2025/04/29. Мягмар гараг Дугаар: #3358

ОНЦЛОХ

Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан гэрэл зураг, архивын үзэсгэлэн дэлгэгдлээ

— Б.Батцэцэг   2024 оны 11 сарын 25

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Санан тунхаглах ирээдүй” сэдэвт гэрэл зураг, архивын үзэсгэлэн (2024.11.23) Монголын үндэсний музейд нээлтээ хийлээ. 

Түүхэн ойг тохиолдуулан Үндсэн хуулийн түүхэн хөгжил, туулсан замыг эргэн санах, ирээдүй хойчдоо таниулахаар үндэсний ой санамж болох архивын баримтуудыг дэлгэж байна.

Монгол Улсын үе үеийн Үндсэн хуулийн ач холбогдол, түүх соёлын талаарх “Санан тунхаглах ирээдүй” үзэсгэлэнд Үндэсний төв архивын сан хөмрөг дахь 1924, 1940, 1960, 1992 онуудын Үндсэн хуулиудын талаарх баримтуудыг орчин цагийн уран бүтээлчдийн гэрэл зургуудтай хослуулан цоо шинэ, бүтээлч дэглэлттэй зохион байгуулж буйгаараа онцлогтой юм. 

Энэ талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Иргэд, олон нийттэй харилцах газрын дарга Х.Мөнхбилэг хэлэхдээ “1924 онд монголчууд анхдугаар Үндсэн хуулиа боловсруулж, батлахдаа юу туулж, юу мэдэрч, ямар ирээдүйг мөрөөдсөн гэдгийг 100 жилийн дараа бид хараад зогсож байна. Тэгвэл өнөөдөр сахин тунхаглаж буй Үндсэн хуулиараа бид ирээдүйд, дараагийн 100 жилд ямар чиг баримжаатай, хэрхэн амьдрах вэ гэдгийг бодох учиртай юм. Иймээс Үндсэн хуулиа бид өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн хэлхээст харуулахаар “Санан тунхаглах ирээдүй” үзэсгэлэнг дэлгэж байна. Ард түмэн ирээдүйн төсөөллөө Үндсэн хуульдаа шингээдэг юм байна, Үндсэн хууль бидний ирээдүйн зорилгыг тодорхойлдог юм байна гэдгийг энэ танхимд дэлгэгдсэн анхдугаар Үндсэн хуулийн төслийг боловсруулж эхэлсэн 1922 оны түүхэн баримтаас эхлэн өнөөдрийг хүртэлх баримт, бүтээлүүдээс харах боломжтой” гэлээ.  

Төр улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх төрийн тогтолцоо, нийгэм, эдийн засаг, соёлын салбарын суурь зохицуулалтуудыг мөрдлөг болгосон 1924, 1940, 1960, 1992 онуудын Үндсэн хуулиудыг таниулах зорилгоор архивын бичиг баримт, гэрэл зураг, эд өлгийн зүйлсийг дэлгэн олон нийтийн хүртээл болгож байгаа юм. 

Улсын Их Хурлын Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Архивын ерөнхий газар, Монголын Үндэсний музей хамтран зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн 2024 оны 11 дүгээр сарын 23-30-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Улсын Их Хурлаас “Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай” 64 дүгээр тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баталсан. Энэ дагуу Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр улс орон даяар тэмдэглэх юм  хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг болон Үндэсний Ассамблейн гишүүн Со Сам Сог, Ку Мин Жон, Ким Сан Үг тэргүүтэй ажлын хэсгийн төлөөлөгчид  Монгол Улсад... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Монгол, БНСУ хоёр улсын гадаадын иргэдийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг хийв

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа Гадаадын иргэн, харьяатын газар, БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (КОЙКА)-тай хамтран хэрэгжүүлж буй “Гадаадын иргэн, харьяатын газрын хүртээмжтэй үйлчилгээ,... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2025 оны 04 сарын 25

Санал болгох

БНСУ-д эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорчиж буй монгол иргэдэд визний таатай нөхцөлийг бүрдүүлнэ

онгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтэй өнөөдөр /2025.04.28/ Төрийн ордонд албан ёсны уулзалт хийлээ.Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   22 цагийн өмнө

ЭМД-ын тогтолцооны талаар өргөн хүрээний судалгаа, дүн шинжилгээ хийх санал хэлэв

Улсын Их Хурлын даргын 2024 оны 113 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр