2024/04/25. Пүрэв гараг Дугаар: #2989

НОГООН ХУУДАС

Улсын хэмжээнд хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн 6161 гол мөрөн ширгэсэн

— Б.Түвшинбаяр   2020 оны 09 сарын 23

Байгаль орчны тогтвортой менежментийг хангах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэ сард “Цэнхэр алт”, “Ой мод” хамгааллын хэсэгчилсэн арга хэмжээг улс орон даяар зохион байгуулан ажиллаж байгаа билээ. Тус аяны талаар Экологийн цагдаагийн албаны УСХАХ-ийн мэргэжилтэн Б.Ануратай ярилцлаа.


Энэ сарын хугацаанд ЦЕГ Экологийн Цагдаагийн албанаас олон нийтрүү чиглэсэн ямар үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна вэ? 

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.7-д “Тогтвортой хөгжлийн боловсрол” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, иргэд, олон нийтэд эх дэлхийгээ хайрлах, уламжлалт ёс заншлаа дээдлэх мэдлэг олгож, байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлнэ” хэмээн тусгасан.

ЦЕГ Экологийн Цагдаагийн алба, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газар, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн төсөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, хамтран дээрх зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс Байгаль орчны тогтвортой менежментийг хангах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэ оны 09 дугаар сарын 03-ны өдрөөс 1 сарын хугацаанд улсын хэмжээнд “Цэнхэр алт”, “Ой мод” хамгааллын хэсэгчилсэн арга хэмжээг улс орон даяар зохион байгуулан ажиллаж байна.

Уг арга хэмжээний хүрээнд ойн нөөцийн хомстол, усны бохирдлын эх үүсвэр түүний учир шалтгааныг арилгах, бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд олон нийтэд мэдээлэл өгөх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв соёлыг төлөвшүүлэх зорилттой үйл ажиллагааг өрнүүлж байгаа юм.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн талаар улсын хэмжээнд энэ оны 08 сард ойн сан, байгаль орчныг бохирдуулсан гэмт хэрэг хичнээн бүртгэгдсэн бэ?

Улсын хэмжээнд оны эхний 08 сард хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 1189 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь урьд оны мөн үеэс бүртгэгдсэн гомдол 771 буюу 1.8 дахин өссөн байна. 

Мөн гэмт хэргийн шинжтэй 813, зөрчлийн шинжтэй 315 гомдол, мэдээллийг буюу 95.0 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, 58 буюу 5.0 хувь нь шийдвэрлэгдээгүй буюу хуулийн хугацаанд байна. Үүнээс 51 буюу 87.9 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 7 буюу 12.1 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл байна. Үүнээс хууль бусаар мод бэлтгэх 56, ой хээрийн түймэр тавих 3, байгаль орчныг бохирдуулах гэмт хэрэг 4 бүртгэгдсэн.

Монгол орны ус хэрэглээний өнөөгийн төлөв байдлын талаар  мөн нөөцийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ? 

Монгол улс цэвэр усны нөөцөөр 145 орноос 22-т бүртгэгддэг ч усны нөөц багатай орны тоонд багтдаг. Монгол Улсад өнөөдрийн байдлаар нийт усны нөөц 564.8км3 байна. Үүнээс нуур, тойром 500.0 км3 , Гол мөрөн 34.6км3, Мөстөл 19.4км3 ,Газрын доорх ус 10.8км3 байна. 2019 онд 81 гол, мөрөн 81, 287 булаг, шанд, 78 нуур, тойром, 11 рашаан сэргэсэн бол эсрэгээрээ 6161 гол мөрөн, 12591 булаг шанд, 3895 нуур тойром, 512 рашаан ширгэсэн гэсэн судалгаа байна.

Манай Улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т бүртгэгддэг боловч урсгал усыг хуримтуулах, нөөцлөн ашиглах гэх мэт гадаргын усны хэрэглээ багатайгаас улсын хилээр урсан гарч усны нөөц багатай орны тоонд багтдаг.

Монгол орны гол мөрний гадаргын усны нийт нөөц 34 600 сая м3/жил (34.6 км3/жил), газар доорх усны нийт нөөц 12 000 сая м3/жил (5.6 км3/жил) юм. Үүнээс ашиглах боломжит усны нөөц гадаргын буюу гол мөрний уснаас 4 960 сая м3/жил (4.96 км3/жил), газрын доорх уснаас 5 600 сая м3/жил (5.6 км3/жил) байна. Гадаргын усны усны нийт нөөцийн 49% нь Хойд мөсөн далайн ай савд хамрагддаг боловч ашиглах боломжит нөөцийн 70 орчим % нь ОХУ руу урсан гардаг энэ ай савд байна.

Монгол орны ус хэрэглээ нь хүн амын унд ахуйн, хөдөө аж ахуйн, үйлдвэрийн эрчим хүчний ус хэрэглээ болон аялал жуулчлал, ногоон байгууламжийн зориулалттай зэрэг бусад ус хэрэглээ гэсэн бүтэцтэй байна.

Монгол орны нийт ус хэрэглээ, ашиглалтын хэмжээ 400-500 сая м3/жил (0.4-0.5 км3/жил) буюу ашиглах боломжтой нөөцийнхөө 5%-ийг ашиглаж байна. 2030-2040 оны хэмжээнд Монгол улсын хэмжээнд нийт ус хэрэглээ 1000-2000 сая м3/жил (1.0-2.0 км3/жил) буюу их өсөлттэй тохиолдолд одоогийн ус хэрэглээ 2-4 дахин өсөх төлөвтэй байна. Эдгээр өсөлтийн дийлэнхийг Хойд мөсөн далайн ай сав, Сэлэнгэ мөрний ус хураах талбайн ашиглах боломжтой нөөцөөс хангах нь хамгийн зөв шийдэл юм.

Усны нөөцийг хамгаалах, бохирдлоос урьдчилан сэргийлэхийн тулд бид юу хийх шаардалагатай вэ?

Юун түрүүнд иргэд, аж ахуй нэгжүүд өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Бид усаа хайрлаж хамгаалах хэрэгтэй. Иргэн хүний ухамсар хамгийн чухал гэдгийг л онцолмоор байна. Үүнээс гадна Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд усны нэгдсэн бодлого, усны нөөцийг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах, Усны тухай хуульд заасны дагуу усны асуудлаарх салбар дундын зохицуулалт хийх шаадлага тулгараад байсныг энэ онд шийдвэрлэж “Усны газар”-ыг шинээр байгуулан бодлогын хэмжээнд дэмжих ажил явагдаж байна. 

БОАЖЯ-ны харьяанд усны 21 сав газрын захиргаад орон нутагт ажиллаж байгаа ч чадавх нь сул, Усны мэргэжлийн байгууллагуудын хүний нөөц, машин, тоног төхөөрөмжийг сайжруулах шаардлагатай харагддаг. Мөн байгаль хамгаалах уламжлалт аргаа бид санан сэрэх, өнөөгийн бидний аж төрж буй нөхцөл байдалд ч нэн хамаатай. Хамгийн гол нь иргэд өөрсдөө гол мөрнөө хайрлах, усаа хайрлаж, гамтай хэрэглэх зайлшгүй шаардлагатайг дахин хэлмээр байна.

Монгол орны ойн сан өнөөгийн байдал төлөв ямар байна вэ? 

Манай орны ойн сан 18.454.590 га буюу нийт нутгийн 11.8 хувь нь эзэлж байна. Ой нь умард хэсгийн тайгын ой болон өмнөд хэсгийн заган ой гэсэн хоёр үндсэн төрлөөс бүрддэг ба заган ой нь 4,699,500 га талбайг эзэлдэг. Тайгын ой нь ойт хээр, тайгын бүс ба уулархаг газарт ургадаг навчит болон шилмүүст ойгоос бүрддэг. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан ойн түймэр, ойн хөнөөлт шавж өвчин, ашигт малтмалын олборлолтод өртөх, зөвшөөрөлгүй мод огтлох зэргээс ойн тархалт, нөөцөд ихээхэн хохирол учруулж ойн экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж, доройтолд орсон.

Сүүлийн 20 жилд дээрх шалтгаануудаас болж 1.2 сая га ойн талбай хорогдсон гэсэн судалгаа гарсан бөгөөд ойн сан бүхий 513214.21 га талбайд хохирол учирснаас түймэрт нэрвэгдсэн 16.1 буюу 82798.82 га, өвчин, хортон шавжид идэгдсэн 78.8 хувь буюу 404186.19 га, ашигт малтмалын олборлолтод өртсөн 0.01 хувь буюу 33.30 га, мод бут, сөөг, загийг устгасан 3.7 хувь буюу 19047.65 га газар байна.

 Ойн санг хамгаалах, урьдчилан сэргийлэхийн тулд иргэд олон нийтийн хандлага, оролцоо ямар байх хэрэгтэй вэ? 

Өрх бүр өөрийн амьдарч буй орчиндоо мод тарих, хайрлан хамгаалж өсгөн ургуулах. Мөн ардын уламжлалт ухаанд Гол ус ширгэх учраас голын сав газрын модыг огтлох, зулзаган мод, хэсэг төглөөс нэгийг ч огтолж болохгүй. Нойтон модны мөчир хугалах, нялх ногоо цэцэг зулгаах, өнчин мод ба унаган мод мэтийн онцгой модыг тайрах, зэрлэг сонгиныг үр нь боловсроогүй үед үндэстэй нь түүх, жимс, эмийн ургамлыг мөчиртэй нь түүх, ургамал ба жимсийг боловсрохоос нь өмнө түүх, мөөгний хүрээг хоосортол нь түүх, хавар мод бут ногоорох үед огтлохыг хориглоно. Газрын чийгийг алдахгүйн тулд модыг тайрсны дараа хожуул дээр нь шороо асгана.

 

 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Европын хэт халалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Европт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын температур нэмэгдэж, хүн тэсвэрлэхэд хэцүү хэт халуун нүүрлэж буй талаар Европын холбооны Коперникийн цаг уурын хяналтын албанаас мэдээлэв. 2023 оны уг тайланд, Цаг уурын нөхцөл байдал, тэр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 22

Загасчлалын хорио эхлэв

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл буюу загас түрсээ шахах үеэр агнахыг хориглодог. Энэ хугацаанд загасны тоо толгой 20 дахин үрждэг. Монгол орны загасны үржил хавар-зун, намар-өвлийн улиралд явагдах бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 08

Санал болгох

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   9 цагийн өмнө

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр