2025/01/15. Лхагва гараг Дугаар: #3254

ОНЦЛОХ

Өнгөрсөн онд үр хөндөлтийн 12.197 тохиолдол бүртгэгджээ

— Ч.Баяржаргал   2024 оны 09 сарын 05

Ихэнх эмэгтэйчүүд хүсээгүй үедээ жирэмслэснээс үр хөндүүлдэг. Хөгжиж буй орнуудад хүсээгүй жирэмслэлтийн 84 хувийг орчин үеийн ЖСАХ (жирэмслэхээс сэргийлэх орчин үеийн арга хэрэгсэл)-ийн хангагдаагүй хэрэгцээтэй эмэгтэйчүүд эзэлдэг. Иймд үр хөндөлтийн хувь хэмжээ нь гэр бүл төлөвлөлтийн хөтөлбөрүүдийн үр ашгийг харуулах чухал үзүүлэлт болдог. 

Үр хөндөлт 2023 онд 12.197 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 189.7, нөхөн үржихүйн насны 1000 эмэгтэйд 14.6 үр хөндөлт ногдож байна. 

Үр хөндөлт өмнөх оноос 871 тохиолдлоор буюу 6.6 хувиар, 1000 амьд төрөлт тутамд 9.5 тохиолдлоор тус тус буурсан байна. 

1000 амьд төрөлтөд ногдох үр хөндөлт,

  • Өмнөговь (299.9), 
  • Дархан-Уул (242.9), 
  • Дорноговь (335.2), 
  • Улаанбаатарт (267.3) байгаа нь улсын дунджаас 53.2-145.5 тохиолдлоор өндөр байна.

Мөн хувийн эмнэлэгт хийгдсэн үр хөндөлт өмнөх оноос 96 тохиолдлоор буюу 3.3 хувиар буурсан байна. Хожуу үеийн үр хөндөлтийн түвшин 1000 амьд төрөлтөд 6.7 байна. 

 Үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийг насны бүлгээр авч үзэхэд,

  • 20-иос доош насных 5.0 хувь, 
  • 20-34 насных 63.0 хувь, 
  • 35-аас дээш насны эмэгтэйчүүд 32.0 хувийг тус тус эзэлж байна. Өмнөх онтой харьцуулахад 20-иос доош насны үр хөндөлтийн түвшин 0.1 хувиар буурсан байна.

Үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн 15.5 хувь нь төрөөгүй ба анх удаа үр хөндүүлсэн тоо өмнөх оноос 543 тохиолдлоор буюу 4.2 хувиар өссөн байна. Үр хөндөлтийн хүндрэл нийт 13 тохиолдол бүртгэгдсэн ба үүнээс 84.6 хувийг умайн агшилт суларч цус алдсан, 7.7 хувийг умай цоорсон хүндрэл тус тус эзэлж байна.

Жирэмслэхээс сэргийлэх арга, хэрэгслийг зөв зохистой хэрэглэх нь хэт эрт, хожуу жирэмслэхээс сэргийлэх, хэт ойрхон төрөхгүй, төрөлт хоорондын зайг төлөвлөх, нийт хүүхдийн тоог хязгаарлах зэрэг боломжийг олгодог учир эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндэд нэн чухал юм. 

ЖСАХ-ийг дотор нь орчин үеийн болон уламжлалт гэж ангилдаг ба орчин үеийн аргад умайн гуурсан хоолой, эрэгтэй үрийн суваг боох, ерөндөг, тариа, суулгац, эм, эрэгтэй/эмэгтэй бэлгэвч, диафрагм, лаа, царцмаг болон яаралтай ууж хамгаалах эмийг ууж хамгаалах аргууд хамаардаг. 

Эрүүл мэндийн статистикаар 2023 онд нөхөн үржихүйн насны 1000 эмэгтэйн 527 нь, 15- 49 насны эмэгтэйчүүдийн 52.7 хувь нь ямар нэг жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэглэдэг байна.

Жирэмслэхээс сэргийлэх аргын хэрэглээг төрлөөр нь авч үзэхэд бэлгэвч 27.4, ерөндөг 26.4, бэлдмэл (эм) 18.4, тариа 9.5, бусад 10.4, суулгац(норплант) 5.4, умайн гуурсан хоолойг боох 2.5 хувийг тус тус эзэлж байна. Жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэглэж байсан эмэгтэйчүүдийн 13.9 хувь хэрэглэхээ больж 0.6 хувь нь жирэмсэлсэн байна.

ЭМХТ

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Утааны хэлэлцүүлэгт оролцох иргэн, хуулийн этгээдийн төлөөллийг бүртгэж байна

Иргэдээс ирүүлсэн саналын дагуу, УИХ-аас Утааны талаарх ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 2 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2025 оны 01 сарын 09

Багш, эмч нарын цалин хөлсийг нэмэгдүүлнэ

Багш, эмч нарын цалин хөлсийг төрийн жинхэнэ албан хаагчтай адилтган хуульчилж нэмэгдүүлэхээр болсон талаар мэдээлэв. УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал: Өөөдөр иргэдтэй жинхэнэ тулж ажилладаг, төрийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 01 сарын 09

Санал болгох

Сэрэмжлүүлэг: 1330 удаагийн халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж, цагдаагийн байгууллагад шалгагджээ

Нийслэл хотын хэмжээнд 2024 онд 1330 удаагийн халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж, цагдаагийн байгууллагад шалгагдсан байна.Халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж, хохирч байгаа иргэдийн 816 буюу 61.3 хувь нь эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүүхэд 213... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө

Орон нутгаас ирсэн оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж авдаг боллоо

Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан тушаалаар "Суралцагчдыг урьдчилсан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах тухай" журмыг баталлаа. Шинэчлэгдсэн журам хэрэгжиж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   19 цагийн өмнө