2026/07/14. Мягмар гараг Дугаар: #3799

ОНЦЛОХ

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 11-р бага хурал боллоо

— Ч.Баяржаргал   2026 оны 06 сарын 09

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Стратеги судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулдаг Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал 6 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд болж өнгөрөв. 

2014 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын бага хурал нь манай гадаад бодлогын нэгдмэл, залгамж чанарын илэрхийлэл болж энэ онд 11 дэх удаагаа чуулж байгаа юм.

Энэ удаагийн хуралд 40 орчим улс, 10 гаруй олон улсын байгууллага, мөн манай төр, засгийн байгууллагуудын төлөөлөл болон эрдэмтэн, судлаачид зэрэг дотоод, гадаадын нийт 300 гаруй төлөөлөгчид оролцжээ. Түүний дотор БНСУ-ын Нэгдлийн сайд Чунг Донг Ён, БНХАУ-ын Солонгосын хойгийн суудал эрхэлсэн тусгай элч Лю Шяомин, БНПУ-ын Гадаад хэргийн дэд сайд В.Бартосзевски, Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн нарийн даргын орлогч М.Лейтер зэрэг албаны өндөр түвшний төлөөлөгчид оролцсон нь онцлог байлаа.  

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Дэлхий ертөнцөд шинэ, шинэ сорилтууд тулгарч харилцан ойлголцол, итгэлцэл, хамтын ажиллагаанд суурилсан яриа хэлэлцээний ач холбогдол улам бүр өсөн нэмэгдсэн энэ цаг үед бүс нутаг, олон улсын түвшний нэр хүндтэй төлөөлөгчид, дипломатчид, эрдэмтэн судлаачид, шинжээчид Улаанбаатар хотноо хуран чуулж, нийтлэг сорилт, хамтын боломжийн талаар нээлттэй ярилцаж, санал солилцлоо. Энэ удаагийн бага хурлаар бүс нутгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудаас гадна хиймэл оюун, шинэ технологийн хөгжилтэй холбоотой сорилт, боломжууд эрчим хүчний аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж Зүүн хойд Ази, Төв Азийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх арга замыг хөндөн ярилцаж байна. Монгол Улс бүс нутагтаа болон даян дэлхийд энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулахыг хичээдэг. Бүс нутгийн ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын нээлттэй индэр болдог" хэмээв. 

Манай улсын гадаад бодлого Төв Азийн бүс нутагт чиглэн идэвхтэй хэрэгжиж буйтай холбогдуулан Төв Ази, Зүүн Хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх боломж, сорилтууд болон НҮБ-ын Ази-Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран зохион байгуулах ногоон эрчим хүчний коридорыг хөгжүүлэх боломж, сорилтуудын талаар судлаач, оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлжээ. 


Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

НЭМГ: ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал 2026 оны долоодугаар сарын 2-ны өдөр болж, баяр наадмын үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдал болон цаг үеийн асуудлуудыг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 02

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО БАЙГУУЛАГДЛАА

Монголын эрүүл мэндийн салбарт анх удаа эмч, сувилагч, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, судлаач болон салбарын залуу мэргэжилтнүүдийг нэгтгэсэн "Эрүүл мэндийн салбарын залуучуудын холбоо" байгуулагдлаа.Тус холбоо нь эрүүл мэндийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 02

Санал болгох

“Хотхоны бага сургууль” байгуулж, 10 мянган хүүхдийг хамруулна

“Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа.Төрийн өмчийн сургуулийн бага ангийн бүлэг дүүргэлтийг бууруулах, суралцагчдыг гэрт нь ойр сургуульд суралцах... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 08

МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк албан ёсоор гүйлгээнд гарлаа

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан дурсгалын шуудангийн маркийг "Монгол шуудан" ХК-тай хамтран бүтээж, албан ёсоор гүйлгээнд гарган нээлтийн ёслолыг зохион байгуулав.Нээлтийн арга хэмжээнд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 08