2024/04/20. Бямба гараг Дугаар: #2984

ОНЦЛОХ

УБЕГ: Ипотекийн гэрээний хувийг улсын бүртгэлийн байгууллагад хадгалуулах шаардлагагүй боллоо

— Б.Батцэцэг   2022 оны 06 сарын 23

Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан зээл олгох үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн анхааралд

Барьцааны гэрээ /ипотек/-г эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай

Улсын бүртгэлийн байгуууллага нь цахим бүртгэлийг хөгжүүлэх замаар үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд барьцааны гэрээ, түүнд орсон нэмэлт өөрчлөлт, барьцааны гэрээг дуусгавар болгох бүртгэлийг цахимаар бүртгэх, эрхийн улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагааг хөнгөн шуурхай, хялбар болгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны А/427 дугаар тушаалаар ”Барьцааны гэрээ /ипотек/-г эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт /ЭУБ-06 маягт/”-д өөрчлөлт оруулан, ”Барьцааны гэрээ /ипотек/-ний нэмэлт, өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт /ЭУБ-13 маягт/”-ийн загварыг шинээр батлан 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн мөрдөж эхлээд байна.

Банк, санхүүгийн байгууллага иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан барьцаа /ипотек/-ны гэрээг хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ улсын бүртгэлийн байгууллагад гэрээний хувийг хадгалуулах шаардлагагүй болж байгаа бөгөөд гэрээнд заасан, эрхийн улсын бүртгэлд тусгавал зохих мэдээллүүдийг дээрх батлагдсан маягтын дагуу хүсэлт гарган, талууд баталгаажуулан ирүүлсэнээр эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэнэ.

Уг хүсэлт нь зөвхөн зээлийн болон барьцааны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ зэргийг орлох бөгөөд мэдүүлэг гарган үйлчилгээний хөлс төлсөн баримт, барьцаалбар, итгэмжлэлийн хувь, нэмэлт өөрчлөлт бүртгүүлэх албан хүсэлт зэрэг баримтууд хавсаргах нь хэвээр болно.

Улсын бүртгэлийн байгууллага Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасны дагуу барьцааны эрхийг бүртгэх үндэслэл болсон гэрээнд эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн тухай тэмдэг дарж буцаана, 15.3-т заасны дагуу улсын бүртгэгч маягтад тэмдэглэл үйлдэн, хувийн хэрэгт хавсаргана.

Ингэснээр барьцаалагч (зээлдүүлэгч), барьцаалуулагч (зээлдэгч)-ийн хооронд байгуулсан гэрээний хувь буюу хуудасны тоо буурах, хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийн хувьд барьцаа хөрөнгийн тоогоор гэрээний хувь шаардахгүй байх, барьцаалагч, нотариат, бүртгэлийн байгууллагын ажлын ачаалал буурах, хөнгөн шуурхай, хялбар болох зэрэг ач холбогдолтой юм.

Иймд барьцааны гэрээ болон гэрээний нэмэлт өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг батлагдсан маягтын дагуу ирүүлж, барьцааны гэрээ бүртгүүлэх үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, салбар, нэгжүүддээ чиглэл хүргүүлж хамтран ажиллахыг хүсье.


 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   өчигдөр

Холбоотой

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүлээлгэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Өнөөдөр цахилгаан хязгаарлах БАЙРШЛУУД

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 4 дүгээр сарын хуваарийг зарласан. Өнөөдөр буюу 4 сарын 18-ны өдөр ХУД, СХД, БЗД, БХД, Төв аймгийн дараах хороо хэсгүүдэд 9-19 цагийн хооронд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 18

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр