2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

ОНЦЛОХ

Улсын хэмжээнд 466 мянга гаруй хүн вакцинд хамрагджээ

— Ч. Баяржаргал   2021 оны 04 сарын 07

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр боллоо.

Коронавирусийн халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан ЭМЯ-аас дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн 14 хоног хатуу хөл хорио тогтоох саналаа Засгийн газарт хүргүүлсэн. 

Засгийн газрын хуралдаанаар ЭМЯ-наас гаргасан саналыг хэлэлцэх бөгөөд УОК-ын саналыг харгалзаж эцсийн шийдвэрийг гаргах аж. 

Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд коронавируст халдварын 12,226 тохиолдол батлагдаж, 17 хүн нас бараад байгаа юм. Одоогийн байдлаар 6912 хүн эдгэрч, 2583 хүн эмчилгээ хийлгэж байна. Улсын хэмжээнд 99 тусгаарлах байранд 3794 хүн байна. 

04 дүгээр сарын 06-ны өдөр нийслэлд 36 мянга, орон нутагт 50 мянган иргэнийг вакцинжуулснаар улсын хэмжээнд нийт 466 мянга 946 хүнийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулжээ. 


Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Урьдчилсан захиалга авч, хугацаандаа ашиглалтад оруулаагүй барилгуудын мэдээллийг иргэдээс авч байна

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг мэдэгдэх боломжтой.Тухайлбал иргэдээс урьдчилсан захиалга авч, гэрээнд заасан хугацаандаа барилгаа ашиглалтад... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26

“Парис-2024” олимпын бэлтгэл ажилд 25.6 тэрбум төгрөг төсөвлөжээ

МҮОХ-ны Гишүүдийн ээлжит хурал Худалдаа аж үйлдвэрийн их танхимд боллоо. Хуралд 180 гишүүн оролцохоос 129 нь хүрэлцэн ирж, 71.6 xувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 03 сарын 25

Санал болгох

Цас орж шуурч байгаатай холбоотойгоор цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

0-5 насны хүүхдийн дараах багц үзлэг шинжилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байна

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төр хариуцан төлж сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцон ЭМД-ын санд шилжүүлдэг. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн 0-5 насны багцын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26