2026/06/12. Баасан гараг Дугаар: #3767

ОНЦЛОХ

Төрөөс дэмжлэг үзүүлж махны үнийг тогтворжуулна

— Ч.Баяржаргал   2026 оны 05 сарын 18

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал/2026.05.16/ “Хүчит шонхор” зах болон нөөцийн мах борлуулах гэрээт цэгт ажиллаж, иргэд, худалдаа эрхлэгчидтэй уулзлаа. 

Нөөцийн мах олдохгүй байна, худалдааны төвөөр зарагдаж буй махны үнэ дийлдэхгүй, өндөр байна. Өмнө жилүүдэд нөөцийн мах чөлөөтэй авч болдог байсан, энэ жил олдоц байхгүй, худалдаж авч чадахгүй байгааг иргэд хэллээ. Зарим ахмад тэтгэврийн зээл авч мах авч байгаагаа ярьж байна. 

“Хүчит шонхор” захын худалдаа эрхлэгчид махны нийлүүлэлт бага, үнэ өндөр байгаа учраас иргэд хагас килограммаар авч байна. Нөөцийн мах зарахгүй, олдохгүй байна. Хэрвээ нөөцийн мах зах зээлд  байсан бол махны үнэ ингэж өсөхгүй байсан гэдгийг хэллээ. Нийтийн хоолны салбарт махны үнэ сөргөөр нөлөөлж, тоног төхөөрөмжөө зарж, үүдээ хааж буй тохиолдол гарч байгааг Ерөнхий сайдад уламжилж байв.

 Нөөцийн махны гэрээт борлуулагч “Өгөөж Хан Хөхий” ХХК-ийн төлөөлөл С.Октябрьтуяа “Манай дэлгүүрт сүүлийн нэг сарын хугацаанд нөөцийн махны нийлүүлэлт хийгдээгүй. Нийлүүлэгчээс асуухаар хангалттай хариу өгдөггүй” гэлээ.

Нийслэл 5017 тн мах нөөцөлсөн. Одоогоор 2500 тн мах худалдаанд гараагүй нь И-баримтын системээр тодорхой байна. 2500 тн мах хаана байна, яагаад худалдаанд гаргахгүй байгааг шалгуулна гэж Ерөнхий сайд Н.Учрал иргэдтэй уулзахдаа хэлсэн. Мөн нөөцийн мах бэлтгэсэн гэрээт компани нэг иргэнд 216 сая төгрөгөөр мах зарсан, нөөцийн махны тендерт шалгарсан есөн компани дотор нэг иргэний хоёр аж ахуйн нэгж байгаа зэрэг асуудлыг шалгуулна гэлээ. 

Мөн аймаг, нийслэлийн Засаг дарга нар стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, хүн амыг хүнсээр хангах үүрэгтэй. Хот энэ үүргээ гүйцэтгэхгүй байгаа тул хариуцлага тооцно. Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна. Малчдад хохирол багатай, хэрэглэгчдээ дэмжих байдлаар шийдвэр гаргана гэж Ерөнхий сайд мэдэгдлээ.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Төсвийн хөрөнгөөр хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг цахим санд төвлөрүүлнэ

Улсын Их Хурлаас 2026 оны тавдугаар сарын 01-ний өдөр Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 06 сарын 09

"ICOT V-2026": АМЬГҮЙ ДОНОРЫН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Чуулганы хоёр дахь өдөр Хавдар судлалын үндэсний төвд амьгүй донорын илрүүлгийг нэмэгдүүлэх, тархины үхэлтэй донорын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр олон улсын сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.“ICOT V –... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 06 сарын 05

Санал болгох

Нийт 504,000 ахмадын тэтгэвэр дунджаар 215,000 төгрөгөөр нэмэгдэнэ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ төслөөр “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийг хийж, илүү... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 11-р бага хурал боллоо

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Стратеги судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулдаг Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал 6 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд болж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 06 сарын 09