2024/04/25. Пүрэв гараг Дугаар: #2989

ОНЦЛОХ

Улсын хэмжээнд хөдөлмөрийн насны 865 мянган ажилгүй хүн байна

— Ч.Баяржаргал   2022 оны 08 сарын 17

Ажиллах хүчний судалгааны 2022 оны 2 дугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 1.3 сая нь ажиллах хүч байна. Ажиллах хүчний 1.2 (92.2%) сая нь ажиллагчид байна. Ажиллагчид өмнөх оны мөн үеэс 59.2 (5.4%) мянгаар, өмнөх улирлаас 36.4 (3.2%) мянгаар өссөн байна. 

Улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны хүн амын 865.4 (40.7%) мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Тэдгээрийн 44.6 (5.2%) мянга нь цалин хөлс, орлого олох ажил хайх эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа боломжит ажиллах хүч байна.

Хөдөлмөрийн дутуу ашиглалтын 44.6 (29.8%) мянга нь боломжит ажиллах хүч, 98.5 (66.0%) мянга нь ажилгүй хүн, 6.3 (4.2%) мянга нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид байна.  

Ажилгүй хүний тоо өмнөх оны мөн үеэс 15-39 насны бүлэгт 7.9 мянгаар, 50-54 насны бүлэгт 2.6 мянгаар, өмнөх улирлаас 15-24 насны бүлэгт 5.4 мянгаар, 30-39 насны бүлэгт 7.5 мянгаар тус тус буурчээ. 

Боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеэс 15-24 насны бүлэгт 12.1 мянгаар, 30-49 насны бүлэгт 21.2 мянгаар, өмнөх улирлаас 30-34 насны бүлэгт 2.9 мянгаар, 40- 49 насны бүлэгт 4.9 мянгаар тус тус буурсан байна.

Жич: Ажиллах хүчнээс гадуурх хүн ам гэж сургуульд суралцаж байгаа, гэрийн ажилтай, өндөр настан, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, хөгжлийн бэрхшээлтэй болон ажил хайх итгэл алдарсан зэрэг шалтгаанаар тухайн хугацаанд ажиллах хүчинд хамаарахгүй хөдөлмөрийн насны хүн амыг ойлгоно.

Эх сурвалж: ҮСХ

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан МУ-ын иргэн "Н"-г Турк улсаас албадан баривчлав

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Турк... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   16 цагийн өмнө

Он гарсаар мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 125 хүн холбогджээ

Прокурорын байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 223 хэрэгт хяналт тавьж, 62 хүнд холбогдох, 34 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ.Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 125 хүний 2.4... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   18 цагийн өмнө

Санал болгох

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 1. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   16 цагийн өмнө