2025/05/13. Мягмар гараг Дугаар: #3372

НОГООН ХУУДАС

Туул голын усанд хийсэн шинжилгээгээр гэдэсний савханцар, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илэрчээ

— Ч.Баяржаргал   2024 оны 11 сарын 14

Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу БОСШТ-ийн судлаачид, Туул голын сав газрын захиргааны мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсэг өнгөрсөн 10 дугаар сарын 29-ний өдөр Туул голын Сонсголонгийн гүүр, Сонгины ам, Биокомбинат орчмын дөрвөн цэгээс усны сорьц авч, зарим хувирамтгай нэгдэл болон физик үзүүлэлтүүдийг газар дээр нь хэмжиж, нарийвчилсан шинжилгээнд илгээсэн билээ.

Усны газрын харьяа Усны төв лабораторид ерөнхий хими болон нян судлалын шинжилгээг хийлгэж, үр дүнг нь хүлээн авсан байна. Усны сорьцын шинжилгээний үр дүнг Усан орчны чанарын үзүүлэлт, Ерөнхий шаардлага MNS 4586:1998 стандартын хүлцэх дээд агууламжтай харьцуулахад,

  • Сонгины ам орчмын хоёр цэгийн усны сорьцод аммонийн азот(NH4)-ын агууламж 20-22.6 дахин, төмөр (Fe3+)-ийн агууламж 1.6 дахин, сульфат  (SO42-)-ын агууламж 1.1 дахин  хэтэрсэн бол Биокомбинат орчмын усны сорьцод аммонийн азот(NH4)-ын агууламж 5.4 дахин хэтэрсэн байна. 
  • Сонгины ам, Биокомбинат орчмын Туул голын усны сорьцод гэдэсний савханцар, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илэрсэн.

Шинжилгээний үр дүнгээс харахад, Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир ус нийлүүлснээс доош хэсгийн Туул голын усны чанар эрс муудаж, байгалийн унаган төрх нь алдагдсан байна. Мөн ахуйн гаралтай бохирдлыг илэрхийлэгч азотот нэгдлүүд стандартын хүлцэх дээд агууламжаас хэтэрч, нянгийн бохирдолтой гарсан талаар салбар яамнаас мэдээлэв.

Эх сурвалж: БОУАӨЯ


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Аргалант суманд "Төсөөллийн ой" төсөл нээлтээ хийж салхины хамгаалалтын таван мянган мод тарив

Үндэсний мод тарих өдрийг жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн "Бямба" гарагт тэмдэглэдэг. Энэ өдөр Төв аймгийн Аргалант суманд KT&G Нийгмийн халамжийн сангаас хэрэгжүүлж буй "Төсөөллийн ой" төслийн нээлт... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө

Модны тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа IC Park-д нээлтээ хийлээ

Мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг модны тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа Яармаг дахь IC Park-д 2025.05.03-ны өдөр нээлтээ хийлээ.Хоёр сарын турш үргэлжлэх үзэсгэлэн худалдаанд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 05 сарын 05

Санал болгох

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах хэлэлцүүлэг боллоо

Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын төсөл, гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн гол үзэл баримтлалыг танилцуулах хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.Хэлэлцүүлгийг нээж, Хууль зүй дотоод хэргийн яамны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   6 цагийн өмнө

6-р сарын 1-ээс сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэлд дугаар олгоно

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   8 цагийн өмнө