндээр хүлээж авах хэрэггүй.

Туулгыг хэдийд хийлгэвэл тохиромжтой вэ? 

Туулгыг хэзээ ч хийж болно. Гэхдээ намрын улиралд мөн чанараараа шарын халуун хөдөлдөг учир бага зэрэг эмчилгээ хийлгээд л цөсний туулга хийж болдог. Туулгын дараа сөрөг үр дагавар гарах нь бага байдаг. Тиймээс 7 дугаар сараас эхлээд 8, 9, 10-р сард туулга хийлгэхэд хамгийн тохиромжтой.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Өндөр тунтай хүнсний нэмэлтүүдийг дур мэдэн хэрэглэх нь бөөр чулуужих өвчний нэг шалтгаан болж байна

УХТЭ-ийн Бөөрний мэс заслын тасгийн эрхлэгч А.Ханхонгор бөөрний чулуу үүсэх шалтгаан болон эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар дараах зөвлөгөөг өгөв. Бөөр шээсний замын чулуужих өвчинБөөр чулуужих өвчин удамшдаггүй, халдварт өвчин ч биш. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 09 сарын 12

Шүдний чулуу хуримтлагдсанаар амнаас эвгүй үнэр гарах, буйл үрэвсэх, цус гарах хүндрэл үүсдэг

Амны хөндийн эрүүл ахуй тэр дундуу шүдний чулуу үүсэх шалтгаан, сөрөг нөлөө, эмчилгээний талаар мэргэжлийн эмчийн зөвлөгөө хүргэж байна. Шүдний өвчлөл бие махбодод ямар нөлөө үзүүлдэг вэ?Амны хөндийд байдаг нянгийн халдварууд нь бие махбодын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 08 сарын 16

Санал болгох

Жилийн хугацаанд 17 автобус шатав

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар дараах мэдээллийг өгөв. Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир: Улаанбаатар хотод үйлчилгээнд явж байгаа автобуснуудын дийлэнх нь 10-12 жилийн насжилттай болсон. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   1 цагийн өмнө

Аялал жуулчлалын салбарынхан 63.6 тэрбум төгрөгийн татвар төлжээ

НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын байгууллагын сүүлийн судалгаагаар Олон улсын аялал жуулчлал нь 2023 оны 1-р сараас 7-р сарын хүртэлх датагаар цар тахлын өмнөх үеийнхээс 84%-д хүрсэн бөгөөд аялал жуулчлалын түүхэнд тохиолдсон хамгийн хүнд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   3 цагийн өмнө