2023/05/31. Лхагва гараг Дугаар: #2659

ОНЦЛОХ

Өчигдөр улсын хилээр нийт 60 чингэлэг бүхий 935.9 тн импортын ачааг хүлээн авчээ

— Ч. Баяржаргал   2022 оны 01 сарын 14

Өчигдөр улсын хилээр нийт 39 тээврийн хэрэгслээр 60 чингэлэг бүхий 935.9 тн импортын ачааг Бүс нутгийн ложистикийн төвийн гаалийн хяналтын бүсийн хяналтад хүлээн авчээ. 

Замын-Үүд дэх Гаалийн газар гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай хийх зорилгоор дундын бүсэд орсон барааны мэдээг урьдчилан авсны дагуу ачаа хүлээн авагчид руу холбогдож ачаагаа ирж авахыг мэдэгдэж байгаа бөгөөд ачааны эзэд ирсэн тохиолдолд гаалийн хяналт бүрдүүлэлтийг түргэн шуурхай хийж, өдөрт нь ачааг олгож, талбайг суллах зохион байгуулалтын арга хэмжээг авч цаг сунган 24.00 хүртэл ажиллаж байгаа аж. 

1 сарын 11, 12-ны өдөр Э-Транс ложистикс ГХБ, Дардан ложистикийн Гаалийн хяналтын бүсүүдэд хүлээн авсан ачааны бүрдүүлэлтийг хийхэд дараах хүндрэлтэй асуудлууд гарч байсан тул 13-ны өдрөөс ачааг Бүс нутгийн ложистикийн төв рүү шилжүүлэн калмар ашиглах болсноор эдгээр асуудлууд шийдвэрлэгдэн түргэн шуурхай ачиж буулгах, орон нутгийн ачилтыг хийх боломжтой болжээ. 

  • Э-Транс ложистикс ГХБ, Дардан ложистик ГХБ-д буй ачаа буулгах автомашин дээр суурилагдсан механизм нь чингэлэг өргөж буулгах зориулалтын механизм /калмар/-тай харьцуулахад удаан, өргөгч утсаар чингэлгийн 4 талаас оосорлон өргөх зориулалттай тул салхитай өдөр /1 сарын 12-ны өдөр/ савлагаа үүсэх, оосорлогчийн хөдөлмөрийн аюулгүй байдалд эрсдэл үүсэх зэрэг хүндрэл гарсан. 
  • Орон нутаг дотор чингэлэг тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн тоо цөөн байгаагаас гаалийн бүрдүүлэлт хийж дууссан ачааг ГХБ-ээс гаргаж орон нутгийн ачилт хийх талбай руу хүргэх явдал удааширсан. 
  • Эргэлтийн тээврийн хэрэгсэл хүрэлцэхгүйгээс ачих, буулгах, түүнтэй холбоотой цаг хугацаа алдах болон гаалийн хяналтын технологи ажиллагаанд зарим өөрчлөлт орсон.

Мөн чингэлгээр тээвэрлэгдэн ирж буй барааны дагалдах бичиг баримт чингэлэг дотор болон цахимаар ирэхгүй байгаагаас гаалийн бүрдүүлэлт саатаж байгаа тул энэ асуудлыг шийдвэрлэхээр тээвэр зуучлагч байгууллага болох ОУТЗТ-тэй холбогдон санал солилцож БНХАУ-ын Синотранс компани руу хүсэлт илгээгээд байна.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Нэг уут бэлгэнд дунджаар 200-400г сахар агуулагддаг нь зөвлөмж хэмжээнээс 10 дахин их байна

Хүнсний худалдааны чиглэлээр ажиллаж буй газруудад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг жижиглэн савлахдаа дагалдах шошгын мэдээллийн шаардлагыг хангуулж хэрэглэгчдэд хүргэх, хүүхдийн бэлгэнд шинжилгээ баталгаажилттай, сав баглаа боодлын бүрэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   21 цагийн өмнө

Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүснэ

2023 оны 05-р сарын 29-ний 20 цагаас 05-р сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон төвийн... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   22 цагийн өмнө

Санал болгох

Өмнө нь товлолын дагуу вакцин хийлгэсэнг үл харгалзан бүх хүүхэд улаанбурханы вакцинд хамрагдах ёстой

Хаврын “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг энэ жил “Улаанбурхан өвчнөөс хамтдаа сэргийлье” уриан дор явуулж эхэлсэн талаар өнөөдөр /2023-05-30/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтын ээлжит... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх үйлчилгээний газрууд ариун цэврийн өрөөгөө үнэгүй ашиглуулна

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас ариун цэврийн байгууламжийн талаар мэдээлэл өгөв.Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний бүх байгууллагын ариун цэврийн өрөөг иргэд, жуулчдад үнэгүй, нээлттэй болгох боломжийг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   20 цагийн өмнө