2023/05/31. Лхагва гараг Дугаар: #2659

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Төрсний дараах сэтгэл зүйн хямрал буюу Baby blue гэж юу вэ?

— Ч.Баяржаргал   2022 оны 08 сарын 16

Төрсний дараах сэтгэлзүйн хямрал буюу Baby blue гэж юу вэ?

Төрсний дараах сэтгэлзүйн хямрал анхлан төрж буй эмэгтэйчүүдэд илүүтэйгээр илэрдэг бөгөөд нийт төрсөн эмэгтэйчүүдийн 70-80 хувьд нь тохиолддог байна. Энэ хямрал нь төрсний дараах эхний өдрөөс эхлэн 2 долоо хоногийн хугацаанд үргэлжилдэг. Сэтгэл зүйн хямрал нь ихэвчлэн төрсний дараах 4-5 өдрийн дараа эхлэх боловч хүндрэлтэй төрсөн эхчүүдэд эрт илэрч болно.

Сэтгэлзүйн хямрал нь 14 хоногоос дээш хугацаанд үргэлжилбэл энэ нь төрсний дараах сэтгэл гутралын эхлэл байж болох юм.

Жирэмсэн байх хугацаанд цусанд эм бэлгийн даавар буюу эстроген, прогестрон байнга өндөр хэмжээнд байдаг ба төрсний дараа дааврын хэмжээ гэнэт буурснаас сэтгэлзүйд дараах өөрчлөлтүүд гарч болдог. Дааврын зохицуулга нь 7-14 хоногт хэвийн байдалдаа буцаж ордог тул сэтгэлзүйн хямрал нь эмгүйгээр засагддаг байна.

Шинж тэмдгүүд: 

  • Шалтгаангүйгээр уйламхай болох
  • Тэвчээргүй байх
  • Уур уцаартай болох
  • Сэтгэл түгших
  • Тайван бус болох
  • Уйтгар гунигт автах
  • Сэтгэл санаа тогтворгүй
  • Анхаарал төвлөрөлт буурах

Зөвлөгөө:

  • Төрөх үед эмэгтэй хүн олон цагаар өвдөж, маш их эцэж туйлддаг. Иймээс маш сайн амрах, нойроо хангалттай  сайн авах,
  • Илчлэг, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэн алдагдсан энерги хүч тэнхээгээ олж авах,
  • Төрсний дараах хугацаанд нөхөр, гэр бүлийнхний тусламж, дэмжлэг хамгийн чухал байдаг. Ялангуяа анхлан төрж байгаа ээжүүдэд хүүхэд асрах туршлагагүй байдаг учир гэрийн ажил, хүүхэд салхилуулах, усанд оруулах, төрсөн ээжийг хангалттай унтуулахад тусламж хэрэгтэй болох нь ойлгомжтой.
  • Дотны найзуудтайгаа үргэлж холбоотой байж, сэтгэл санааны байдлаа хуваалцан ярилцах нь хамгийн эхний алхам гэдгий бүү мартаарай. Ингэж чадвал төрсний дараах сэтгэлзүйн хямралыг хялбархан даваад гарах болно.
  • Хэрэв та төрсний дараах сэтгэлзүйн асуудлаа бие даан шийдвэрлэж чадахгүй байвал мэргэжлийн сэтгэцийн эмчид хандан зөвлөгөө аваарай.

Жирэмслэлт гэдэг эмэгтэй хүний хувьд бие махбод болон сэтгэл зүйн олон өөрчлөлтийг бий болгодог эмзэг нандин үе юм. Судалгаагаар гурван ээж тутмын нэг нь сэтгэл гутралд өртдөг гэжээ. Тиймээс жирэмсэн үедээ болон төрсний дараах сэтгэл зүйн хямралаа хэрхэн даван туулах, сэтгэл гутралд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар СЭМҮТ-ийн Сэтгэцийн эмч Б.Батцэцэгтэй хийсэн ярилцлагыг ЭНД ДАРЖ уншаарай.

 

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Сэтгэцийн эмч Г. Нарантуяа: Нойрны, тайвшруулах үйлчилгээтэй эмийг замбараагүй хэрэглэснээр эцэст нь солиорлын эсрэг хүчтэй эм уухад хүрдэг

Сэтгэц нөлөөт эм бодис түүний зөв зохистой хэрэглээ, замбараагүй буруу хэрэглээний сөрөг үр нөлөө, сэтгэцийн эмгэг өөрчлөлтөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар СЭМҮТ-ийн 1-р клиникийн эрхлэгч, сэтгэцийн зөвлөх эмч Г. Нарантуяатай ярилцлаа. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 05 сарын 23

Сорил: Интроверт үү, экстроверт үү?

Экстроверт, интроверт гэх томъёо нь Карл Юнгээс үүсэлтэй бөгөөд анх хүмүүсийг бие хүний шинжээр нь хэд хэдэн бүлэгт ангилахыг оролджээ.Экстроверт хүмүүс гол төвөл гадагш чиглэсэн, яриасаг, эрч хүч ихтэй байхад интровертууд зожиг, дотогш... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 05 сарын 16

Санал болгох

Өмнө нь товлолын дагуу вакцин хийлгэсэнг үл харгалзан бүх хүүхэд улаанбурханы вакцинд хамрагдах ёстой

Хаврын “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг энэ жил “Улаанбурхан өвчнөөс хамтдаа сэргийлье” уриан дор явуулж эхэлсэн талаар өнөөдөр /2023-05-30/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтын ээлжит... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх үйлчилгээний газрууд ариун цэврийн өрөөгөө үнэгүй ашиглуулна

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас ариун цэврийн байгууламжийн талаар мэдээлэл өгөв.Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний бүх байгууллагын ариун цэврийн өрөөг иргэд, жуулчдад үнэгүй, нээлттэй болгох боломжийг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   20 цагийн өмнө