2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

НОГООН ХУУДАС

Өмсдөггүй хувцсаар шүүгээгээ дүүргэж, эх дэлхийдээ хог тарьсаар байх уу?

— Б.Түвшинбаяр   2021 оны 01 сарын 13

Бид эргэн тойрондоо өмсдөггүй хувцас, хэрэглэдэггүй эд зүйлс, идээгүй хоолны үлдэгдэл гэх хог хаягдал дунд хэзээ ч дуусашгүй материаллаг хэрэгцээнийхээ хүсэлд хөтлөгдөн амьдарсаар байна.

Хүн төрөлхтөн өдгөө жил бүр 2.12 тэрбум тонн хог хаягдал бий болгож буй. Тэдгээрийг ачааны машинд овоолон цуваа үүсгэх юм бол дэлхийг 24 удаа ороож хүрэхүйц их хэмжээтэй гэвэл та итгэх үү? Харамсалтай нь, бид тэр их хог хаягдлын 80 хувийг байгальд хаяж, дөнгөж 20 хувийг нь дахин боловсруулж буй юм. Иймд дэлхий даяар хуванцар бүтээгдэхүүн, гялгар уутнаас татгалзах эсвэл анхнаасаа ийм төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй байх зэрэг байгальд ээлтэй эко шийдлийг сонгож байна.

Таны шүүгээнд хэр их өмсдөггүй хувцас байна вэ? 

Хувцас үйлдвэрлэл бол дэлхий дээрх хог хаягдлыг бий болгож буй хоёрдогч том үйлдвэрлэлийн салбар. Дэлхийн хөгжингүй орнууд хувцасны хаягдлаа "тусламж" нэрээр хөгжил буурай орнууд руу илгээдэг. Хаягдал хувцас агуулах газар хомс учраас манай оронд Солонгос улсаас коммиссын бараа их хэмжээгээр орж ирдэг шүү дээ. Хүмүүс трэнд даган зах замбараагүй худалдан авалт хийж үүнийгээ богино хугацаанд хаяж байгаль ус, хөрсийг бохирдуулдаг. 

- Дэлхий дээр хог хаягдал болж буй хувцасны зөвхөн нэг хувийг дахин боловсруулж байна. Үлдсэн 99 хувь буюу 100 тэрбум ам.доллароор үнэлэгдэх материал газрын хөрсөнд шууд хаягдаж байна.

- Монгол улсад жилд 108 тэрбум төгрөгийн бэлэн хувцас импортолдог. Оймс, дотуур хувцас, гадуур өмд хамгийн их худалдаж авдаг ажээ.

- Нэг даавуун цамц үйлдвэрлэхэд 2700 литр ус ашигладаг. Энэ нь нэг хүний 2.5 жилийн турш уух усны хэмжээ юм.

- Хувцас үйлдвэрлэлийн салбар дэлхийн нийт ДНБ-ий хоёр хувийг эзэлдэг. Европ, АНУ, Хятад, Япон улс нийт зах зээлийн 75 хувийг төвлөрүүлж байна.

- Дээрх салбарын үйлдвэрлэл дэлхий даяарх нийт нүүрсхүчлийн хийн 10 гаруй хувийг ялгаруулж буй. Хэрэв энэ хэвээр чанаргүй хувцас үйлдвэрлэсээр байвал 2050 он гэхэд 26 хувьд хүрэх тооцоо бий.

- Хувцасны том брэндийн нэг жилийн усны хэрэглээ гэхэд 2000 орчим жижиг нуурын усны нийт эзлэхүүнтэй тэнцдэг. Товчхондоо, дэлхийн нийт цэвэр усыг хамгийн ихээр бохирдуулж буй салбаруудын эхний гуравт хувцас үйлдвэрлэл багтаж байна.

Иймд бид тогтвортой хувцаслахгүй бол байгальд асар их хэмжээний хогийг бий болгож, эх дэлхийгээ өөрсдийн гараар устгаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Дахин боловсруулсан материалаар хийсэн хувцас сонгох, хувцсаа удаан өмсөхийг тогтвортой хувцаслалт гэж ойлгож болно. Тиймээс бид өөрсдийн хэрэглээгээ аль болох ухамсарлаж, тогтвортой хэрэглээг эрхэмлэх нь хамгаас чухал.  

Хог хаягдлыг бууруулах, түүнийг дахин боловсруулах үйлсэд дэлхийн улс гүрнүүд бодлогын хэмжээнд анхаарал хандуулж, үйлдвэрлэл эрхлэгчид хэрэглээгээ хянах замаар эко шийдлийг эрэлхийлж байна. Энэ хүрээнд дэлхий даяар “Zero Waste” буюу тэг хаягдал хөдөлгөөн идэвхтэй өрнүүлж, хог хаягдлыг дахин боловсруулахаас гадна анхнаас нь үүсгэхгүй байх тал дээр ихээхэн анхаарч, үндсэн таван зарчмыг баримталж буй юм. Үүнд, хог болох зүйлсээс татгалзах, хог хаягдлаа багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах, ялзруулж бордоо болгох гэсэн таван арга багтана. 

Минимал хэв маяг - Давуу талууд 

Хэрэглээнээс хэтийдсэн их эд зүйл хэсэг хугацааны дараа хог хаягдал болдогийг санаж эд зүйлийг худалдан авахаасаа өмнө энэ үнэхээр надад хэрэгцээтэй зүйл үү гэдгийг бодож худалдан авалтыг хийдэг болох нь минимал хэв маяг юм.  

Хувцас эд хэрэглэлүүдийг цөөн чанартай байхыг илүүд үзэж тренд дагаж эсвэл таалагдсан бүхнээ худалдаж авахаас татгалзаж өөрийн хэв маягаа тодорхойлж зүй зохистой хослуулж хувиргаж өмсөх боломжтойгоор хэрэглээгээ хумисан оновчтой хувцасны сонголттой байхыг эрмэлзээрэй. 

  • Минималистууд өөрийнхөө юунд санаа тавих ёстойг мэдэж байдаг. Учир нь тэдэнд эрүүл мэнддээ санаа тавих цаг хангалттай бий.
  • Бага эд хогшилтой байснаар дэмий зүйлд санаа зовохгүй болж ухаан санаа тань саруулжин, илүү өндөр түвшинд ажиллана.
  • Минималист эсвэл материаллаг ертөнцөөс бага хамааралтай байх нь танд олон найз нөхөдтэй байх боломж олгоно. Учир нь та тэдэнд илүү их цаг гаргаж чадах юм.




Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Аккумлятор дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

Монгол Улсын хэмжээнд автотээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батерейг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, устгах, түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах анхны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 27

2027 он гэхэд дэлхийн бүх хүн амь насаа авран хамгаалах зайлшгүй хэрэгцээтэй тулгарна

Дэлхийн цаг уурын өдрийг жил бүрийн 3-р сарын 23-нд тодорхой нэг сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааны тэргүүн шугамд” сэдвийг онцолжээ.Ирээдүй хойч үеийнхний амьдрал бидний... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 22

Санал болгох

Улсын хэмжээнд 1.3 сая хүн эрт илрүүлэх үзлэгт хамрагдаад байна

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 1.351.546 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 40 хувийг эзэлж байна.Үзлэгт... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   11 цагийн өмнө

И-Монголиад эмийн жор, шинжилгээний хариу зэрэг мэдээллийг бүрэн шилжүүлжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   13 цагийн өмнө