2026/05/19. Мягмар гараг Дугаар: #3743

ОНЦЛОХ

УЛААНБААТАР ХОТЫН АНХНЫ ЭКО ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРЛОО

— Ч.Баяржаргал   2025 оны 11 сарын 30

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 110 айлын орон сууцыг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаа /2025.11.29/ Сонгинохайрхан дүүрэгт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцов. 

Г.Занданшатар: "Улаанбаатар хотын утаа, түгжрэлийн шийдэл бол орон сууцжуулалт. Тиймээс Засгийн газраас орон сууцжуулалтын тухай хууль болон үндэсний төлөвлөгөө боловсруулах, орон сууцжуулалтын банк байгуулахаар бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас дээрх ажлын хүрээнд холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж ойрын хугацаанд УИХ-д өргөн барихаар зэхэж байна" гэлээ. 

Уур амьсгалын ногоон сангийн буцалтгүй тусламж, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, НЗДТГ-ын санхүүжилтээр хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд дэд төвүүдийг түшиглэж 5000 айлыг ногоон орон сууцанд хамруулахаар төлөвлөжээ. Хоёр үе шаттай хэрэгжих төслийн эхний шатанд Баянхошуунд 462 айл, Шархадад 338 айлын ногоон орон сууц барих юм. Эхний ээлжийн орон сууцанд эмч, багш нарыг оруулахаар төлөвлөсөн байна. 

Таван жилийн өмнө Баянхошуу, Шархад орчмын 11 га газрыг чөлөөлөн орлогод нийцсэн ногоон орон сууц барих төслийг эхлүүлсэн байна. 2025- 2026 онд 800 айлын орон сууцыг барьж дуусгана. 2030 он хүртэл 4200 айлын орон сууцны хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.  

Тус орон сууцанд саарал ус дахин ашиглах технологи нэвтрүүлсэн нь усны хэрэглээг 30 хувиар, барилгын дээвэрт нарнаас цэнэг хуримтлуулах хавтан  суурилуулсан нь цахилгааныг 20 хүртэл хувиар хэмнэх боломжийг бүрдүүлсэн байна. 

Тухайлбал хэрэглэсэн усыг зоорийн давхарт шүүж, суултуурын ариутгах татуургын ус болгож дахин ашиглах технологи суурилуулсан байна. Нарны хавтангаар хуримтлуулсан эрчим хүчээр байрны гадна болон орцны гэрэл гээд орон сууцны дундын цахилгааны хэрэглээг хангах юм байна. Түүнчлэн уг ногоон орон сууц дөрвөн давхар ногооны хүлэмжтэй. Өрхийн хэрэглээний хүнсний ногоог жилийн дөрвөн улиралд тарьж ургуулах боломжтой юм байна. Мөн гал дэмждэггүй, шилний орцтой хөөсөн материалыг орон сууц барихад Монголд анх удаа ашиглажээ.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Дотно найзуудтайгаа онлайнаар холбогдох нь ганцаардлыг бууруулдаггүй

TikTok эсвэл Instagram дээр найзуудтайгаа мессеж (DM) бичих нь таныг улам дотно болгоно гэж бодож байна уу? Тэгвэл тийм биш аж. Дэлгэрэнгүй

— Н.Ганбат   2026 оны 05 сарын 15

СОШИАЛ МЕДИАГ ХЯТАДУУД ЧИГЛҮҮЛДЭГ ҮҮ?

Калифорни мужийн Аркадиа хотын дарга Эйлин Ванг Хятадын тагнуул байсан гэж буруутгагдан шүүгдсэн билээ.Вангийн шүүхэд дэлгэгдсэн баримтууд дотор онцгой анхаарал татахуйц нэг баримт олдсон нь АНУ дахь Хятадын сүлжээ нь дан ганц тагнуулуудаар... Дэлгэрэнгүй

— Н.Ганбат   2026 оны 05 сарын 15

Санал болгох

Хятадад электрон тамхины татварыг 47 хувь болгон нэмэгдүүлжээ

БНХАУ 2021–2022 оноос вэйп (электрон тамхи)-ийг янжуур тамхитай адил ангилалд оруулж, маш хатуу зохицуулалт хийж эхэлсэн. Дэлгэрэнгүй

— Н.Ганбат   13 цагийн өмнө

Төрөөс дэмжлэг үзүүлж махны үнийг тогтворжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал/2026.05.16/ “Хүчит шонхор” зах болон нөөцийн мах борлуулах гэрээт цэгт ажиллаж, иргэд, худалдаа эрхлэгчидтэй уулзлаа. Нөөцийн мах олдохгүй байна, худалдааны төвөөр зарагдаж буй махны үнэ... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө