2025/07/18. Баасан гараг Дугаар: #3438

ОНЦЛОХ

Төрөлхийн тэмбүүтэй тохиолдол өмнөх оноос нэмэгдсэн байна

— Ч.Баяржаргал   2024 оны 09 сарын 05

2023 оны байдлаар жирэмсэн, төрөх, төрсний дараах үеийн хүндрэлийн 48.396 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 752 ногдож байна. 

Нийт хүндрэлд: 

  • Жирэмсэн үеийн хүндрэл 48.0 хувь 
  • Төрөх үеийн хүндрэл 41.4 хувь 
  • Төрсний дараах үеийн хүндрэл 2.3 хувь 
  • Жирэмсэн, төрөхөөс үл хамаарах өвчний хүндрэл 8.4 хувийг тус тус эзэлж байна.

Төрөлхийн тэмбүүтэй нийт 31 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оноос 11 тохиолдлоор өссөн байна. 

Улаанбаатар хотод 19, Архангай 1, Дархан-Уул 1, Дорноговь 1, Завхан 2, Орхон 1, Өвөрхангай 1, Өмнөговь 3, Сүхбаатар 1, Хөвсгөл аймагт 1 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Жирэмсэн эмэгтэйчүүдэд БЗДХ болон төрөлх тэмбүүтэй тохиолдол нэмэгдэж байгаа нь жирэмсэн эмэгтэйн тэмбүү өвчнийг эрт оношлох, эмчлэх журмын дагуу тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах хэрэгтэйг харуулж байна.

Эрүүл мэндийн салбарын албан ёсны статистик мэдээ тайланд тулгуурлан он, оны эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүдийг олон улсын аргачлалын дагуу тооцон, дүгнэлт хийж эмхэтгэн хүргэдэг. Энэхүү эмхэтгэл нь жил бүр салбарын үндсэн үзүүлэлтүүдийг эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлалаар, хүн амын өвчлөл болон нас баралтын тэргүүлэх шалтгаануудыг бус нутгаар тооцон харуулдаг байна.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

ХӨВСГӨЛ: "Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор" нээлтээ хийлээ

Монгол Улсын аялал жуулчлалын гол бүс нутаг Хөвсгөл аймагт, жуулчдын аюулгүй байдлыг хангаж, ая тухтай аялах боломжийг нэмэгдүүлсэн бүтээн байгуулалт нээлтээ хийлээ.Хөвсгөл нуурыг жил бүр 110 мянга гаруй дотоод, гадаадын жуулчид зорьдог бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 07 сарын 09

МИАТ ТӨХК “ТОП-100” аж ахуйн нэгжийн 7-р байрт шалгарлаа

Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 24 дэх жилдээ “ТОП-100” Аж Ахуйн Нэгжийг тодруулж, ТОП-10 Төрийн өмчит компанийг зарлалаа.Монгол Улсын Төрийн далбаа тээгч, Үндэсний агаарын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 07 сарын 04

Санал болгох

ДЦС-3: Галд өртсөн барилгыг буулгаж, шинээр барих ажлыг ирэх 11-р сард дуусгана

Өнгөрсөн зургаадугаар сарын 02-нд “ДЦС-3” ТӨХК-ийн 50 МВт-ын өндөр даралтын станцад осол гарч, үйлдвэрлэлийн барилга галд өртөж, есдүгээр турбогенератор ажиллагаагүй болсон. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   6 цагийн өмнө

Засгийн газрын ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөөнд иргэдийн саналыг тусгав

Засгийн газрын ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөөнд 30 мянган иргэн саналаа ирүүлжээ.ЗГХЭГ-ыг дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ: “E-mongolia”-аар дамжуулан 30 мянга орчим иргэн Засгийн газрын ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөөнд саналаа... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 07 сарын 09