2024/04/19. Баасан гараг Дугаар: #2983

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Тусламж гуйсан чимээгүй дохио юм биш биз...Нүдээ нээ!

— Ч.Баяржаргал   2022 оны 01 сарын 12

"Ид шидийн орон"  хүүхэд хамгаалал, хөгжлийн төвөөс Хамгаалах байрны 2021 оны тайлан мэдээг нэгтгэж, тоон үзүүлэлтийг гаргажээ. Жилээс жилд тус байраар үйлчлүүлэгч хохирогч хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд  хүчирхийлэл үйлдэж буй хүмүүсийн холбоо хамаарлын талаар мэдээлэв. 

Хүчирхийлэл үйлдэгчдийн, 

  • 72 хувь нь төрсөн эцэг, эх 
  • 9 хувь нь хойд эцэг, эх 
  • 7-8 хувь нь төрсөн өвөө, эмээ, төрөл садан 
  • 4 хувь нь бусад буюу үл таних хүмүүс байна.


Ихэнх хүмүүс хүчирхийллийг гудамжинд явж байсан танихгүй нэг этгээд л үйлддэг гэж итгэдэг, ярьдаг. Гэтэл...Яг үнэндээ, бяцхан үрсийнхээ БААТАР болох ёстой өнөөх төрсөн аав эээж нар дийлэнхдээ төрүүлсэн үрдээ хамгийн харгисаар хандсан байдгийг тоо статистикаас харж байна. Үр хүүхдээ эд зүйлээр дутагдуулж, гачигдуулж амьдарч болох ч хайраар дутааж, хүчирхийллийн сүүдэрт өсгөнө гэдэг л БАЙЖ БОЛОХ ХАМГИЙН ТОМ ГЭМ НҮГЭЛ билээ. 

Хүчирхийлэл хүүхдийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг вэ? 

Хүүхэд байхдаа зодож шийтгүүлж өссөн насанд хүрэгчид сэтгэлзүйн болон сэтгэл хөдлөлийн хувьд асуудалтай, ууртай уцаартай нэгэн болох талтай. Судалгаагаар хүүхэд байхдаа бие махбодын шийтгэл их амссан хүмүүсийн хувьд эцэг эх, удирдлагатайгаа харилцах харилцаа нь муу байхаас гадна эхнэр/нөхөр, хүүхдээ зодох хүчирхийлэх магадлал өндөр байдаг байна. Тэд сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай, сэтгэл хямралд өртөх нь их,  архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх зэргээр зовж шаналж, бусдыг өрөвдөх сэтгэлгүй, ёс суртахуунгүй нэгэн болох магадлал өндөр байдаг. Хүүхдээ зодож шийтгэх нь ирээдүйн хүчирхийлэгчдийг бэлтгэх үндэс, гол шалтгаан нь ч болох эрсдэлтэй гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Өнөөдөр хүчирхийлэлд өртсөн нэг хүүхдийг хамгааллаа ч өдөр бүхэн хэчнээн хүүхэд хүчирхийлэл дунд өсөн бойжиж бие хүн болон төлөвшиж байгааг бодоорой. Хүчирхийллийг үндэс сууриар нь таслан зогсооё гэвэл ирээдүйн хүчирхийлэгчдийг бэлтгэхээс л сэргийлэх, сэтгэлзүйн боловсролтой, хайр энхийрлэл дунд, аюулгүй эрүүл орчинд өсгөхөд анхаарах ёстой.

"Хүчирхийлэл хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ" сэдвээр СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн клиникийн эрхлэгч, эмч Л.Цэрэндолгортой хийсэн ярилцлагыг эндээс үзнэ үү. 


Жилд дунджаар 300 гаруй хүүхэд буюу ерөнхий боловсролын сургуулийн 15 ангитай тэнцэх хэмжээний олон хүүхэд хүчирхийллийн золиос болж байна

Судалгаагаар, сүүлийн таван жилийн хугацаанд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 1323 нь эмэгтэй, 47 эрэгтэй хүүхэд байна. Насаар нь ангилж харвал,

  • 7 хүртэлх насны 96 хүүхэд,
  • 8-13 насны 431, 
  • 14-17 насны 843 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Жил ирэх тусам хохирсон хүүхдийн тоо нэмэгдсээр байна. 

Жилд дунджаар 300 гаруй хүүхэд буюу ерөнхий боловсролын сургуулийн 15 ангитай тэнцэх хэмжээний олон хүүхэд хүний ёсноос гажууд, байж боломгүй гэмт хэргийн хохирогч болж насан туршдаа бие махбодын болон сэтгэл зүйн шархтай үлдэж байна. Гэмт хэрэгтний сэтгэлзүй, гэмт хэрэгтэн болж төлөвших шалтгаан нөхцөл, нийгэм эдийн засгийн хүчин зүйлтэй тэмцэх ёстой. Гэвч хамгийн амархан арга буюу гэмт хэрэгтэн болсон хойно нь тэмцээд, үзэн ядаад байгаа нь гол алдаа. Бодит үнэнтэй нүүр тулж, арга хэмжээ авна гэдэг нь зөвхөн амаараа ярих тухай огт биш. Үйлдэл хийж, үлгэрлэж ирээдүйгээ хамгаалах тухай юм.

Хүүхэд сэтгэлзүйн хувьд тааламжгүй байгаагаа яаж илэрхийлдэг вэ? 

Нийтлэг шинж тэмдэг нь цэцэрлэгийн орчинд бусадтай нийлж тоглох чадваргүй байх, түрэмгий, бусдад дээрэнгүй хандах, найзыхаа тоглоомыг байнга булааж авах, нийтэч биш зэрэг дүр зураг ажиглагдаж болно. Сургуулийн насанд нийтэч байдал сул, сурлагын идэвх буурах, анхаарал төвлөрөл муудах зэрэг шинж тэмдэг илэрч болно. Ийм шинж тэмдэг илэрч байгаагын цаана хүүхэд дарамттай, гунигтай, ганцаардмал, олон далд зүйлсийг туулж байдаг.

Тогтворгүй, асуудалтай гэр бүлд байгаа хүүхэд энэ байдалд өөрийгөө буруутгадаг. “Надаас болоод, би сайн биш байгаа учраас аав ээж, манай гэр ийм нөхцөлтэй байна” гэж боддог. Буруутгах нөхцөлд байснаар өөрийгөө үнэлэх үнэлэмжгүй болох сэтгэлгээ сууж эхэлдэг. Өөрөөр хэлбэл өөрийгөө болон бусдыг үнэлэх үнэлэмж доголдолтой болдог.

"ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ СЭТГЭЛ ЗҮЙ" сэдвийн хүрээнд хүүхэд насанд тохиолддог сэтгэл зүйн асуудлууд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, хүүхдийнхээ сэтгэлзүйг таньж мэдэх, эрүүл сэтгэлзүйтэй бие хүн болгон өсгөхөд анхаарах талаар мэргэжлийн сэтгэл зүйчтэй хийсэн ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу.

Охидоо бэлгийн хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах гуравхан САНАМЖ-ыг хэлэе.

  1. Төрсөн болон хойд эцэг, хамаатны ах нараас нь хамгаалж чадвал бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэл 84 хувь буурна. Учир нь бага насны хүүхэд хүчирхийлсэн 100 новшийн 84 нь дээр дурдсан нөхдүүд буюу гэр доторх, ойрын хүмүүс байдаг аж. Та танихгүй хүнээс гэхээсээ илүү сэжигтэй санагдаж буй хүрээллийнхээ хүмүүсээс охиноо хамгаалаарай. Хүүхэд хүчирхийлэгч хамгийн холдоо л хөрш тань байдаг байна.
  2. Бэлгийн хүчирхийллийн 60 хувь нь архитай орчинд үйлдэгддэг. Гэртээ архидан согтуурахаа таслан зогсоо! Зугаа цэнгэлийн чинь золиос таны үр хүүхэд болох нөхцөлийг өөрсдөө битгий бүрдүүл. 
  3. Охидоо зөвхөн эмэгтэй хүнтэй л үлдээе. Бага насны охид яагаад бэлгийн хүчирхийлэлд өртдөг вэ гэвэл тэд биеэ хамгаалах чадваргүй болохоор тэр шүү дээ. Тийм байхад хэн нэгэнд итгэж харуулж хамгаалуулна, айлд түр үлдээнэ, гэртээ хүн дуудаж хянах хяналтгүйгээр асруулна гэдэг "чоно хонь" хоёрын үлгэр болсон гэдгийг анхаараач. 

Хүчирхийллийн хажуугаар чимээгүй бүү өнгөр!

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх хамгааллын үйлчилгээний etuslamj.mn мэдээллийн системийг ажиллууж буй. Тус систем нь хүчирхийллийн дуудлага өгсөн, хүчирхийлэлд өртсөн, бүртгүүлсэн хүүхэд, эмэгтэйчүүд, иргэдэд тогтмол санаа тавих, хараа хяналтаа сулруулахгүй дахин хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлж байнгын холбоотой байхад чиглэсэн.  https://etuslamj.mn/home 


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   18 цагийн өмнө

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   11 минутын өмнө

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2 цагийн өмнө