2023/09/25. Даваа гараг Дугаар: #2776

НОГООН ХУУДАС

Тусгай хамгаалалттай газрын захиргаад 6 сарын 5-аас эхлэн шинэ тасалбараар үйлчилнэ

— Ч.Баяржаргал   2023 оны 06 сарын 05

21 аймгийн хамгаалалтын захиргаад 2023 он 6 сарын 5-аас эхлэн шинэ тасалбараар үйлчилнэ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/71 дүгээр тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутаг /ТХГН/-т нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоосон ба нэвтрэх нэг удаагийн тасалбарыг Welcome to Mongolia уриалгатай нийцүүлэн шинэчилсэн байна.

Иймд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар болон Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаад журмын хэрэгжилтийг ханган, нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж, бусад хамгаалалтын захиргаадад 6 дугаар сарын 5-аас эхлэн нэвтрэх тасалбарыг хүргүүлэх юм.

Шинэчилсэн тогтоолоор,

  • Дархан цаазат газарт - Иргэн 5000, суудлын автомашин 15.000, Автобус суудлын тооноос хамаарч 50.000-120.000 төгрөг
  • Байгалийн цогцолборт газарт – Иргэн 3000, суудлын автомашин 9000, Автобус 30.000-72.000 төгрөг
  • Байгалийн нөөц газарт – Иргэн 2000, суудлын автомашин 6000, автобус 20.000-48.000 төгрөг
  • Байгалийн дурсгалт газарт – Иргэн 1000, суудлын автомашин 3000, автобус 10.000-24.000 төгрөгийн хураамж төлж нэвтэрнэ.



Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Усны сан бүхий газарт авто уралдаан зохион байгуулж хамгаалалтын бүсийн дэглэм ноцтой зөрчжээ

Ховд аймгийн Буянт сумын Норжин хайрхан багийн Улаан бураа багт бартаат замын WESTERN CUP – 4x4 Баруун бүсийн уралдаан 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр усны сан бүхий газарт болсон. Ингэхдээ усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   8 цагийн өмнө

“Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” өвийн газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлээ

Саудын Арабын Хаант Улсад 2023 оны 09 дүгээр сарын 10-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулганаар “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” өвийн газрыг Дэлхийн өвийн... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2023 оны 09 сарын 22

Санал болгох

Жилийн хугацаанд 17 автобус шатав

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар дараах мэдээллийг өгөв. Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир: Улаанбаатар хотод үйлчилгээнд явж байгаа автобуснуудын дийлэнх нь 10-12 жилийн насжилттай болсон. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   1 цагийн өмнө

Аялал жуулчлалын салбарынхан 63.6 тэрбум төгрөгийн татвар төлжээ

НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын байгууллагын сүүлийн судалгаагаар Олон улсын аялал жуулчлал нь 2023 оны 1-р сараас 7-р сарын хүртэлх датагаар цар тахлын өмнөх үеийнхээс 84%-д хүрсэн бөгөөд аялал жуулчлалын түүхэнд тохиолдсон хамгийн хүнд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   3 цагийн өмнө